АНУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхээ Хятадын ГХЯ амлав

2022-01-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

БНХАУ-ын үндэсний эрх ашигт халдсан Вашингтоны үйлдлийн хариуд Хятадын эрх баригчид АНУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэх бодолтой байна. Энэ тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбинь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенгийн Бээжингийн хориг арга хэмжээнд сэтгэл дундуур байгаа талаар тайлбар хийхдээ мэдэгдэв. Тэрбээр "АНУ манай дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, манай улсын ашиг сонирхолд ноцтой цохилт өгч байна" гэж тэмдэглээд "Бид үндэсний бүрэн эрхт байдлыг хамгаалахын тулд шаардлагатай бүх хариу арга хэмжээг үргэлжлүүлэн авах болно. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд АНУ үнэмшилтэй шалтаг, ардчилсан уриа лоозон дор Вашингтоны нэг талын хориг арга хэмжээнд өртсөн Хятадын хэд хэдэн албан тушаалтныг үндэслэлгүй буруутгаж байна. Хятадын тал хуулийн дагуу хариу хориг арга хэмжээ авсан. Энэ алхам нь БНХАУ-ын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой" гэж тэр тайлбарлав. Харин Э.Блинкен “Хятад улс АНУ-ын Олон улсын шашны эрх чөлөөний комиссын дөрвөн төлөөлөгчийн эсрэг авсан хориг арга хэмжээ нь хүний нийтлэг эрхийг зөрчсөн” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

4 цаг 30 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

20 цаг 45 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

21 цаг 15 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

21 цаг 19 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин