Талибан: Түр Засгийн газар эерэг өөрчлөлтийг авчирна

2021-09-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Талибанчуудад эзлэгдсэн Афганистан улс руу илгээсэн дэлхийн улс орнуудын   хэдэн зуун сая ам долларын яаралтай тусламжийг талибанчууд мягмар гарагт алга ташин хүлээн авав. Гэвч АНУ тэргүүтэй улс орнууд Талибаны түр Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжиллээ. Талибаны Гадаад хэргийн сайдын үүргийг түр гүйцэтгэгч Амир Хан Муттаки тусламжийг хэрэгцээт хүмүүст нь олонд ил хүргэнэ гэдгээ амлав. Тэрбээр “Афганистаны иргэдэд тусламж нэн шаардлагатай байгаа. Гэхдээ энэ хүмүүнлэгийн тусламж нь улс төрийн ямар нэгэн учир шалтгаангүй. Манай Засгийн газар Афганистаны нийгмийн бүх давхаргад хүрч үйлчилнэ. Түр Засгийн газар эерэг өөрчлөлтийг авчирна” гэв.
 Олон жил үргэлжилсэн мөргөлдөөн, ган гачиг, цар тахал гэсэн хэд хэдэн гамшгийн улмаас Афганистан улс аль хэдийнэ ядууралд өртөөд байгаа юм. Талибанчуудад эзлэгдсэнээс хойш гадаадын тусламж зогссон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн юм. Тухайлбал, Дэлхийн банк, Олон улсын валютын сан тусламжаа зогсоож, АНУ Афганистанд туслах хэдэн тэрбум ам долларыг царцаасан билээ. Учир нь АНУ тэргүүтэй орон зөвхөн эрэгтэйчүүд л засагладаг Талибанаар удирдуулсан Засгийн газрыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Талибанаар удирдуулсан түр Засгийн газрын нэр хүнд маш хурдан хугацаанд олон улсад уналаа. Учир нь тус Засгийн газар нь Талибанчуудын хүрээллээс бүрдсэн төдийгүй эмэгтэйчүүдийг албан тушахалд томилоогүй. Мөн ихэнх гишүүд нь ямар нэгэн хэрэгт холбогдож байсан” гэв. Харин Женевт болсон даваа гарагийн хурлаар хүмүүнлэгийн хямралтай нүүр тулсан Афганистанд нэг тэрбум ам долларын тусламж үзүүлэхээ НҮБ амласан билээ. Мөн  тун удахгүй тус улсын иргэд хоол, хүнсний дутагдалд ороход ойрхон байгааг сануулсан юм.
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.16 ПҮРЭВ № 182 (6659)

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

6 цаг 5 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

6 цаг 10 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

6 цаг 12 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

6 цаг 19 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

14 цаг 10 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

14 цаг 10 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

14 цаг 10 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин