С.Лавров визний асуудлаас болж АНУ-ын эсрэг шүүх хурал эхлүүлэхийг НҮБ-аас шаардсан байна

2022-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровоос АНУ-тай визний асуудлаас үүдсэн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх шаардлагыг хүлээн авлаа гэснийг НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя “Россия 24” сувагт мэдэгдэв. Түүний хэлснээр, Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад дарамт шахалт үзүүлж байгаа бөгөөд АНУ-аас богино хугацаанд гарсны дараа визээ сунгах боломжгүй байна гэв.

“Би Ерөнхий нарийн бичгийн даргад бараалхаж, Гадаад хэргийн сайд Сергей Лавровын шаардлагыг дамжуулсан. Үүнд НҮБ-д суугаа төлөөлөгчийн газрын ажиллах нөхцөлийг хангах үүрэгтэй тус улсын эрх баригчдын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх зорилгоор хүлээн авагч улстай байгуулсан гэрээний холбогдох зүйлд заасны дагуу арбитрын шүүх ажиллагааг эхлүүлнэ үү” гэж В.Небензя хэлэв.

Байнгын төлөөлөгчийн газар зарим асуудлыг шийддэг ч "энэ нь системчилсэн шийдэл биш" гэж тэрээр нэмж хэлэв.

В.Небензя өмнө нь ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газар визний асуудалд ноцтой хүндрэлтэй тулгарсан гэж мэдэгджээ. Хэд хэдэн ажилчид буцаж оруулахгүй байх вий гэдгээс эмэн АНУ-аас гарч чадахгүй байна гэв.

Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам 5-р сарын дунд үеэс эхлэн дипломат бус, цагаачлалын бус визний үйлчилгээгээ зогсоосоноо Оросын засгийн газар дотоодын болон гадаадын боловсон хүчнийг ажилд авахыг хориглосонтой холбон тайлбарласан.

Эх сурвалж: www.news.ru

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

4 цаг 22 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

20 цаг 37 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

21 цаг 7 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

21 цаг 11 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин