Харрис ерөнхийлөгчийг түр орлосон анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч боллоо

2021-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баасан гарагийн өглөө жил тутмын эрүүл мэндийн үзлэгт орохдоо шулуун гэдсээ дурандуулахын тулд хэсэг хугацаанд мэдээ алдуулалт хийлгэсэн байна. Тус улсад 1967 онд батлагдсан Үндсэн хуулийн 25 дугаар нэмэлтийн гуравдугаар заалтын дагуу энэ хугацаанд АНУ-ын ерөнхийлөгчийн үүргийг дэд ерөнхийлөгч нь түр орлон гүйцэтгэдэг. Ингэснээр дэд ерөнхийлөгч Камала Харрис АНУ-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэсэн анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч болж түүхэнд бичигдлээ. Камала Харрис нийт 85 минутын хугацаанд АНУ-ын ерөнхийлөгчийг орлосон байна.

Ерөнхийлөгч Жо Байдены хувьд бямба гарагт 79 нас хүрлээ. Тэрбээр өнгөрсөн онд 77 насандаа сонгуульд ялалт байгуулж, АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настай ерөнхийлөгч болсон юм.Тиймээс Байдены эрүүл мэндийн асуудал олон нийтийн анхаарлын төвд байдаг. Нийслэл Вашингтоны ойролцоох Уолтер Ридийн Эрүүл Мэндийн Төвд /Walter Reed Medical Center/ тэрбээр эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдсан байна. Түүний биеийн байдал сайн байгаа төдийгүй албан үүргээ биелүүлэх боломжтой гэсэн эмчийн дүгнэлт гарсныг Цагаан ордноос өчигдөр танилцуулав. Тодруулбал, Жо Байден шулуун гэдэсний дурангийн шинжилгээнд хамрагдаж,  ургацгийг хүндрэлгүйгээр авсан төдийгүй эмгэг гистологийн шинжилгээг ирэх долоо хоногийн эхээр хийж дуусгахаар төлөвлөжээ.

Энэ тухай түүний эмч Кевин О’Коннор “Ерөнхийлөгч Байдены биеийн байдал сайн. Чөлөө авахгүйгээр үүрэгт ажлаа бүрэн гүйцэтгэх боломжтой болсон. Тэрбээр эрч хүчтэй, эрүүл хэвээр байна” гэж мэдэгдэв. Кевин О’Коннор 2009 оноос хойш Байдены эмчээр ажиллаж байгаа юм. Тэрбээр “Жо Байден 1988 онд тархины аневризмээр өвдсөн нь түүний эрүүл мэндийн байдалд үүссэн муу тохиолдол” гэдгийг онцолжээ. Энэ үед Байден Сенатын гишүүн байв.

Үндсэн хуулийн дээрх заалтыг өмнө нь Жорж Бушийг гэдсээ дурандуулах үед хоёр удаа хэрэгжүүлж байв. Гэхдээ тус улсын 250 орчим жилийн түүхэнд дэд ерөнхийлөгч биш эмэгтэй ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэсэн ганц тохиолдол байдаг.Тухайлбал, 1919 онд ерөнхийлөгч Вүдроу Уилсон зүрхний шигдээсээр өвдөхөд гэргий Эдит нь хэсэг хугацаанд орлож байсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.22 ДАВАА № 229 (6706)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

17 цаг 13 мин
ЗГ-аас өргөн мэдүүлсэн “Тэтгэврийн шинэчлэл“-ийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

ЗГ-аас өргөн мэдүүлсэн “Тэтгэврийн шинэчлэл“-ийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

17 цаг 21 мин
Казакстаны хуулиас "санаа" авч, скүүтэр, сурроноор зөвхөн замын баруун хөвөөгөөр зорчихоор боллоо

Казакстаны хуулиас "санаа" авч, скүүтэр, сурроноор зөвхөн замын баруун хөвөөгөөр зорчихоор боллоо

20 цаг 34 мин
УИХ: Үндэстэн дамнасан технологийн компаниудын орлогоос татвар авдаг болъё

УИХ: Үндэстэн дамнасан технологийн компаниудын орлогоос татвар авдаг болъё

20 цаг 41 мин
“Бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт хоёрыг тусад нь хуульчлах ёстой”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэллээ.  Хуралдааны эхэнд Сонгуулийн е

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

Уржигдар 13 цаг 14 мин
Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өө

Уржигдар 06 цаг 00 мин
З.Мэндсайхан: Тогтолцооны шинэчлэлт хийснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чанарт том өөрчлөлт гарна

Татварын багц хуулийн шинэчлэл УИХ-аар хэлэлцэгдэж буй энэ үед төсвийн бодлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, томоохон төслүүдийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл зэрэг асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

2026-06-10
Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

2026-06-10