Б.Пүрэвсүрэн: Угаартсан хүн болгоноос судалгаа авч, шалтгааныг нь тодруулсан

2021-09-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Угаарын хийн эрсдэлтэй холбоотойгоор Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнгээс зарим асуултад хариулт авлаа.

 

-Сүүлийн хоёр жил угаарын хийн хордлого буурсангүй. Энэ өвөл хэрхэн анхаарах вэ?

-Өнгөрсөн жилийн тав болон зургадугаар сард угаарын хийн эрсдэл их өндөр байсан. Угаартсан хүн болгоноос судалгаа авч, нөхцөл байдал, шалтгааныг нь тодруулсан. Уг судалгаагаар 2019, 2020 онд гарсан угаарын хийн эрсдэлүүд мэдлэг, мэдээлэл хангалтгүй байснаас үүдэлтэй. Сайжруулсан түлшээ зөв зохистой түлэх, угаар мэдрэгчээ ажиллуулах, амьдралын хэв маягаа сайжруулсан түлшний хэрэглээнд уялдуулан өөрчлөх зэрэг мэдлэг дутмаг байснаас угаарын хийд хордох тохиолдол их гарсан. Харин хоёр жил сайжруулсан түлшээ хэрэглэсний дараа буюу өнгөрсөн хавар гарсан угаарын хийн эрсдэлүүдийн 95 хувь нь хайхрамжгүй хандсанаас үүссэн байдаг. Хамгийн энгийн жишээ бол “Бороо ороод байхаар нь яндангаа аваад өрхөө бүтээсэн” гэх шалтгаанаас үүдэн угаартах эрсдэл үүссэн. Ийм шалтгаан маш өндөр хувийг эзэлж байгаа. Эсвэл насанд хүрээгүй хүүхдүүд галаа түлээд, яндангаа аваад өрхөө бүтээчихсэн гэх мэтийн хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас угаарын хийн эрсдэлд орох тохиолдол нэлээдгүй байлаа.

-Иргэдийн түлшний хэрэглээ буурч байна уу. Иргэдэд нөлөөлөх ажлыг хэрхэн хийх вэ? 

-Иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас үүссэн эрсдэлийг сургалт, нөлөөллийн ажлаар бууруулна. Нийслэлийн агаарын чанарын бүсэд зургаан дүүргийн орон тооны бус 4500 ажилтан ажилладаг. Тус ажилтнууд нийслэлийн гэр хорооллын айлуудын өвөлжилтийн бэлтгэл ажилд оролцохоос гадна орчны бохирдолтой холбоотой ажлуудыг хийдэг. Тиймээс 4500 ажилтнаа зургаан дүүрэгт нэгж болгон багцалж, зургаан өдрийн сургалтад хамруулж байгаа. Тодруулбал, айл бүрээр орон өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах сургалт байгаа. Нэг орон тооны бус ажилтанд 40 хүртэлх айл ногддог. 40 өрх гэдэг нь 2-3 гудамжны айлууд гэсэн үг.

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны галлагааны улиралд 446 мянган тонн түлш түлсэн байдаг. Харин 2020-2021 оны галлагааны улиралд 708 мянган тонн түлш түлсэн. Энэ нь түлшний хэрэглээ нэмэгдсэн гэсэн үг. Тус 708 мянган тонн түлшний 504 мянган тонн түлшийг 75 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд худалдаалсан. 54 мянган тонн түлшийг 50 хувийн хөнгөлөлттэй үнийн дүнгээр мөн иргэд худалдаж авсан. Энэ жилийн хувьд Засгийн газраас сайжруулсан түлшний үнийг 50 хувиар хямдруулан худалдаалахаар болсон. Нэг шуудай түлшийг 1875 төгрөгөөр худалдаалах бөгөөд зургаан шуудай түлшийг 11.250 төгрөгөөр худалдан авч, нэг айл долоо хоногийн хэрэгцээгээ хангана гэсэн үг.

-Зарим айлын угаар мэдрэгч ажиллагаагүй болсон гэх гомдлууд ирдэг. Ер нь угаар мэдрэгчийг хэр удаан хэрэглэж байж сольдог вэ?

-Төрөөс 198 мянган угаар мэдрэгчийг нэг удаадаа үнэгүй тарааж, айл өрхүүдэд байрлуулсан. Эхэн үедээ хэрэглээний мэдлэггүйгээс болоод угаар мэдрэгчийг хэрэглэхгүй орхих тохиолдол нэлээд гарсан. Жишээ нь, зай нь дууслаа, муухай дуугараад байна гээд унтраачихдаг зэргээр орхигдуулсан байдаг. Өнгөрсөн жилээс айлууд угаар мэдрэгчийг сайн хэрэглэж байна. Угаарын онцлог нь нүдэнд харагдаж, гарт баригдаж, үнэртэхгүй байсаар хүний амьсгалын түвшинд хүрдэг. Тиймээс угаар мэдрэгч бол зайлшгүй шаардлагатай зүйл. Орон тооны бус 4500 ажилтнуудыг айл өрхөөр явуулан, ажиллагаатай болоод ажиллагаагүй угаар мэдрэгчийн судалгааг хийлгэсэн. Жишээ нь, Чингэлтэй дүүрэгт 3300, Баянгол дүүрэгт 386, Сүхбаатар дүүрэгт 1072 угаар мэдрэгчийн хэрэгцээ байгаа гэсэн тоо гарсан. Өөрөөр хэлбэл, 10 мянга орчим айлууд угаар мэдрэгчээ хаясан, гээсэн, эвдэлсэн байна. Эдгээр шаардлагатай угаар мэдрэгчийн санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болоод “Таван толгой түлш” ХХК-иас шийдэн, 20 мянган угаар мэдрэгчийг оруулж ирэхээр ажиллаж байна. Галлагаа эхэлсэн үед угаар мэдрэгч нь давхар ажиллаад явах ёстой. Намрын улирлын нэг эрсдэлтэй тал нь зунжин орсон борооны улмаас яндан битүүрдэг. Яндангаа хөөлж амжаагүй байхад гэнэт хүйтрээд гал түлэх болдог. Үүнээс болж шаталт дутуу явагдах, угаартах эрсдэл бий болдог.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2021.9.15 ЛХАГВА № 181 (6658)

tseren
ugaartaj uhsen hunees bas sudalgaa avdag ymar gaihamshigtai darga ve ene chin l yostoi dalai guain hoid dur mun bndaa.
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Уржигдар 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

2026-10-15
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

2026-10-15