Францын Гадаад хэргийн сайд Лавровтой уулзах хүсэлтэй байна

2021-09-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.Батцэцэг

Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан энэ долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой яриа хэлэлцээ хийх бодолтой байгаагаа хэллээ. Түүний хэлснээр, ярилцах сэдэв нь Иран, Ливи, Афганистан, Украйны талаар байх болно гэж РИА Новости мэдээлэв. Нью-Йоркт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хийсэн хэвлэлийн бага хурал дээр Ле Дриан “Ираны талаар асуудал үүссэн. Учир нь Тегеран үүргээ зөрчсөөр байгаа тул энэ нь "түгшүүр төрүүлж байна" гэж тэмдэглэв. “Бид  үүнийг Орос, Хятад хоёрын аль алинтай нь хэлэлцэх болно. Би ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Иран, Афганистан, Ливи, Украйны хэд хэдэн сэдвээр ярилцах болно” гэж Францын дипломатч тайлбарлав. Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган албан ёсоор нээгдсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Оролцогчид хэлэлцэх асуудал мөн ажлын хэсгүүдийн шинэ бүрэлдэхүүнийг батлах ёстой юм. Ерөнхий Ассамблейн даргын бүрэн эрхийг Мальдивын төлөөлөгч Абдулла Шахидад шилжүүлж, Волкан Бозкирыг албан тушаалаас нь огцруулав.

Эх сурвалж www.news.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

4 цаг 58 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

21 цаг 13 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

21 цаг 43 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

21 цаг 47 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин