Балба дахь "Zen” үеийн хувьсгал

2025-09-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Балбын арми тус улсад эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа энэ үед аюулгүй байдлын бусад хүчнийхэнтэй хамтран цэргээ байршуулсан гэж Khabarhub портал мэдээлсэн байна.  "Дээрэм, галдан шатааж, эвдэн сүйтгэх ажиллагаа хяналтаас гарсаар байгаа тул Балбын арми 22:00 цагаас бусад аюулгүй байдлын хүчнийхэнтэй уялдуулан цэргээ байршуулж эхэлсэн" гэж тус хэвлэлд олон нийтийн сүлжээнд бичжээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Балбын эрх баригчид Харилцаа холбоо, мэдээллийн технологийн яаманд бүртгүүлж амжаагүй олон нийтийн сүлжээнүүдийн үйл ажиллагаанд хориг тавьсан. Ингэснээр тус улсад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн билээ.  Хориглосон сүлжээнд Meta, Alphabet (YouTube), X, Reddit, LinkedIn зэрэг багтсан.

Есдүгээр сарын 8-нд тус улсын нийслэл Катманду, дараа нь бусад хотод залуучууд голдуу оролцсон олон нийтийн эсэргүүцлийн жагсаал эхэлжээ. Хэвлэл мэдээллийнхэн үүнийг "Z үеийн хувьсгал" гэж нэрлэсэн. Мягмар гарагт Балбын Засгийн газар олон нийтийн сүлжээнд тавьсан хоригоо цуцалсан ч энэ нь эмх замбараагүй байдлыг зогсоож чадаагүй юм.

Мягмар гарагт жагсагчид Засгийн газрын цогцолбор руу дайран орж, ерөнхийлөгч Рам Чандра Пауделийн ордон, парламент, Дээд шүүх, эрх баригч Балбын Конгресс намын байр, Ерөнхий сайд Шарма Олигийн байрыг галдан шатаасан байна. Ерөнхий сайдыг огцорч, түүний оронд Катманду хотын дарга Балендра Шахыг томилохыг шаардсан байна. Мягмар гаригийн орой Ерөнхий сайд огцорч байгаагаа зарласан.

Балбын арми Ерөнхийлөгч болон сайд нарыг оршин суугаа газраас нь нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлсэн байна. Гэвч зарим сайд жагсагчдад зодуулжээ. Тодруулбал Сангийн сайд Бишну Прасад Пауделийг жагсагчид зодсон байна.

Дараа нь жагсагчид Улсын ерөнхий прокурор, дүүргийн шүүхийн байр руу дайрч, тэндээс хэргийн материалыг авч шатаасан байна. Ерөнхий сайд асан Нат Ханал Жалагийн байшин жагсагчдын дайралтад өртөж, эхнэр нь түлэгдэж нас баржээ.

Лалитпур хотын шоронгоос 1500 хоригдол оргосон байна. Энэ нь тус шоронд байсан бараг бүх хоригдол гэж хэвлэлүүд мэдээлжээ. Цагдаагийн газрын ойролцоо буудалцаан болсон, хамгийн сүүлд авсан мэдээллээр үймээний үеэр 22 хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархадсан байна.

Катмандугийн нисэх онгоцны буудлыг хааж, бүх нислэгийг цуцалсан. Жагсагчид өөр нэг нисэх буудал болох Бхайрахаваг галдан шатаасан гэдэг мэдээлэл байна.

Жагсагчид жуулчдад төвөг учруулахгүй байгааг нүдээр үзсэн гэрчүүд хэлж байна гэж ria.ru-гийн мэдээнд дурджээ. Гэхдээ аялагчдыг аюулгүй газар байж, жагсагчид олноор цугларсан газраас зайлсхийж, эрх баригчдын зааврыг дагаж мөрдөхийг жуулчны байгууллагууд үйлчлүүлэгчдэдээ сануулж байна.

Эх сурвалж: Polit.mn

Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 13 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 19 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

23 цаг 59 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

23 цаг 59 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

23 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

23 цаг 59 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18