Г.Занданшатар: Уул уурхайн үр ашгийг зөвхөн өнөөдөрт бус ирээдүйн хөгжилд зориулах ёстой

2025-09-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАНДИН

 

Манай улс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх “Уул уурхайн долоо хоног” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг 2022 оноос эхлэн зохион байгуулах болсон. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа чуулга уулзалт энэ жил “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба хариуцлагатай уул уурхай” уриан доор өчигдөр эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэхүү арга хэмжээний нээлтэд хэлсэн үгэндээ “Mining week бол уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт төдийгүй Монгол Улс болон олон улсын түнш, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх стратегийн чухал платформ, индэр юм” хэмээн онцлов.

Уул уурхай салбар манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж байна. Цаашид зөвхөн олборлолт биш, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, технологи, инновац нэвтрүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгааг Ерөнхий сайд тэмдэглээд Засгийн газар “Ногоон хөгжил”, “Цахим шилжилт” “Тогтвортой, хариуцлагатай уул уурхай”-н бодлого хэрэгжүүлж, ил тод, хариуцлагатай, нээлттэй байдлыг эрхэмлэн, бүсчилсэн хөгжил, орон нутгийн иргэдийн эрх ашгийг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байна гэв.

Мөн Засгийн газар “Digital First” бодлогын хүрээнд уул уурхайн салбарт “Их өгөгдөл, хиймэл оюун ухаан”-ыг хослуулан ашиглах, бүтээмжийг нэмэгдүүлэх, геологи, хайгуул, олборлолтод инновац, цахим шийдлийг хурдтай нэвтрүүлэхийг зорьж байна. Монгол Улс “Mining & AI” санаачилга дэвшүүлж, уул уурхай, технологийн салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаа тэмдэглээд энэ чиглэлийн бодит төсөл, хөтөлбөрүүдийг харилцан ашигтай хамтран хэрэгжүүлэхийг уриалав.

Ерөнхий сайд уул уурхайгаас хүртэж буй үр ашгийг зөвхөн өнөөдөртөө зарцуулах бас ирээдүй хойч үедээ тогтвортой хөгжил үлдээх үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэсэн. Энэ зорилгын төлөө Засгийн газар бодлогоо чиглүүлж байгаагаа ч мөн тэмдэглэж байлаа.  Тиймээс Үндэсний баялгийн сангийн тогтолцоог улам сайжруулж, уул уурхайн орлогоо эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг хүний хөгжлийг дэмжих чиглэлд үр дүнтэй зарцуулж, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахнь манай Засгийн газрын хамгийн том мега төсөл юм гэв. Цаашид Засгийн газрын тэргүүлэх чиглэл болох “Цахим шилжилт”, “Хүний хөгжил”, “Ногоон хөгжил” болон бүтээмжийг сайжруулах чиглэлийн бодлого, зорилтуудыг уул уурхайн салбарын бодлого, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын бодлоготой нягт уялдуулж, үр дүнтэй хамтран ажиллахыг хүслээ. Мөн бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр бүх талаар харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 171 (7668)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

4 цаг 2 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

4 цаг 5 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

8 цаг 46 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

8 цаг 49 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

13 цаг 11 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15