COVID-19:Хүүхдүүдээ вакцинжуулж эхэлсэн дэлхийн улсууд

2021-09-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын эсрэг хоёр тунгийн вакцинжуулалтад улс орнууд зорилтот бүлэг гэгдэх насанд хүрсэн амынхаа 60-70 хувийг хамруулсан ч өвчлөл буурсангүй. Тиймээс дараагийн арга хэмжээ болох гурав дахь тунг тарьж эхэлсэн төдийгүй хүүхдүүдийг вакцинжуулж эхэллээ. COVID-19 халдвар вакцинд хамрагдаагүй бүлэг болох хүүхдүүд рүү чиглэж, тэднийг хүндээр өвчлүүлж байгаагаас үүдэн хэд хэдэн орны Засгийн газар 12-оос дээш насны хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулаад байгаа юм. Ийн өнөөдрийн байдлаар дэлхийн ямар орон вакцинд хүүхдүүдээ хамруулж байгаа талаарх мэдээллийг “BBC” сайтаас орчуулан хүргэж байна.
Европын эмийн агентлагаас (EMA) 12-15 насны хүүхдүүдэд Pfizer вакцин тарихыг тавдугаар сард хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээс хойш Дани улс 12-15 настай хүүхдүүдээ, Испани улс 12-19 настай хүүхдүүдийнхээ ихэнхийг нэгдүгээр тун вакцинд хамруулсан бол Их Британийн анагаах ухааны мэргэжилтнүүд 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулахыг санал болгожээ. 

 

Францын 12-17 насны хүүхдүүдийн 66 хувь нь нэгдүгээр тундаа хамрагджээ


Франц улсын 12-17 насны хүүхдүүдийн 66 хувь нь нэгдүгээр тундаа, 52 хувь нь бүрэн тундаа хамрагдсан байна. Францын  тухайд аравдугаар сараас 18-аас доош насныхан дэлгүүр, зоогийн газар, музей, кино театраар үйлчлүүлэхдээ вакцины гэрчилгээ эсвэл шинжилгээний сөрөг хариугаа үзүүлэх журам батлахаар төлөвлөж байгаа юм. Герман улсын судлаачид зургадугаар сард зөвхөн  эрүүл мэндийн байдал сайнгүй, бие муу 12-15 насны хүүхдүүдээ вакцинжуулахыг Засгийн газартаа зөвлөсөн. Гэвч тус улс дельта хувилбар хурдацтайгаар тархаж эхэлсний дараагаар наймдугаар сард 12-оос дээш насны бүх хүүхдийн дархлаажуулалтыг эхүүлсэн билээ. Харин Швед улс зөвхөн уушгины өвчин, хатгалгаа болон бусад хүнд өвчинтэй 12-15 насныхныг вакцинд хамрагдахыг зөвшөөрчээ. Норвеги нь Европын холбооны улс биш ч 12-15 настнуудаа нэг тун вакцин хийлгэхийг зөвлөсөн байна. Ингэхдээ хоёр дахь тунг өөрсдийн зөвшөөрлөөр тарих журмыг баталжээ.
    
Америкт халдвар авч эмнэлэгт хэвтэх хүүхдүүдийн тоо гурав дахин нэмэгдлээ


АНУ болон Канадын зохицуулагчид анх тавдугаар сард 12-оос дээш насны хүүхдүүдэд Pfizer вакцин тарихыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүний дараахан АНУ хүүхдийн дархлаажуулалтыг маш хурдан эхлүүлсэн билээ. Үр дүнд нь долдугаар сарын сүүлээр гэхэд тус улсын 12-17 насныхны 42 хувь нь эхний тунгаа, 32 хувь нь Pfizer болон Moderna вакцины бүрэн тунд хамрагдаад байв. Америкт дельта хувилбарын тархалт өсч эхэлснээс үүдэн хүүхдийн вакцинжуулалтыг хурдасгасан билээ.Хамгийн сүүлийн судалгаагаар вакцинжуулалт бага мужуудад халдвар авч эмнэлэгт хэвтэх хүүхдүүдийн тоо 3.4-3.7 дахин нэмэгджээ. Халдварын тархалтаас айсан эцэг эхчүүдийн саналыг үл харгалзан Америкийн зарим сургууль 12-оос дээш насныхныг танхимаар хичээллэх журмыг баталжээ. Тухайлбал, Лос Анжелес хотод 600 мянган сурагчийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн бол Нью Йорк муж сургуулийн ажилчдыг заавал вакциндаа хамрагдсан байхыг шаарджээ.Үүнээс гадна 4-11 насныханд Pfizer вакциныг туршиж эхэлсэн бөгөөд үр дүн нь энэ сард гарна. Мөн зургаан сараас дөрвөн настнуудад энэ жилийн сүүлээр вакциныг туршиж эхлэх юм.

Хятад гурваас дээш насны хүүхдүүдээ вакцинжуулав


Хятад улс зургадугаар сард 3-17 настай хүүхдүүдээ өөрийн улсын Синовак үйлдвэрийн вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Ингэснээр хамгийн бага настай  хүүхдийг вакцинжуулсан дэлхийн анхны улс болсон. Тус улс 1.4 тэрбум хүн амынхаа 80 хувийг энэ он дуусахад вакцинжуулахаар зорьж байгаа юм. Үүнийхээ тулд гэр бүлийн бүх гишүүн вакцины хоёр тунд хамрагдаагүй бол хүүхдүүдийг хичээлдээ ирэхийг нь хориглосон журмыг зарим муж хэрэгжүүлж эхэлжээ. Мөн Чили улс зургаагаас дээш настнууддаа вакциныг хүлээн зөвшөөрчээ.
    
Энэтхэгийн 253 сая хүүхдийн 60 хувь нь халдвар авчээ


НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлснээр Энэтхэг дэлхийн хамгийн олон буюу 253 сая өсвөр үеийн  хүүхэдтэй орон. Хүүхдүүдийн 60 хувь нь халдварт өртжээ. Тиймээс тус улс “Zydus Cadila” гэсэн орон нутгийн эмийн фирмд хөгжүүлсэн шинэ вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд яаралтай ашиглах зөвшөөрлийг наймдугаар сард олгосон. Засгийн газрын эрүүл мэндийн мэргэжилтнүүд биеийн байдал муу 12-17 настнуудыг аравдугаар сараас вакцинжуулахыг санал болгосон ч энэ оны сүүлээр дархлаажуулалт эхлэх төлөвтэй байна. Учир Энэтхэгт насанд хүрсэн хүмүүсийн вакцинжуулалт дуусаагүй байгаа юм.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2021.9.15 ЛХАГВА № 181 (6658)

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

15 цаг 9 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

15 цаг 13 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

15 цаг 22 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05