Ази номхон далайн орнууд омикроны эсрэг ингэж тэмцэж байна

2021-12-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Цар тахлын эсрэг вакцинжуулалт, хөл хорио гэсэн  арга хэмжээг улс орнууд шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд ихэнх орон хэвийн амьдралдаа шилжээд байв. Гэвч өнгөрсөн сарын сүүлээр  Өмнөд Африк улсад COVID-19-ийн Омикрон гэсэн шинэ хувилбар бүртгэгдсэнээр нөхцөл байдал дахин муугаар эргэлээ. АНУ, Англи, Израйль, Герман тэргүүтэй орнуудын зарим нь хилээ бүрэн хааж, зарим нь Өмнөд Африкын орнуудаас аялагч хүлээн авахаа зогсоосон юм.

Үүнээс гадна Ази Номхон далайн орнуудын хэвийн амьдралдаа шилжих төлөвлөгөө Омикроноос үүдэн цуцлагдаад байна. Европ болон Хойд Америкын орнууд хилээ бүрэн нээсэн учир Ази Номхон далайн орнууд ч хөл хориогоо сулруулж, 20 гаруй сарын турш үргэлжилсэн хилийн хоригоо цуцлахаар төлөвлөөд байв. Гэвч Омикрон хувилбар тархаж эхэлснээс үүдэн дээрх бүсийн орнууд дахин хөл хорио тогтоож, гадаадын аялагчдыг хүлээн авахгүйгээ мэдэгдлээ. Тухайлбал, Япон улс олон улсын оюутан, бизнесмен болон бусад гадаадын бүх иргэдэд хилээ хаав. 

 

Австрали гадаадын оюутнуудыг хүлээн авах хугацаагаа сунгав

 

Урт хугацааны хатуу хөл хорионы дараа хязгаарлалтаа цуцлаад нэг сар болж байсан Австрали улс Омикрон хувилбараас үүдэн цагаачид болон олон улсын оюутнуудад хил нээх хугацаагаа хоёр долоо хоногоор хойшлууллаа. Ингэхдээ Өмнөд Африкийн орнуудаас ирсэн бүх зорчигчдод хилийн хориг тогтоосон юм. Энэ талаар Стэнфордын их сургуулийн  хүүхдийн эмч, профессор Жэйсон Ван “Цар тахал бидэнд эрүүл мэндээ хамгаалах болон аж амьдралаа үргэлжлүүлэх асуудлаа тэнцвэржүүлэхийг заасан. Энэ нь зүрхэнд систол болон диастол аль аль нь чухал байдагтай ижил юм. Тухайлбал, халдварын тоо эрчимтэй нэмэгдэх үед Засгийн газар хязгаарлалт тогтоон, тархалт буурах үед хязгаарлалтаа сулруулах хэрэгтэй. Аяллын хориг бол түр зуурынх болохоос урт хугацаанд цар тахлаас  сэргийлж чадахгүй” гэж ярилаа. Мөн Филиппин улс вакцины бүрэн тунтай жуулчдыг хүлээн авах шийдвэрээ түр хугацаагаар цуцалжээ.

 

Солонгос нэмэлт тунгаа эрчимжүүлж эхэллээ

 

Тайланд улс өнгөрсөн сарын 1-нээс бүрэн тун вакцинтай гадаадын иргэдэд хилээ нээсэн. Тус улс Өмнөд Африкийн орнуудаас аялагч хүлээн авахаа хориглосноос өөр ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байна. Энэ тухай тус улсын Аялал жуулчлал, спортын сайд Фихат Ратчакитпракарн “Хилээ дахин нээх бидэнд хэцүү байсан ч хил хаалттай байхыг хэн ч хүсэхгүй. Учир нь хилийн хоригоос үүдэн эдийн засаг хямарч, олон асуудал үүссэн. Ийм нөхцөлд дахин хилээ хаахыг хэн ч хүсэхгүй” гэж “Bangkok Post” сонинд ярьжээ.

Солонгос улсын хүн амын 80 хувь нь бүрэн тун вакциндаа хамрагдсан ч Өмнөд Африкийн найман орноос аялагч хүлээн авахаа зогсоолоо. Мөн зоогийн газар, кафегаар үйлчлүүлэгчдээс шинжилгээ авч нэвтрүүлэхийн сацуу хүмүүсийн тоог хязгаарлав. Одоо тус улс нэмэлт тунгийн дархлаажуулалтыг идэвхжүүлэхэд анхааран ажиллаж байна.

 

“Омикроны халдварлах чадвар өндөр нь тодорхой байна”

 

АНУ-ын эрдэмтэд Омикрон хувилбар хэр аюултай, одоогийн вакцинууд уг хувилбараас хамгаалах уу, эмчилгээ нь ямар байх эсэхийг судлахад багад 14 хоногийн хугацаа шаардлагатай  хэмээн үзэж байна. Гэхдээ вакцинжуулалтын хувь өндөр байгаа орнуудад ч хурдацтай тархаж байгаа нь улс орнуудын санааг зовоогоод байгаа юм. Энэ тухай Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн улсын туслах професоор Рену Сингх “Эхэндээ бид COVID-19-гүйгээр эсвэл хамтдаа амьдрах боломжтой гэж боддог байв. Гэвч энэ халдвар нь цар тахал болж хувирах үед бидэнд сонголт үлдсэнгүй” гэв. Харин АНУ-ын халдварт өвчин судлалын тэргүүлэх  мэргэжилтэн Энтони Фаучи “Омикроны халдварлах чадвар өндөр нь тодорхой байна. Өмнө нь өвчлөл багатай байсан улс оронд халдвар огцом нэмэгдсэн нь бараг бүхэлдээ Омикроны нөлөө байгаа нь харагдсан. Гэхдээ шинэ хувилбарын хүндээр өвчлүүлэх чадвар өндөр биш болох нь судалгааны эхний үр дүнгээс харагдаж байгаа. Энэ нь одоогоор бага ч гэсэн найдвар төрүүлж байна” гэжээ. Одоогоор Омикрон хувилбар дэлхийн 40 орчим улс, АНУ-ын 15 мужид тархаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.7 МЯГМАР № 239 (6716)

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

4 цаг 37 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

4 цаг 42 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

4 цаг 44 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

4 цаг 51 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

12 цаг 42 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

12 цаг 42 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

12 цаг 42 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин