ЖДҮ-ийн газар арилжааны хэлбэрээр ажиллана

2021-09-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР 

Төрийн эрх бүхий албан тушаалтан зээл олгодог үзэгдэл дэлхийн  санхүүгийн системд байхгүй. Тэгвэл Монголд төрийн өндөр албан тушаалтнууд жил бүр татвар төлөгчдийн мөнгөнөөс ЖДҮХС-д хэдэн тэрбумаар хуваарилан авч өөрсдийн хамаарал бүхий компаниудад өгсөн хэрэг одоо ч шүүхийн маргаантай хэвээр байна. Энэ явдлаас хойш энэ санд төсвөөс нэг ч төгрөг хуваарилалгүй хоёр жил болж байна. 2022 оны төсөвт ЖДҮ-ийн газраас 50 орчим тэрбум төгрөг төсөвлөж өгөх хүсэлтээ  Сангийн яаманд ирүүлсэн ч мөн л нэг ч төгрөг төсөвлөөгүй. 
Цаашид энэ санг хэрхэх талаар Сангийн сайд хэлэхдээ “ЖДҮХС-гаас зээл олгохдоо мэргэжлийн институцаар олгоно. Нэг үгээр хэлбэл арилжааны хэлбэрт шилжүүлнэ. Мэргэжлийн зээл олгох баг үүсгэж банкаар дамжуулан зээл олгох талаар судалж ЖДҮ-ийн газарт чиглэл өгсөн. Гэхдээ зээлдэгч нарт хамгийн эрсдэлтэй зүйл борлуулалт. Экспортод гаргах асуудал удаашралтай байна ” гэсэн юм. Нөгөөтэйгүүр, Засгийн газраас хэрэгжүүлсэн хоёр их наяд төгрөгийн эх үүсвэртэй гурван хувийн хүүтэй зээлд жижиг дунд үлйдвэрлэл эрхлэгч нар хамрагдаад явж байгаа аж. 
ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайханаас энэ талаар  тодруулахад “ Ирэх оны эхээр ЖДҮ-ийн корпораци байгуулахаар зорьсон. Алдаа оноотой ч арав гаруй жил үйл ажиллагаа явуулсаар ирсэн ЖДҮХС нь төсвийн мөнгөөр  төрийн  өндөр албан тушаалтнууд   үйлдвэрлэгчдэд зээл олгодог байдлыг өөрчлөх зорилгоор төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын оролцоотой корпораци байгуулах юм. Эдгээр байгууллагууд бүгд хувь хөрөнгөө корпорацид оруулна. Мөн сонгон шалгаруулалтаа явуулна, хяналтаа тавина. ЖДҮХС эргэн төлөгдөх нөхцөлтэй 440 тэрбум төгрөгийн авлагатай. Үйлдвэрлэгчдийн гар дээр олгосон  энэ мөнгөө таван жилийн хугацаанд татаж  хөрөнгө оруулна. Мөн Банкны холбоотой хамтарч ажиллах, хөрөнгө босгох талаар ярилцсан судлаад хариу өгөхөөр болсон. Олон улсын байгууллагууд болох ЖАЙКА, Европын Сэргээн босголтын банк зэргээс нэг хувийн хүүтэй эх үүсвэр  бүрдүүлэх боломжтой. Гэхдээ энэ санхүүжилтийг ЖДҮХС-д өгөхгүй. Харин корпорацийн үйл ажиллагаанд оролцож хяналт тавих боломж олговол зээлээ өгнө. Буцааж төвлөрүүлээд явах бүтцийг хийсэн. Ингэснээр тэд хүлээн зөвшөөрөөд байгаа. Цаашид ЖДҮГ корпораци хэлбэрээр ажиллаж  санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлж банкаар дамжуулан зээлээ олгох зэргээр арилжааны байгууллагын хэлбэрээр ажиллахаар болж байна” гэлээ.  Хамтарсан багийг  төр, хувийн хэвшил, ЖДҮГ бүрдүүлнэ. Үүнд санхүүжүүлэгч байгууллагууд нь зээл олголт болон хяналтыг тавихаар тохиролцож байгаа аж. Өнөөдрийн байдлаар ЖДҮХС-ийн эргэн төлөгдөх ёстой 440 тэрбум төгрөг байна. Харин энэ мөнгийг төрийн  зүгээс тус санд үлдээж гарааны санхүүжилт болгоход зарцуулахаар болж байгаа юм. Гэхдээ энэ мөнгө таван жилийн хугацаанд цугларахаар байгаа гэлээ.  Өнөөдөр ажлын байрыг дэмжих зээлд 265 аж ахуй нэгжид 75.6 тэрбум төгрөгийн зээлд 37.2 тэрбум төгрөгийн балтлан даалт гаргасан. Хэдийгээр энэ онд ЖДҮХС-д төсвөөс мөнгө хуваарилаагүй ч Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих” зээлийн хүрээнд манай үйлдвэрлэгчид гурван хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж ажлын байраа хамгаалсан. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаас 60 хувь буюу 300 сая хүртэлх төгрөгийн баталгааг гаргах боломжтой байгаа. Энэ хүрээнд наймдугаар сарын 12-ны байдлаар Зээлийн батлан даалтын сангаас 265 аж ахуйн нэгжид 75.6 тэрбум төгрөгийн зээлд 37.2 тэрбум төгрөгийн батлан даалтыг гаргажээ. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд дийлэнх буюу 80 гаруй хувь нь хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт олгогдоод байгаа аж. Арван их наядын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн зургаан сарын хугацаанд тэрбум хүртэл төгрөгөөр батлан даалт гаргах ёстой Зээлийн батлан даалтын сан 34 тэрбум төгрөгөөр батлан даасан нь хангалтгүй үзүүлэлт гэж үзэж байгаа юм байна. Энэ талаар Сангийн  сайд Б.Жавхлан “Зээлийн батлан даалтын сан муу ажиллаж байна. Банкууд энэ байгууллагад, ер нь төрд итгэхгүй байгаагаас Зээлийн батлан даалтын сан бүрэн хүчин чадалдаа хүрч ажиллаж чадахгүй байна” гэсэн юм. ЖДҮ эрхлэгчдийн хамгийн том бэрхшээл нь зээл, зээлийн хүү биш. Харин борлуулалт тул төр тэднийг худалдан авагчтай холбох гүүр нь болох аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.30 ПҮРЭВ № 192 (6669)

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

3 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

3 цаг 49 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

6 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

12 цаг 15 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

12 цаг 28 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06