Франц улс Исламыг хэт даврагч үзлээс ангижруулахыг хүсэж байна

2022-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Францын эрх баригчид тус улсад Исламын нийгэмлэгийг удирдах шинэ байгууллагыг бий болгоно. Энэ нь санваартнууд болон мусульманчуудаас бүрдэх юм байна. Энэхүү арга хэмжээ нь Исламын шашныг хэт даврагч хөдөлгөөнөөс ангижруулж, нийгэм дэх сөрөг дүр төрхийг нь өөрчлөх зорилготой юм. Энэ тухай ABC News мэдээлэв.

Шинэ байгууллага нь “Франц дахь Исламын форум” гэсэн нэртэй байна. Санаачлагыг Францын Дотоод хэргийн яам гаргаж байгаа бөгөөд энэ нь таван сая лалын шашинтнуудыг хэт даврагч үзэл, гадны исламын радикал хөдөлгөөний  хорт нөлөөллөөс аварч, олон нийтийн амьдралын үнэт зүйлсийг нэн тэргүүнд байлгахад тусална гэж санал нэгтэй үзэж байна.

Шинэ бүрэлдэхүүнд имамууд, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, Исламын оюуны элитийн төлөөлөл, бизнес эрхлэгчид багтах болно. Францын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмнө нь тус улсын засгийн газар тус байгууллагын гишүүдийг дангаараа сонгох бодолтой байгаа бөгөөд мөн форумд оролцогчдын дөрөвний нэг нь эмэгтэйчүүд байх болно гэж мэдээлж байсан.

Шинэ байгууллага нь 2003 онд байгуулагдсан "Лалын шашны Францын зөвлөл"-ийг орлох юм. Энэ байгууллага нь үндсэн үүргээ биелүүлж чадаагүй, төр, шашны удирдагчдын хооронд зуучлагч болоогүй гэж эрх баригчид мэдэгдэв.

Ислам бол Францын хоёр дахь шашин юм. Францын мусульман нийгэмлэг нэгдсэн нэг удирдагчгүй ба энгийнээс эхлээд радикал үзэл хүртэлх олон чиг урсгалтай. Өнгөрсөн жил Францын парламент Исламын хэт даврагчдаас улс орноо хамгаалах, иргэний үнэт зүйлийг сахин хамгаалах зорилгоор сүм хийд, сургуулиудад тавих хяналтыг нэмэгдүүлэх хуулийг баталсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 25, 26 (6757, 6758)

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

11 цаг 31 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

11 цаг 36 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

11 цаг 44 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин