АН-ын Онц их хурал хүчинтэй гэвэл төрийн хоёр сонгууль хүчингүй болно

2021-11-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

АН-ын Онц их хурал өнгөрсөн баасан гаригт болов. Эзэн Чингис хааны мэндэлсэн гэх “Монгол бахархлын өдөр” давхардуулж хийсэн энэ Онц их хурал олны анхаарлыг зүй ёсоор татсан.

Үнэндээ АН-ыг өндийгөөсэй гэж олон нийт хүсдэг ажээ. Өндийж босч ирээд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх улс төр, нийгмийн хэрэгцээ байгаа нь Онц их хурал зарласан хэдэн өдрийн хандлагаас харагдаж байна лээ.

Гэвч дахиад л хэрүүл, дахиад л зодоон... Үндсэндээ шийдэлгүй.

Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нар, УИХ-ын гишүүдийн хамт ирсэн бол С.Эрдэнийн талынхнаас гадна, Х.Баттулгынхан бас очсонгүй.

Үндсэндээ 2017 оноос хойш үргэлжилж буй АН-ын зөрчил, тэмцэлд энэ хурлаар өөрчлөлт гараагүй гэхэд болно. Хурлын төгсгөл хавьд О.Цогтгэрэлийг намын даргаар, Лу.Гантөмөрийг генсекээр сонгож, томилоод дуусав. Хуулиар хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхөөргүй “томилгоо” хийгдээд дуусав.

Гэхдээ энэ Онц их хурлын дараа тодорхой зүйл яригдаж таарна. Нэгэнт ингэж олуулаа цугласан болохоор Дээд шүүхэд хандана. О.Цогтгэрэлийг Лу.Гантөмөртэй хамт бүртгүүлнэ гэнэ. Харин Дээд шүүх яаж хүлээж авах бол?!

Уг нь, Онц их хурлыг зохион байгуулагчид нь PR-даад байснаараа “...АН-ыг дахин өндийлгөе”, “...АН-ын эв нэгдлийг бий болгоё” гэсэн бол өөрөөр хуралдах байжээ. Хамгийн түрүүнд Тэр Онц их хуралд хуулиар зөвшөөрөгдсөн “тамгатай хутагт” С.Эрдэнэ  нь байх ёстой байв. С.Эрдэнэ “...Очихгүй”гэдгээ эрт зарлажээ. Бас тэрбээр АН-ын Онц их хурал болохоос гурав хоногийн өмнө “...Арваннэгдүгээр сарын 5-нд зарлагдсан АН-ын Онц их хурлыг дүрмийн бус болохыг нь сануулъя. Энэхүү хууль бус хурлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна” гэсэн юм.

Мөн С.Эрдэнэд байсан АН-ын тамгыг барьж буй М.Тулгат “...Ойлголтын зөрүүгээс шалтгаалж Онц их хурлыг хойшлуулах саналыг олон удаа гаргасан. Гэтэл эвлэрсэн гэж зүтгэж, их хурлыг хуралдуулахаар тов гаргасан нь хүчингүй гэж үзэж байна. Намын дотоод асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй. АН-ын дүрэм, цаашид ажиллах зарчим, ямар асуудал үүссэн хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байж шийдвэрлэнэ. Арванхоёрдугаар сарын 6-нд анх товлож байсан ч наашлуулж арваннэгдүгээр сарын 5-нд болгосон ч талууд ойлголцоогүй учир хугацааг сунгах хэрэгтэй. Аливаа хурлаас шийдвэр гарч хүчин төгөлдөр хэрэгжихийн тулд хурал ч мөн ялгаагүй хүчин төгөлдөр байх ёстой. Тиймээс талууд харилцан зөвшилцөж байж хуралдах ёстой. Ардчилсан нийгэмд 100 хувь санал нийлнэ гэж мэдээж байхгүй. Онц их хурал биш онц их бужигнаан болно гэж харж байгаа учраас хуралд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэж байв.

С.Эрдэнэ ингэж гэдийх эрхтэй. Дээд шүүхэд буй улс төрийн намуудын бүртгэлд “...2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн Ан-ын VII их хурлын 03 дугаар тогтоолоор АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдсоныгДээд шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгэсэн” гэж тэмдэглэжээ.

Харин дараа нь “...АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэдийн 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 02/418 дугаар албан бичгээр дэд дарга Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг бүртгэсэн. Дээд шүүхийн  нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, АН-ын даргаар бүртгүүлэх С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалсан” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, АН-ын албан ёсны дарга нь С.Эрдэнэ бөгөөд хүчинтэй тамга түүнд байна.

Хэрэв АН-ын бүртгэлд өөрчлөлт орохоор бол, шинэ дарга, удирдлага, дүрмийн асуудлыг Дээд шүүхэд С.Эрдэнэ л төлөөлөх ёстой гэсэн үг.

Тэгээд ч С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулсан, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөр нэр дэвшсэн. СЕХ-ны зүгээс Дээд шүүх дэх бүртгэлийн дагуу С.Эрдэнийн “тамга”-тай харилцаж ирсэн.

Ийм нөхцөлд Дээд шүүх сая болсон Онц их хурлын дагуух бүртгэлийг хүлээж авбал 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүчин төгөлдөр бус гэж үзсэнтэй агаар нэг болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.8 ДАВАА № 218 (6695)

 

Зууны мэдээ сонин нь МАН-ын сурталчилгаа, гүтгэлэг цацдаг хэвлэлийн байгууллага юм байхдаа
Ганц том сөрөг хүчин суудлын төлөө алалцаад бхр ардын татварыг идхийн төлөө УИХ-д суудгын бна гхээс өөр юу гж ойлгох билээ хэзээ Монгол улс хөгжих юм бол манай орноос илүү айдастай дайнтай бсн улсууд яаж хөгжиж бна бид хаана явна вэ
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

2026-10-15