Англид хийн үнэ нэмэгдсэнээр дампуурлын давалгаа эхлээд байна

2021-10-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Дэлхийн эрчим хүчний хямрал Их Британийн эрчим хүч нийлүүлэгчдийг дампууралд хүргээд байна. Igloo Energy Supply, Enstroga и Symbio Energy компани хаагдахаа мэдэгдлээ гэж Bloomberg бичжээ. Үүнээс болж 233 мянган иргэн шинэ эрчим хүч хангагч хайхад хүрээд байна. Igloo Energy-ийн төлөөлөгчийн хэлснээр “Хийн үнэ өндөр байгаа өнөөгийн нөхцөлд эрчим хүчний зах зээлд ажиллах боломжгүй” гэв. Их Британийн эрчим хүчний зохицуулагч Ofgem агентлагийн мэдээлснээр энэ гурван компани нийлээд зах зээл дээрх худалдан авагчдын нэг орчим хувьд үйлчилдэг байжээ. 
Тус улсад наймдугаар сарын эхэн үеэс хойш таван орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ажиллахаа больсон. Үүнээс болж 1.7 сая орчим үйлчлүүлэгч нийлүүлэгчээ солихоос өөр аргагүй болжээ. “Огцом үнийн цочролд орно гэж хэн ч бодоогүй” гэж Igloo Energy-ийн мэдэгдэлд дурджээ. Өнгөрсөн сарын 29-ний өдрийн хийн үнэ дээд амжилт тогтоож ICE биржийн мэдээлснээр дуудлага худалдаагаар нэг мянган шоо метр үнэ 1050 ам.долларт хүрчээ. Эрчим хүчний хямрал нь Их Британийн Засгийн газрыг үйлдвэрлэлээ өргөжүүлэх талаар бодоход хүргэж байна. Эрх баригчид 2020 онд санхүүжилтгүйгээс зогссон Уэльс дэх Уилф атомын цахилгаан станцын барилгын ажлыг үргэлжлүүлэх бодолтой байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.1 Баасан № 193 (6670)

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

5 цаг 20 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

5 цаг 24 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

5 цаг 27 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

5 цаг 34 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

13 цаг 24 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

13 цаг 24 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

13 цаг 24 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин