НҮБ:10 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэхэд ойрхон байна

2021-12-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын тархалт эрчээ авсан Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудад 10 сая хүн тэжээлийн дутагдлын улмаас өлсгөлөнд нэрвэгдэхэд тун ойрхон байгааг НҮБ-аас анхаарууллаа. Энэ нь сүүлийн 10 жилд тохиогоогүй хамгийн ноцтой хоол тэжээлийн дутагдал гэдгийг тус байгууллага тодотгожээ.

Тухайлбал, дээрх мужуудад амьдарч байгаа өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо нэг жилийн хугацаанд 30 хувиар буюу 13 саяаар нэмэгдсэн гэж НҮБ-ын Хүнсний аюулгүй байдал болон хоол тэжээлийн талаарх  судалгааны тайланд дурджээ. COVID-19-ийн  хөл хорио, нислэг зогссон зэргийн улмаас хүмүүс ажлын байраа алдсан нь өлсгөлөн эрс нэмэгдэхэд хүргэсэн байна.

Энэ тухай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын муж хариуцсан төлөөлөгч Жулио Бердеги “Цар тахал хүнсний аюулгүй байдлын нөхцөл байдлыг улам дордуулсан. НҮБ-ын тооцоолсноор Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудад 59.7 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн нь 2000 оноос хойших хамгийн өндөр тоо юм.Төв Америкийн орнуудад ч нөхцөл байдал сайнгүй. Тухайлбал, Гватемал улсын хүн амын тал хувь нь хүнсний аюулгүй байдлын эрсдэлтэй нүүр туллаа. Мөн Эл Сальвадор болон Гондурас улсад хүн амын 46-47 хувь нь өлсгөлөнд нэрвэгдээд байна. Мөн гэр бүлүүд эрүүл хүнс хэрэглэх нь маш хэцүү тул олон сая хүүхэд өлсөхөөс гадна таргалалт нэмэгдсэн. Хүүхдийг эрүүл саруул өсгөхийн тулд бүх гэр бүлийг боломжийн, тэжээллэг хоол хүнсээр хангах ёстой” гэв.

Эх сурвалж:BBC

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

4 цаг 46 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

21 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

21 цаг 31 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

21 цаг 35 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин