Австралийн ерөнхий сайд өөрийн иргэдээ Украйнаас нэн даруй гарахыг уриалав

2022-02-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон даваа гарагт Үндэсний аюулгүй байдлын хорооны хуралдааны дараа Украинд байгаа Австраличуудыг нэн даруй гарахыг уриалав.

“Украин дахь бүх австраличуудад бид сүүлийн хэдэн долоо хоногийн турш одоо явах цаг нь болсон хэмээн тэдэнтэй маш тодорхой холбогдохыг хичээсэн. Мөн бид цаашид энэ саналаа улам бататгах болно" гэжеЕрөнхий сайд өөрийн цахим хуудаснаа хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Түүний хэлснээр, Австралийн Сайд нарын танхимын Үндэсний аюулгүй байдлын хорооны хуралдааны хэлэлцэх асуудлын нэгдүгээрт Украины нөхцөл байдал орсон байна.

"Украинд амьдардаг австраличуудын дийлэнх нь Украинд тогтмол амьдардаг. Тэдний олонх нь давхар иргэншилтэй" гэж С.Моррисон тайлбарлав. "Хэрэв та явахыг хүсч байгаа бол яг одоо цаг нь болсон" гэж ерөнхий сайд хэлэв.

Австралийн засгийн газрын тэргүүн мөн Оросыг "энэ асуудлыг шийдвэрлэхийг хүсч буй бусад оронтой үргэлжлүүлэн хэлэлцээ хийхийг" уриалав. Энэ долоо хоногт Мельбурн хотод Австрали, Энэтхэг, АНУ, Японтой дөрвөлсөн яриа хэлэлцээний Гадаад хэргийн сайд нарын уулзалт болно гэж С.Моррисон сануулав. "Энэ нь бидний хамтын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх дараагийн боломж болно" гэж Моррисон хэлэв.

Австралиас Украинд суугаа Элчин сайд Брюс Эдвардс мөн зэвсэгт мөргөлдөөн гарах эрсдэлтэй тул улсынхаа иргэдийг Украиныг орхин явахыг уриалсан тухай өмнө нь мэдээлсэн бөгөөд Австралийн дипломатчдын гэр бүлийн гишүүд аль хэдийн явсан байна.

Москвад Украины эргэн тойронд нөхцөл байдлыг хурцатгах гэсэн Оростой холбоотой төлөвлөгөөг эрс няцааж, хэнд ч заналхийлээгүй гэдгээ байнга мэдэгддэг бөгөөд энэ бүх мэдэгдлүүд нь Оросын хилийн ойролцоо НАТО-гийн цэргийн техник хэрэгслийг нэмж байрлуулах шалтаг болгон ашиглаж байна гэж үздэг. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өмнө нь хэлсэнчлэн, Орос Украины эргэн тойронд мөргөлдөөн үүсэх ямар ч шалтгаан байхгүй. Түүний хэлснээр, Украины эргэн тойрон дахь өрнөдийнхний өдөөн хатгалга нь Донбассын асуудлаарх минскийн хэлэлцээрийг сүйтгэх Киевийн шугамыг нуун дарагдуулах зорилготой байхыг Орос үгүйсгэхгүй байна.

Эх сурвалж: www.ria.ru

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

3 цаг 52 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

3 цаг 57 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

3 цаг 59 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

4 цаг 6 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

11 цаг 57 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

11 цаг 57 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

11 цаг 57 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин