Бүтээн байгуулалтын том төслүүдэд урд хөрштэй хамтарна

2021-10-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ОЛДОХ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр  “Covid-19” цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлого, сайжруулсан түлшний талаарх тогтоолын төсөл,  Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн огтлолцлын цэгийг БНХАУ-тай тохиролцох ажлын явц,  Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбар дахь  Монгол, Хятадын хамтарсан III зөвлөлийн хуралдааны тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцлээ. Хуралдааны явцад  гарсан  шийдвэрүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар танилцуулсан юм. 

Хил дээр гацсан нүүрсийг яаралтай гаргана 

Мэдээллийн эхэнд Сангийн сайд Б.Жавхлан “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кө Чянтай цахимаар уулзсан. Ярьсан  асуудлуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Тээвэр ложистикийн асуудал зөвхөн Монголд биш, хил залгаа 13 улсад үүссэн. Чингэлэг терминалын бүтээн байгуулалт дууссан ч хэрэглэж эхлэх шаардлагатай. Цагаан хаданд 8.8 сая тонн нүүрс гацсан. Эхний ээлжинд бид худалдсан нүүрсээ гаргах нь чухал. Манай улс нарийн цариг оруулж ирнэ гэж олон жилийн өмнө тохирсон. Үүнийг эцэслэн шийдвэрлэсэнтэй Зам тээврийн хөгжлийн сайд танилцсан” гэдгийг дуулгав. 

НӨАТ-ын буцаан олголтын хувь, хэмжээг нэмэхгүй 

НӨАТ-ын буцаан олголттой холбоотой асуудалд Б.Жавхлан сайд   “Би буруу ойлгуулахаар ярьсан байхыг үгүйсгэхгүй. Сэтгүүлч НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх үү гэж асуусан. Би “Буцаан олголтын хувь хэмжээг нэмэхгүй” гэж тодорхой хэлсэн” гэсэн тайлбар хийлээ. Нүүрс тээвэрлэлттэй холбоотой үүссэн асуудлаар тэрбээр  “Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэл дэх 407 км авто замын тээврийг зогсоох тухай ярьсан. Нэгдүгээрт, Чойрт их хэмжээний нүүрс овоорсон тул дахиж нүүрс татан авах талбайгүй болсон. Хоёрдугаарт, орон нутгийн замын асуудал бий. Нутгийн малчин, иргэдийн амьдрах орчин маш хүнд болжээ. Эхний ээлжид БНХАУ манайхаас худалдаад авсан нүүрсийг гаргаж өгөх нь шударга. Бид гадаад худалдааг харилцан хүндэтгэх хэрэгтэй” гэсэн мэдээллийг өглөө. 
УУХҮ-ийн сайд Г.Ёндон   “Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарт Монгол-БНХАУ-ын хамтарсан зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 15-нд цахимаар болно.  Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам, баганан тулгуурт автобусны зам, нар салхины эрчим хүчний нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэн экспортлох цогцолбор, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн зам, хийн хоолойн төслүүд болон бусад томоохон төслүүдийг хоёр улсад харилцан ашигтай байдлаар бүтээн байгуулах талаар хэлэлцэнэ” гэдгийг онцлов. 

“Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  өргөн барина”  

Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган зэрэг экспортын гол боомтуудаар жилд 50-60 сая тонноос доошгүй нүүрс гаргах саналыг БНХАУ-ын талд тавьсан тухайд “Боомтуудын хооронд экспортын хүчин чадалтай нь уялдуулан зохицуулах боломж бий.  Гашуунсухайтад  чингэлэг тээврийн терминал  барьсан, Шивээхүрэнд  чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа орсон. Эдгээрийг өмнөх гарц дээр нэмэлтээр барьж байгаа. Бид одоо   Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. Хуульд   хайгуул олборлолтын дараагийн шат болох боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн шатуудыг оруулж байна. Энэ гурван үе шатанд анхдагч хуулийн төслүүдийг өргөн барина.  Биржийн тухай хуулийг өргөн барихад бэлэн болсон. Боловсруулалтыг зохицуулах Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийн хэлэлцэж, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган  өргөн барина. Хуваарилалтын зарчмыг Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар зохицуулах бөгөөд төслийг удахгүй  өргөн барина. Энэ хуулиуд нь байгалийн баялгийг иргэн бүрд хүргэх зорилготой” гэв. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.14 ЛХАГВА № 202 (6679)

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

3 цаг 36 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

3 цаг 51 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

3 цаг 51 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

19 цаг 37 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

19 цаг 40 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

22 цаг 17 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

22 цаг 21 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин