Орос улс Талибанчуудтай хэлэлцээ хийв

2021-10-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Орос улс Афганистанд туслахад бэлэн байгаа ч, талибанчуудыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байна. Тиймээс Талибаны төлөөлөгчидтэй Москвад хэлэлцээр хийлээ. Аравдугаар сарын 20-нд Москвад Талибан хөдөлгөөний бүрэн эрхт төлөөлөгчдийн оролцоотойгоор Афганистаны асуудлаар уулзалт боллоо. Хэлэлцээрт Талибан болон Оросын дипломатуудаас гадна Хятад, Пакистан, Иран, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистаны төлөөлөгчид оролцов. АНУ-ын эрх баригчид уулзалтыг дэмжсэн боловч оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Афганистаныг төлөөлж Талибаны засгийн газрын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Амир Хан Муттаки иржээ. 

ОРОС УЛС “ТАЛИБАН”-ЫГ АФГАНИСТАНЫ ХУУЛЬ ЁСНЫ ЗАСГИЙН ГАЗАР ГЭЖ ХАРААХАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨГҮЙ БАЙНА

“Талибан”-ыг Афганистаны хууль ёсны засгийн газар гэж ямар ч улс хүлээн зөвшөөрөөгүй ч, Москвад хэлэлцээр боллоо. Уг хөдөлгөөнийг Афганистаны нийгмийн нэг хэсэг учраас Оросын тал тэдний төлөөлөгчидтэй холбоо барьж байснаа хэзээ ч нууж байгаагүй гэж С.Лавров удаа дараа хэлж байсан. Уулзалтын дараа Оросын ГХЯ-аас “Олон улсын хамтын нийгэмлэг Афганистаны шинэ Засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс үл хамааран Афганистантай харилцах харилцааг бодит байдалд харгалзан байгуулах ёстой гэж” мэдэгджээ. “Талибан” хөдөлгөөнийг дэлхийн ихэнх оронд террорист байгууллага гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Гэсэн хэдий ч Москва хөдөлгөөний удирдагчидтай харилцаа холбоотой байгаа бөгөөд тэд хэлэлцээр хийхээр Оросын нийслэлд удаа дараа ирж байжээ. Хэдийгээр Оросын эрх баригчид тус улсын шинэ удирдагчидтай хэлэлцээ хийхэд бэлэн байгаа ч тэднийг террористуудын жагсаалтаас хасах гэж яарахгүй байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зохих шийдвэргүйгээр талибуудыг террористуудын жагсаалтаас хасах тухай асуудал байж болохгүй гэдгийг ОХУ-ын ГХЯ-ны Азийн хэлтсийн дарга Замир Кабулов тэмдэглэв. 

НАТО АФГАНИСТАНЫ ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХИЙН ТУЛД ӨӨРСДИЙН ХУВЬ НЭМРИЙГ ОРУУЛАХ ЁСТОЙ

Хэлэлцээний чухал хэсэг бол Афганистаны эдийн засгийн байдал байв. Талибанчууд засгийн эрхэнд гарсны дараа тус улсад эдийн засгийн хямрал үүсч, түүний дотор гадаадын банкууд дахь улсын санхүүгийн хөрөнгийг битүүмжилсэнтэй холбоотой байв. Талууд Афганистаны нийгэм эдийн засаг, хүмүүнлэгийн байдал улам дордож байгааг хүлээн зөвшөөрч, олон улсын хамтын нийгэмлэг хүн амд туслахын тулд бүх зүйлийг хийх ёстой гэж үзэж байна. Хөрөнгө босгохын тулд НҮБ-ын дэргэд хандивлагчдын олон улсын бага хурлыг зохион байгуулах санал гаргалаа. Үүний зэрэгцээ Афганистаны эдийн засгийн сэргээн босголт, хөгжлийг санхүүжүүлэх гол ачааг НАТО-гийн орнууд, тэр дундаа АНУ хариуцах ёстой, учир нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ улсад тэдний цэргийн бүрэлдэхүүн байсан гэж үзэж байна. 

ТАЛИБАНЧУУД ХҮРТЭЭМЖТЭЙ ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛЖ, “УХААЛАГ БОДЛОГО” ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭ АМЛАВ

Хэлэлцээний дараа талууд "Афганистаны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн" гэж ОХУ-ын ГХЯ-ны вэб сайтад бичжээ. Түүнчлэн террорист байгууллагуудыг нутаг дэвсгэртээ тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд тус улсын аюулгүй байдлыг үргэлжлүүлэн дэмжих болно гэдгээ оролцогчид тэмдэглэв. Оролцогч орнууд Талибаныг "төрийн удирдлагын тогтолцоог сайжруулахын тулд нэмэлт арга хэмжээ авахыг" уриалав, өөрөөр хэлбэл тус улсын бүх угсаатны улс төрийн хүчний төлөөлөгчдийг багтаасан хүртээмжтэй Засгийн газар байгуулах. Мөн тус улсын шинэ эрх баригчдад хандан Афганистаныг хөрш орнуудтайгаа найрсаг бодлого баримтлах ёстойг онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.22 № 208 (6685)

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

13 цаг 28 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

13 цаг 32 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

13 цаг 41 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05