COVID-19:АНУ-д вакцины гурав дахь тунгийн дархлаажуулалт эхэллээ

2021-09-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

АНУ-ын насанд хүрсэн хүмүүсийн дөрөвний гурав нь COVID-19 эсрэг вакцины нэг тундаа хамрагдсан учир нэмэлт тунг тарьж эхлэх нөхцөл нь бүрдсэн хэмээн үзэж байна. Тухайлбал, АНУ-ын иргэдийн 55 хувь нь вакцины бүрэн тундаа, 75 хувь нь нэг тунд хамрагджээ.Тиймээс тус улсын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс /CDC/ гурав дахь тун вакцинд Pfizer-ээр иргэдээ дархлаажуулахыг баасан гарагт хүлээн зөвшөөрлөө. Тус улс 6000 цэгт вакцины нэмэлт тунд иргэдээ хамруулж эхэллээ.
 Вакцины хоёр дахь тунгаа хийлгээд зургаан сар болсон өндөр эрсдэлтэй гурван бүлгийн иргэдийг дархлаа дэмжих гурав дахь тундаа хамрагдахыг уриалжээ. Эрсдэлт бүлгийн нэгдүгээрт, 65 болон түүнээс дээш насны ахмадууд, хоёрдугаарт, таргалалт, чихрийн шижин, бөөрний дутагдал болон бусад эрүүл мэндийн хүнд асуудалтай хүмүүс, гуравдугаарт, цар тахлын голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилтан болон  халдвар авах эрсдэл өндөртэй багш, худалдагчид болон хоригдлууд багтжээ.Тус улс вакцины нэмэлт тунд зөвхөн Pfizer вакциныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Moderna болон Johnson & Johnson вакцинд зөвшөөрөл олгосонгүй. АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас мэдээлснээр тус хоёр вакциныг гуравдугаар тунд ашиглаж болох эсэх талаар судалгаа хийж байгаа аж.
Гэвч вакциндаа хамрагдаагүй 70 сая насанд хүрсэн хүн байгаа нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхаарууллаа. Эдгээр вакцинд хамрагдаагүй хүмүүс халдвар авах, тараах өндөр эрсдэлтэй юм. Учир нь вакцины явц удаан байгаа мужуудад халдвараар нас барах магадлал дөрөв дахин их байна.АНУ-д наймдугаар сарын нэгнээс энэ сарын 17-ны хооронд 1800 сургуульд халдвар илэрсний улмаас хаалгаа барьжээ. Ингэснээр 60 мянган багш, нэг сая орчим сурагчийн хичээл цахимд шилжээд байна. Эдгээр нь вакцинжуулалт удааширалтай байгаа мужуудын сургууль аж. Тиймээс вакциндаа хамрагдсан ч сургуульдаа маскаа зүүж, зайгаа барихыг  мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх сурвалж: www.polit.mn 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

5 цаг 22 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

5 цаг 26 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

5 цаг 28 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

5 цаг 36 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

13 цаг 26 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

13 цаг 26 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

13 цаг 26 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин