Америк Оросын иргэдийг “эх оронгүй” ангилалд оруулжээ

2021-10-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын виз авах хүсэлт гаргасан Оросын иргэдийг АНУ-ын Засгийн газраас “Эх оронгүй үндэстэн” ангилалд оруулах болсныг Москвагийн эрх баригчид эсэргүүцэж, мэдэгдэл гаргажээ. Учир нь дээрх ангилалд орсноор ОХУ-ын иргэд эх орондоо биш, Польшийн нийслэл Варшав дахь АНУ-ын элчин сайдын яаманд визний хүсэлт гаргах юм.
АНУ-ын консулын газар байдаггүй, эсвэл улс төр, аюулгүй байдлын шалтгаанаар консул нь виз олгох боломжгүй болсон улс орны иргэдийг “homeless” буюу “эх оронгүй” ангилалд оруулдаг байна. Ингэснээр тэдэнд өөр гурав дахь улс дахь АНУ-ын консулын газарт виз хүсэх боломж нээгддэг. Энэ жагсаалтад одоогоор Куба, Эритрей, Иран, Ливи, Сомали, Өмнөд Судан, Сири, Венесуэл, Йемен улсууд багтдаг ба ОХУ арав дахь улс болж нэмэгджээ.
ОХУ-ын тал Москва дахь АНУ-ын элчин сайдын яамны ажилтны тоог хязгаарлах болсноор энэ оны тавдугаар сараас эхлэн виз олгохоо зогсоосон юм. Өмнө нь ОХУ-ын тал АНУ-ыг “найрсаг бус харилцаатай” орнуудын жагсаалтад оруулснаас Москва дахь элчин сайдын яам нь дотоодоос ажилтан авч ажиллуулах эрхгүй болоод байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.26 ДАВАА № 210 (6687)

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

4 цаг 40 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

4 цаг 44 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

4 цаг 46 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

4 цаг 54 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

12 цаг 44 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

12 цаг 44 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

12 цаг 44 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин