Турк:Олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараах нь гэмт хэрэг

2021-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намаас (AKP) цахим орчинд худал мэдээлэл тараахыг хориглосон хуулийг ирэх сард батлахаар төлөвлөж байна. Эрх баригчдын зүгээс олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч нэр бүхий хүний мэдээлснээр олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараахыг гэмт хэрэг гэж үзэх бөгөөд таван жил хүртэлх хугацаагаар хорих шийтгэл оноохоор зэхэж байгаа аж.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган цахим орчны худал, ташаа мэдээллийн аюулын талаар ярьж байсан удаатай. Мөн түүний намын орлогч дарга Махир Унал “Худал мэдээлэлтэй тэмцэх нь терроризмтэй тэмцэж байгаатай агаар нэг” хэмээн мэдэгдэж хуулийн зохицуулалт хийх талаар дурсаж байв.

Тиймээс тус хуулийн төслийг олон нийтэд зарлахыг шаардаж, эсэргүүцэж байгаагаа  сэтгүүлчдийн холбооноос илэрхийлж  эхэллээ. Учир нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг зохицуулах хууль батлагдсанаас нэг сарын дотор Facebook, Twitter, YouTube тэргүүтэй платформуудад 1.18 сая ам долларын торгууль ногдуулж байсныг Ройтерс агентлаг мэдээлэв.

Турк улс хэвлэлийн эрх чөлөөгүй орны жагсаалтад ордог. Сүүлийн жилүүдэд олон зуун  мэдээллийн сайтыг хаасан нь энэ үзүүлэлтийг улам унагажээ. Мөн өнгөрсөн жил гэхэд тус улс олон нийтийн сүлжээний 30 мянган хэрэглэгчийг баривчилж, 5000 хүнд ял оноожээ.

Туркийн сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Олкайто “Сэтгүүл зүйн тухай олон зүйл ярих шаардлагагүй байх. Харин бид өөрсдийгөө худал мэдээллээс хамгаалах болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Засгийн газар мэдээллийн бодит байдлыг үргэлж нуудаг байдлаас өөрсдийгөө хамгаална. Хэрэв эрх баригчид бидний эсрэг хууль баталвал  үргэлжлүүлэн тэмцэнэ.Олон жилийн турш хэвлэлүүдийн 90 хувь нь Засгийн газрын дарамтад ажиллаж ирлээ. Тэд Засгийн газрыг шүүмжилсэн мэдээг худал мэдээ гэж зарлаж болзошгүй” гэв. Харин Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган хариуд нь АНУ-ын CBS телевизэд яриа өгөх үеэрээ “Турк бол зүйрлэшгүй их эрх чөлөөтэй орон” гэж ярьжээ.

 Эх сурвалж:Reuters

Ц.ЯДГАА.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГЭДЭГ НЬ ХУДАЛ, ГҮТГЭЛЭГ, ЦУУрХАЛ ТАРААХ НИЙТЛэХИЙГ ЗӨВШӨӨРСӨН ГЭСЭН ҮГ ГЭЖ ҮҮ БИ ОЙЛГОХГҮЙ БНАА...
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

5 цаг 21 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

5 цаг 25 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

5 цаг 27 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

5 цаг 35 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

13 цаг 25 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

13 цаг 25 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

13 цаг 25 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин