Гавьяат С.Болд-Эрдэнийн театрын хөгжлийн талаар хэлсэн онцлох эшлэлүүд

2021-10-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Манай ээлжит дугаарт уригдсан Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнийх театрын хөгжлийн талаар хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Улсын драмын эрдмийн театр бол мэргэжлийн урлагийн ууган байгууллага, төв театр. Тиймдээ ч цирк, филармони, үе үеийн продакшн гээд урлагийн байгууллагууд театраас үүсч, салаалж гарсан байдаг. Хүүхэд залуусын урлагийн хэрэгцээ, оюуны хөгжилд хувь нэмэр оруулах үүрэг, хариуцлага бидэнд оногдож байна.
- Монголд театрын урлаг эрчимтэй хөгжиж байна. Тэр дунд хамгийн чухал нь тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирснээрээ онцлогтой. Техник технологи, ур чадвар, сэтгэлгээний хувьд шинэчлэгдэх шаардлага байнга тулгарч байгаа ч он цагийн эрхээр хувьсан өөрчлөгдөхдөө өөрийн гэсэн өвөрмөц онцлогийг хадгалж явах ёстой.
-Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, нийгмийн сэтгэлгээний онцлогийг харгалзаж хэрхэн хөгжих вэ гэдгээ үргэлж эрэлхийлж байж хөгжиж дэвшинэ. Ингэж орчин үетэй хөл нийлүүлж тасралтгүй шинэчлэл хийхдээ уламжлалаа гээж болохгүй. Улам сэргээж хадгалах хэрэгтэй.
-Театр бол монгол хэлний дархлааг хадгалж үлдэх ёстой газруудын нэг. Тайзан дээр яригдах үг, хэл яриа монгол онцлогийг харуулж, мартагдаж байгаа үгийг сэргээж хэрэглэх учиртай.
- Нийгэм хувьсахын хэрээр хүмүүсийн амьдралын горим нэгэн хэвийн технологийн “машин”д орж байна. Тэр “машин” шиг болж хатуурч байгаа зүрхийг театр оюун бодол, урлагийн бүтээлээрээ  дамжуулж буцаан уярааж хүнлэг болгох ёстой. Нэг ёсондоо, зүрх, сэтгэлийг нь хөгжүүлж байгаа хэрэг. Энэ л урлагийн зорилго юм.
-Нарийн яривал урлаг заавал сэтгэлгээнд баригдаж, заавал үзэгчдийг хүмүүжүүлэх албагүй. Чөлөөт сэтгэлгээн дээр үндэслэх ёстой. Мэдээж сайн сайханд уриалан дуудаж, амьдралын өөр өнгийг харуулж соён гэгээрүүлж байгаа.
-Манай театр үндэсний болоод дэлхийн сонгодогуудыг аль алийг нь орхилгүй тавьж ирсэн. Үндэсний урлаг, соёлынхоо давтагдашгүй онцлогийг заавал авч явах ёстой. Монголынхоо аль ч түүхэн хүнээр уран бүтээл хийхэд давтагдахгүй. Үүн дээр нүүдэлчдийн соёл иргэншлийг харуулсан сэтгэлгээг шингээж, уламжлалаа орхиж болохгүй.
- ОХУ-д гэхэд театрууд онлайнаар жүжиг нээлээ. Гэхдээ театр гэдэг бол амьд мэдрэмж  болохоос кино биш гэсэн мэтгэлцээн өрнөж байна. Үүнийг бодолцож онлайн хэлбэрээр туршиж үзэх л хэрэгтэй санагддаг. Сорилтыг даван туулж, зохицохын  тулд шинэ гаргалгаа гаргаж, тасралтгүй сайжирч туршихаас аргагүй. 
-Төр мөнгө өгдөггүй юм гэхэд урлагийн салбараа дэмжихээс аргагүй. Тэр дундаа үндэсний онцлогоо хадгалсан болон сонгодог урлагаа зайлшгүй дэмжих ёстой. Бусад нь арилжааны хэлбэрээр өрсөлдөөд явж болно.
-Монголын урлагийн салбарт сэтгэлгээний шинэчлэл хэрэгтэй. Олон төрөл жанар, арга барилаар туурвисан уран бүтээлийг театрын тайзаа тавих хэрэгтэй. Тиймээс дахид өөр олон театр хэрэгтэй болж байна. Өрсөлдөөнөөс хөгжил, дэвшил бий болно. Өрсөлдөх зүйлгүй бол хөгжихгүй.
-Театруудыг олон төрлөөр байгуулахад төр, хувийн хэвшлийн дэмжлэг хөшүүрэг чухал. Төр татварын бодлогоор ч юм уу дэмжиж урамшуулаад урлаг соёл, бизнес эрхлэгчдийн гүүр болж өгөх нь театр урлагийн салбарыг хөгжүүлэх бас нэг чухал алхам юм. Бизнес эрхлэгчдийг боломжит хувилбараар дэмжиж өгье. Харин урлаг соёлд хөрөнгө оруулаач гэх мэтээр зохицуулалт хийж болно. Тэгж байж өрсөлдөхүйц хэмжээний байр, орон тоотой, эсвэл олон жижиг театр үүсч хөгжиж, жүжигчдийн ур чадвар, үнэлэмж ч дээшилнэ.
-Өнөөдөр хүссэн бүхэн  урлагийн сургуульд орж байна. Их, дээд сургуулиуд зах зээлийн жамаар элсэлтээ бодох нь зөв байх. Гэхдээ тодорхой хэмжээний унаган авьяастай, урлагийн төлөө гэсэн чин сэтгэл, тууштай хүмүүсийг элсүүлж, бэлтгэхэд анхаараасай.
- Их, дээд сургуулиуд боловсон хүчнийг элсүүлэхдээ ур чадварыг харгалзан үздэг ч юм уу. Тооны хувьд жаахан хумьж, чанаржуулж босгоо өндөрсгөх хэрэгтэй юм болов уу гэж боддог.  Мөн уран бүтээлчид гадны театруудтай харилцах, хамтрахад зайлшгүй хэлний мэдлэг, чадвар шаардлагатай.
-Орчин цагийн залуус сэтгэлгээний хувьд өөрчлөгдсөн. Давуу тал ч бий. Дутагдалтай зүйлс ч их байна. Монгол ахуйгаас холдоод байна уу гэж санаа зовдог. Монгол ахуй уран бүтээлчдэд маш олон давуу тал олгодог. Эмнэг сургадаггүй юм гэхэд морьтойгоо харьцаж мэддэг, зүсэлдэг, сайхан эдлээд сурчихвал уран бүтээлдээ ч хэрэгтэй.
-Ер нь нийтээрээ монгол ахуйгаас хөндий өсч байна. Хөдөө морины оронд мотоцикль, машиныг түлхүү унаж байна. Тиймээс монгол ахуйг харуулж, өв соёлыг  тээсэн сум, суурин яагаад байгуулж болохгүй гэж. Гадны аялагч жуулчдаас гадна монголчууд ч гэсэн хүүхдээ аваачиж өв соёлыг нь таниулж болно шүү дээ.  Кино зураг авалтаа зөвхөн тэр суманд очоод хийдэг, түүнийхээ хариуд урамшуулал өгдөг байя. Энэ бол гадаад гэлтгүй дотоодод ч хэрэгтэй.
-Солонгосын соёлын бодлого ямар мундаг байна. Зөвхөн хоолны соёлоо сурталчилсан олон ангит кино байх жишээтэй. Хамтлагууд нь дэлхийг байлдан дагуулж, оскарыг “түүж” байна. Маркетингийг ч тултал хийж, олон нийтийн далд ухамсарт нөлөөлж байна. Үүнээс бид суралцаж, монгол өв соёлоо авч үлдэх шаардлага тулгарч байна. Монголынхоо онцлогийг харуулсан соёлыг хэрхэн сурталчлах, экспортлох вэ гэдгээ бодох л хэрэгтэй. Боловсон хүчин ч боловсорч хөгжих шаардлага тулгарч байна.

Эх сурвалж: www.polit.mn

Зочин
Ер нь манайд зөв явж байгаа салбар гэж алга. Их дээд сургуулиудын элсэлтийг бодох л хэрэгтэй. Хэт их мөнгө хөөцөлдөөд хүссэн болгоныг нь элсүүлээд байх нь боловсон хүчний цаашдын бодлогод муу нөлөөтэй. Соёл урлагийн их сургууль элсэгчиддээ өндөр шалгуур тавьдаг баймаар. Авъяасын хажуугаар хүнд харагдах үзэмж гэж бас нэг чухал зүйл байна. Ядаж л нуруу өндөр, шүд тэгш байх хэрэгтэй ш дээ. Авах мөнгөө бодоод дандаа хөдөөнөөс хүүхэд элсүүлээд байгаа нь гоо сайхан гэдэг зүйлийг орхигдуулаад байх шиг.
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

1 цаг 7 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

1 цаг 7 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

1 цаг 7 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

17 цаг 17 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин