Шинжээчид Хятадын олон удаагийн хоригийг “хардав”

2021-10-07
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

Крипто зах зээлийн хувьд есдүгээр сарын сүүлийн долоо хоног хүндхэн байсан ч аравдугаар сарыг шинжээчид өсөлтийн сар гэж нэрлэж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын уналтын гол шалтгаан нь БНХАУ-ын Төв банк криптовалютын бүх гүйлгээг хууль бус гэж зарлаж криптовалютыг хориглосонтой холбоотой юм. Мөн БНХАУ-ын Төвбанкнаас “Виртуал хөрөнгөтэй холбоотой бизнесийн үйл ажиллагаа нь хууль бус санхүүгийн үйл ажиллагаа юм. Биткойн, Тетер зэрэг криптовалютууд нь мөнгөн тэмдэгт биш учраас эргэлтэд оруулах боломжгүй” гэв. Энэ мэдээлэл цацагдсаны дараахан крипто зах зээлийн том төлөөлөгч болох “Bitcoin”-ын ханш таван хувиар буурч виртуал хөрөнгийн зах зээл “улаанаараа” эргэлдсэн юм. БНХАУ-ын крипто зах зээлд хориг тавьсан нь анхны удаа биш. 2009 оноос хойш хэд хэдэн удаа хориг тавьж мэдэгдэл гаргаснаар криптовалютын зах зээлийн үнэлгээ унаж ханшийн үзүүлэлтэд хүчтэй нөлөөлсөөр ирсэн. Энэ мэт Хятадын олон удаагийн хоригийн мэдэгдэл нь арилжаачид болон олон улсын шинжээчдэд хардалт төрүүлж байна.

 ХЯТАД 11 УДАА КРИПТОВАЛЮТЫГ ХОРИГЛОВ

Хятад улс 2009 оноос хойш криптовалюттай “тэмцэж” байгаа бөгөөд 11 дэх удаагийн хоригоо зарлаж байгаа нь энэ юм. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард ч Хятадын төв банк санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд болон төлбөрийн үйлчилгээнд виртуал валютаар үнэ тогтоох, бизнес эрхлэхийг хориглоно гэдгээ мэдэгдсэн. Бүр хамгийн анхны хоригоо 2009 онд тавьж криптовалютыг хууль бус гэж зарлаж байв. Үүний дараахан мөнгө угаах гэмт хэргийг таслан зогсоох, терроризмтой тэмцэх зорилгоор 2013 оноос 2017 он хүртэл ижил төстэй хориг тавьсаар 2019 оноос эхлэн криптовалютыг хууль бус гэж үзсэн. Тухайлбал, 2013 онд БНХАУ зөвхөн “Bitcoin”-ыг тусгайлан авч үзэж хориглосон байдаг. Түүнчлэн эдгээр албан ёсны мэдээллээс гадна хэд хэдэн удаа хуурамч хоригийн мэдээлэл тархаж байв. Хятадын томоохон вэбсайтуудаар 2014 оны гуравдугаар сард Хятадын төв банк нэг сарын дотор улсдаа хийгдэж буй бүх “Bitcoin” гүйлгээг зогсоохоор төлөвлөж байна гэсэн мэдээлэл цацагдсан байна. Энэ мэдээлэл нь удалгүй хуурамч гэдэг нь батлагдсан ч энэ нь “Bitcoin”-ын үнийг нэлээд савлуулсан юм. Мөн 2017онд Хятад улс нэг сарын дотор хоёр удаа криптовалюттай холбоотой бүх гүйлгээг хориглож 2018 онд крипто олборлолтыг таслан зогсоож байгаа хэмээн Хятадын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байв. Энэ бүх мэдээллүүд нь крипто зах зээлд цохилт болж үнийг савлуулсаар ирсэн. Ингээд Хятадын хориг дуусаагүй ба 2019 онд дахин хориглож байгаагаа зарлав. Түүнчлэн өнгөрсөн оны гуравдугаар сар буюу COVID-19 цар тахлын эхэн үед тохиосон крипто зах зээлийн том уналтын ард Хятад улсыг байсан гэж шинжээчид таамагладаг. Тухайн үед крипто зах зээл улаанаараа эргэлдсэн нь Хятадын олборлогчид бүх криптогоо зарснаас үүдэлтэй гэж үздэг байна. Түүнчлэн, Хонконгийн засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлынхаа хүрээнд жижиглэнгээр криптовалютын арилжааг хориглохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байдаг. Энэ мэтээр олон удаа албан болон албан бус хоригийн мэдээллүүд цацагдаж криптовалютын зах зээлд сөргөөр нөлөөлж байв. Ялангуяа өнгөрсөн зургадугаар сард крипто олборлолтыг хориглосон шийдвэр гаргаснаар Хятадын олборлогчид олноороо өөр орныг зорьсоор байгаа юм. Үүнээс үзэхэд БНХАУ-ын зүгээс 11 удаа крипто зах зээл, биткойны эсрэг хориг тавьсан байна. Энэ нь санаатай үйлдэл ч байж болзошгүйг крипто шинжээчид жиргэсээр байна.

ХЯТАДЫН ХОРИГ АРИЛЖААЧДЫГ ЗОГСООЖ ДИЙЛСЭНГҮЙ

Хятадын крипто хөрөнгө оруулагчид сүүлийн хоригоос үүдэлтэй хямралыг үл харгалзан илүү их койн худалдаж авсаар байгаа. Тухайлбал, Хятадын хориг дотоодын хөрөнгө оруулагчдад тийм ч их нөлөөлсөнгүй. Дотоодын зарим хөрөнгө оруулагчдад дээрх шийдвэр нь крипто худалдан авах шинэ боломжийг бий болгосон гэж үзэж байгааг шинжээчид үзэж байгаа юм. Энэ талаар криптовалютын арилжааны фирм болох “Ballet Global Inc” компанийн гүйцэтгэх захирал Бобби Ли “Хоригийн дараах уналт нь олон хүний таамаглаж байсан шиг хүчтэй уналт байсангүй. Ёроолдоо орох үеэр нь нэлээд койн худалдаж авсан” гэжээ. Харин криптовалютын хөрөнгө оруулагч Стивен “Хятадын хориг нь бидний хувьд шинэ зүйл биш юм. Шинэ арилжаачдад энэ уналт хэцүү санагдаж магадгүй. Зарим нь бүх криптовалютаа зараад гарч  магадгүй. Харин бид энэ уналтыг худалдан авах дохио гэж үзэж байна” гэсэн байна. Түүнчлэн Хятад улс хориг тавьсны дараа криптовалютуудын ханш унадаг ч эргээд ханш огцом өсдөг аж. Хамгийн сүүлд зарласан хоригийн дараа крипто зах зээл нийтдээ унасан боловч “Ethereum”-ийн үнэ эргэн сэргэж 3390 ам.доллар болж өсжээ. Үүнээс харахад, Хятадын хориг нь цаашид криптовалютын ханшид төдийлөн нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байна.

COINTELEGRAPH: ӨСӨЛТИЙН САРД ТАВТАЙ МОРИЛ

 “Cointelegraph”-ын алдарт шинжээч “Өсөлтийн сард тавтай морил” гэж жиргэж “Bitcoin”-ын ханш 49211 ам.долларт хүрч эргэн сэргэв.  БНХАУ-ын Төвбанкнаас зарласан криптовалютыг хориглох тухай мэдээ цацагдсаны дараа криптовалютын зах зээл огцом унасан тул шинэхэн арилжаачид их хэмжээний “panic sell” хийсэн. Харин туршлагатай арилжаачид хоригоос үүдэлтэй уналтыг ашигласан бололтой. Энэ худалдан авалт нь крипто зах зээлийн сүүлийн уналтыг эргэн сэргээсэн гэсэн үг юм. Энэ талаар крипто шинжээч Ларк Дэвис “Саяхны завсар хөдөлгөөний үеэр туршлагатай арилжаачид их хэмжээний “Bitcoin” хуримтлуулж амжсан” гэжээ. Үүнээс харахад Хятадын хориг криптовалютын зах зээлийг огцом унагаж шинэхэн арилжаачдыг сандаргасан боловч нөгөө талд “халимнуудад” түрийвчээ зузаатгах боломжийг олгожээ. Мөн Хятад улс криптовалютыг хориглосон мэдээллээ зориуд цацаж ханшийг савлуулснаар өөрсдөө их хэмжээний крипто худалдаж авдаг байж болзошгүй гэсэн хардлага төрж байгааг шинжээчид хэлж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.7  ПҮРЭВ № 197 (6674)

SHINE OYUN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
SHINE OYUN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
SHINE OYUN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Төв Азийн орнууд болон Японы  анхны дээд хэмжээний уулзалт

Төв Азийн таван орон болон Японы удирдагч нарын уулзалт арванхоёрдугаар сарын 18-20-нд  Токиод болж өнгөрсөн. Энэ уулзалт нь бүс нутгийн хамтын ажиллагааны үйл явц шинэ эрч хүч авч буй Төв Азийн өнөөгийн чиг хандлагын хүрээнд онцгой ач холбогдолтой Стратегийн түншлэлийн шинэ үе шат болж байгааг  хэвлэлүүд мэдээлж байна.

Уржигдар 19 цаг 30 мин
ЧУУЛГАН: Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолыг  батлав

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.26/-ийн хуралдаанаар Үндэсний Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

Уржигдар 14 цаг 39 мин
Монгол Улсын Усны нөөцийн зөвлөл хуралдаж байна

Монгол Улсын Усны нөөцийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, төлөвлөлтийг сайжруулахад чиглэсэн 11 судалгааны ажлын тайланг хэлэлцэнэ.

Уржигдар 14 цаг 37 мин
Д.Трамп Казахстан, Узбекистаны удирдагч нарыг G20 дээд хэмжээний уулзалтад урив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Казахстан, Узбекистан улс 2026 онд Флорида мужийн Майами хотод болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад урилга хүлээн авах болно гэж мэдэгдэв. Тэрээр энэ талаар Truth Social олон нийтийн сүлжээндээ бичжээ.

Уржигдар 14 цаг 33 мин
Parliamentary Committee Reviews Draft Resolution to Increase Mongolia’s Benefits from Oyu Tolgoi

The Economic Standing Committee of the Parliament discussed a draft parliamentary resolution on December 23, 2025, aimed at safeguarding Mongolia’s national interests and increasing the country’s benefits from the operation of the Oyu Tolgoi group of deposits.

Уржигдар 14 цаг 32 мин
Монгол Улсад 2026 онд болох аялал жуулчлалын нэгдсэн цагалбар

Монгол Улсад 2026 онд соёл, аялал жуулчлал, спортын чиглэлээр зохион байгуулагдах хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврыг нийслэл, 21 аймаг, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн нэгтгэж, Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар танилцууллаа.

Уржигдар 13 цаг 33 мин
Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу төрийн албаны удирдах албан тушаал хашиж байгаа нэр бүхий 21 эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тэргүүн түшмэлийн зэрэг дэвийг шинээр болон ахиулан олголоо.

Уржигдар 13 цаг 27 мин
УИХ дарга уурхайчдад ойн баярын мэнд хүргэв

Монголын уул уурхайн салбарын үүсч хөгжсөний 103 жилийн ой өнөөдөр /2025.12.25/ тохиож байгаа ба УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Их Хурлын дарга Н.Учрал “Эдийн засгийг нуруундаа үүрч яваа, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэн уул уурхайн салбарынхан, уурхайчдадаа түүхт ойн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье” гэж тус салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Уржигдар 13 цаг 26 мин
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат гэж хэн бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилсон.

Уржигдар 13 цаг 25 мин
Чуулган: Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад Улсын Их Хурлын 73 гишүүн хүрэлцэн ирснээр 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Уржигдар 13 цаг 23 мин