Стив Жобсын тухай дэлхийн тэргүүлэх бизнесменүүд юу хэлэв?

2021-10-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Технологийн салбарын хамгийн нэр нөлөө бүхий хүн “Apple” компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс арван жилийн өмнө хорт хавдраар хорвоог орхисон билээ. Гэвч яг одоо технологийн салбарт өнгөлж яваа шилдгүүд өдгөө хүртэл түүний бүтээлч байдлыг бишрэн, амжилтаас нь урам зоригоо сэлбэн урагшилж байна. Тиймээс бид технологийн “толгой”  Стив Жобсын тухай дэлхийн тэргүүлэх бизнесменүүд  юу хэлснийг “Wall Street Journal” сониноос орчуулан хүргэж байна.    

Билл Гейтс: Стив бусдыг зоригжуулдаг шидтэй хүн байсан

Билл Гейтс болон Стив Жобс нар бол олонд танигдсан технологийн салбарын өрсөлдөгчид юм. “Microsoft” болон “Apple” компанийн 30 жилийн  өрсөлдөөн нь тэднийг найзууд болгожээ. Тиймээс Жобсыг нас барсны дараа Билл Гейтс “Стивтэй хамтран ажиллах аз тохиосон нь бидэнд үнэхээрийн нэр төрийн хэрэг байлаа. Би түүнийг маш их санана.Тэр бусдыг урам зоригжуулдаг шидтэй хүн байсан. Олны өмнө үргэлж өөрийнхөөрөө байж, дараагийн компюьтерийнхээ талаарх яриагаараа олныг гайхшруулдаг байлаа” гэж “Wall Street Journal” сонинд ярьжээ.

Боб Игэр: Стив Жобс ер бусын алсын хараатай

“Disney” компанийн гүйцэтгэх захирал Боб Игэр Стив  Жобс нар эртний танилууд. Тиймээс Стивийн тухай тэрбээр “Стив Жобс ер бусын алсын хараатай, “Pixar” студийн амжилтын замыг зассан хүн. Тэр тус студийн ирээдүй ямар байхыг урьдчилан төсөөлснөөс бид түүний потенциалыг биширсэн. Жобс том компани том эрсдэлд бэлэн байх ёстойг сануулдаг байсан. Бүтээл ч   сониуч, алсын хараатай, төсөөлөн бодох өндөр чадвартай хүн бол  Стив юм” гэж ярьжээ.

Жони Айв: Суралцах чин хүсэлтэй байх нь хамгаас чухал

“Apple” компанийн ерөнхий дизайнер Жони Айв Стив Жобсыг өөрийн хамгийн дотно, хамгийн шударга найз нь хэмээн тодорхойлжээ. Тэрбээр “Стив бол эргэлзээгүйгээр миний мэдэх хамгийн сониуч хүн. Түүний сониуч зан мэдлэг, туршлагаар нь хязгаарлагдаагүй. Энэ нь ч амжилтынх нь гол үндэс байсан. Учир нь шинэ зүйл туршихдаа эрсдэлээ тооцоолохгүй, тухайн зүйлээ мэддэг эсэх талаар боддоггүй байсан. Сониуч зан нь түүнийг суралцахыг шаарддаг байсан. Стивийн хувьд зөв хүн байхаас суралцах чин хүсэлтэй байх нь хамгаас чухал” гэж ярьжээ.

Элон Маск: Компанийг  чадварлаг ажилтнууд бүрдүүлдэг

“Тесла” группийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Элон Маск Стив Жобстой боломжийн тухай хэрхэн ярилцаж байснаа твиттертээ бичжээ. Тэд анх 2013 онд нэгэн музейн нээлтэн дээр тааралдаж байсан аж. Хурдацтай хөгжиж буй “Apple” компани, ажилчдын шударга байдал нь Элон Маскын анхаарлыг ихээр татаж өөрийн компанидаа үүнийг хэрэгжүүлэхийг хичээжээ. Тэрбээр “Авьяаслаг ажилтнуудыг татах,  тэднийг урам зоригжуулж байгаагаар компанийн амжилтыг тодорхойлдог. Учир нь тухайн компанийг бүтээгдэхүүн, үйлчилгээг нь хариуцаж байгаа ажилтнууд бүрдүүлдэг. Энэ бол бизнесийн үнэн  төрх” гэв. Элон Маск Стив Жобсыг шүтэн биширдэг аж.

Тим Күүк: Хэн нэгний төлөө ажиллаж цаг хугацааг үрж болохгүй

Нас барахаасаа өмнө Стив Жобс дэргэдээ байлгаж 14 жил сургасан Тим Күүкийг компанийнхаа гүйцэтгэх захирлаар томилсон билээ. Менторынхоо тухай Тийм Күүк Стэнфордын их сургуулийн төгсөлтийн баяр дээр дурсамжаа хуваалцсан юм. Энэ үеэр тэрбээр “Одоогоос 14 жилийн өмнө   Стив яг энэ тайзан дээр зогсоод амжилтын түүхээ хуваалцсан байдаг. Тэр “Бидний цаг хугацаа хязгаартай. Тиймээс хэн нэгний төлөө ажиллаж энэ цаг хугацааг үрж болохгүй. Чиний ментор чамайг бэлтгэж байгаа ч бүх зүйлийг тань бэлэн орхихгүй” гэж ярьсан билээ. Би түүнээс бэлтгэх, бэлэн байх хоёрын ялгааг мэдэж авсан. Сорилтоос урам зориг авч, гэнэтийн бэрхшээл тохиолдсон ч итгэл найдвараа гээлгүй, хэцүү өдрүүдээс алсын хараагаа  олж байгаарай” хэмээн  хэлсэн юм.


Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.21 ПҮРЭВ № 207 (6684)



 

УИХ-ын гишүүд Дэгийн хуулийг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, ө

15 цаг 55 мин
Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

15 цаг 55 мин
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Өчигдөр 17 цаг 57 мин
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

Өчигдөр 17 цаг 38 мин
Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Өчигдөр 17 цаг 27 мин
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Өчигдөр 17 цаг 23 мин
Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Өчигдөр 11 цаг 32 мин
С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төсөл дээр нээлттэй сонсгол хийнэ

С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төслүүдээр нээлттэй сонсгол хийнэ

Өчигдөр 11 цаг 23 мин
О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

Өчигдөр 11 цаг 15 мин
Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эди

Өчигдөр 06 цаг 00 мин