ОХУ-аас Думын сонгуулийн үеэр АНУ-аас кибер халдлага хийсэн талаар тодруулга өгөхийг хүлээж байна

2021-09-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ 

Вашингтон, есдүгээр сарын 21. /ТАСС/. Вашингтонд суугаа ОХУ-ын Элчин сайдын  яам Думын  сонгуулийг “чөлөөтэй,  ил тод бус” гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзжээ. Төрийн Думын сонгуулийн үеэр Америкийн нутаг дэвсгэрээс гарсан кибер халдлагын талаар АНУ-ын эрх баригчид дэлгэрэнгүй тайлбар өгөх байх гэж Оросын тал хүлээж байна. Энэ тухай даваа гарагт АНУ-д суугаа ОХУ-ын ЭСЯ-наас facebook хуудаснаа нийтэлжээ. “ОХУ-ын Төрийн Думын сонгууль “чөлөөт бус, ил тод бус” болсон гэж Төрийн департамент үндэслэлгүй буруутгаж байгаа нь бид анхаарлаа хандуулах үндэслэл боллоо. Ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл нь дотоодын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээг бүрэн дагаж мөрдсөн хэлбэрээр явагдсан гэдгийг бид онцлон тэмдэглэж байна. Ямар ч эсрэг буруу ойлголтыг хүлээн зөвшөөрөхгүй. Аливаа нэгэн дутагдал нь санал хураалтын ерөнхий явцад нөлөөлөөгүй бөгөөд сонгуулийн кампанит ажлын үр дүнд нөлөөлж чадахгүй” гэж уг бичиг баримтад дурджээ.
“Үүний зэрэгцээ энэ удаагийн сонгуулийн үеэр Сонгуулийн төв хороо өмнө нь байгаагүй олон тооны кибер халдлагад өртсөн. Үүний 50 хувийг яг АНУ-ын нутаг дэвсгэрээс бүртгэсэн болно. Эдгээр хакерын зорилго бол манай сонгуулийн системийг гутаах явдал юм. Үүнтэй холбогдуулан Америкийн талаас дэлгэрэнгүй тайлбар авахыг хүсэж байна” гэж ЭСЯ-наас онцлов. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс даваа гарагт хэлэхдээ “Төрийн Думын сонгууль “чөлөөт, шударга бус нөхцөлд явагдсан” гэжээ. Түүний хэлснээр Оросын эрх баригчид “хэт даврагчид”, “гадаадын агентууд”, “хүсээгүй байгууллагуудын тухай” хуулийг ашиглах нь улс төрийн олон ургальч үзлийг ихээхэн хязгаарлаж, Оросын ард түмний иргэний болон улс төрийн эрхээ хэрэгжүүлэхэд саад тотгор учруулсан” гэжээ. Холбооны Зөвлөлийн дэд дарга Константин Косачев өмнө нь Төрийн Думын сонгуулийг ажигласан олон улсын ажиглагчидтай хийсэн уулзалтын үеэр хэлэхдээ Орос улс сонгуулийн кампанит ажил, барууны хэд хэдэн орнуудын дайралт, олон тооны халдлагад мэргэжлийн техникийн дүн шинжилгээ хийхэд бэлэн байна. ОХУ-ын сонгуулийн тогтолцооны эсрэг бодит нэхэмжлэл гаргах үндэслэл байхгүй” гэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.22  ЛХАГВА № 186 (6663)

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

6 цаг 5 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

6 цаг 10 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

6 цаг 12 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

6 цаг 19 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

14 цаг 10 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

14 цаг 10 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

14 цаг 10 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин