Ахмадуудад зориулсан “Бусадтай адил” төв нээгдэнэ

2021-10-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Оросын Васильевский арал дээр ахмад настнуудад зориулсан төв нээгдэх гэж байна. Энэ төвд хоорондоо харилцахаас гадна видео монтажаас эхлээд цэцгийн урлал хүртэл янз бүрийн чиглэлээр үнэ төлбөргүй сургалтад хамрагдах боломжтой юм. Төслийн зохион байгуулагчдын нэг Даная Немцоватай бүх зүйлийг хэрхэн зохион байгуулах, ахмад хүмүүс яаж мөнгө олох боломжтой. Яагаад тэтгэвэрт гарахаар амьдрал дуусдаг хэмээн үздэг талаар “Собака.ру”-д ярилцлага өгсөн байна. 
 
-Энэ санаа хэрхэн төрсөн бэ?
-Оны эхэнд өндөр настнуудаас ярилцлага авсан. Тэтгэвэрт гарсны дараа амьдрал яаж өөрчлөгддөг вэ гэж асуулаа. Ихэнх нь хэрэгцээ, хүсэл эрмэлзэл залуу насных шиг хэвээр байгаа ч хүч чадал, боломжгүй болчихдог гэж хариулсан. Мөн хотод бие биетэйгээ уулзах арга хэмжээ зохиодоггүй гэж хэлж байсан. Хүн бүр л хөгширнө. Үүнийг сонсоод “Бусадтай адил” төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн юм. Санхүү, мэдээлэл, сэтгэл зүйн хувьд биднийг “Севкабель Порт” дэмжсэн. 
-Төслийн гол утга нь юу вэ?
-Гол зорилго нь ахмадуудад нэмэлт ажлын байр бий болгох, тэднийг хоорондоо харилцах боломжоор хангах явдал юм. Тэтгэврийн хөгшчүүд ганцаардлыг мэдрэхгүй, ирж цай ууж, шинэ зүйлс сурах боломжтой болно. 
 -Яаж ажиллах вэ?
-Тэтгэврийн хөгшчүүд курсээ сонгоод, үнэгүй суралцах болно. Анхан шатны хөтөлбөрт цэцгийн урлал, видео монтаж, оёдол, гоёл чимэглэлийн зүйлс, үнэт эдлэл, тоглоом хийх, бариста, тогоочийн туслах орно. Сарын сургалтад 50 хүн бүртгэх төлөвлөгөөтэй байгаа. Курс бүр сар үргэлжилнэ. Хичээл үдээс өмнө явагдах болно. Хэрэв сонирхогч их байвал курсээ хоёр хуваана гэж бодож байгаа. Санхүүгийн мэдлэг, залилангаас хамгаалах болон бусад сэдвээр лекц унших болно. Мөн ахмадууддаа зориулж танилцах үдэшлэг зохиож байна. Мөн хоббигоороо хийсэн зүйлсээ зарж болно. Бид үүнд зориулаад Instagram нээж өгнө. Удахгүй бас кофены газар нээнэ. Энд ахмадууд өдөрт дөрвөн цаг ажиллаад, цалингаа бүтэн өдрөөр тооцуулж авч байх болно. Мөн зарим өдөр ахмадуудад хүнсний багц олгоно. 
-Одоо ямар үе шатандаа явж байна вэ?
-Барилгын ажлын засвар хийж байгаа. Мөн манай сайт дээр хандивын мөнгө цуглуулж байна. Оффис гурван өрөөтэй. Нэг өрөөнд найман оёдлын машин, нэг өрөөнд найман компьютер, лекцийн өрөө, гал тогооны хэсэгтэй. Гал тогоонд кофе машин ажиллуулах, кейтеринг хийхийг заана. Төсөл арванхоёрдугаар сарын дунд үеэс хэрэгжиж эхэлнэ. 
-Яагаад хөгширсөн бол амьдрал дууссан гэсэн ойлголт байдаг вэ?
-Орос оронд ийм ойлголт нийтлэг байдаг. Харин барууны орнуудад тэтгэвэрт гараад шинэ боломж нээгдэнэ гэж үздэг. Тэд их аялдаг, бизнес нээдэг, шинэ хоббитой болдог. Улс орон бүрийн тэтгэврээс их зүйл шалтгаалж байна. Оросод дундаж цалинтай хүн тэтгэвэрт гарсны дараа амьдралаа урьдын түвшиндээ байлгахын тулд үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай болдог. 
-Үүнийг яаж өөрчлөх вэ?
-Тэтгэврийн хөгшчүүдээ дэмжиж, хайрлах. Нийгэмд тэтгэврийн талаарх ойлголтыг өөрчлөх хэрэгтэй. Хөгшрөх нь өвчин эмгэг, мөнгөгүй байдал биш. Харин хүн ухаажиж, амьдралын туршлага хуримтлуулсан гэж ойлгох нь чухал. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.12 МЯГМАР № 200 (6677)

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

13 цаг 53 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

13 цаг 57 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

14 цаг 6 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05