Сардана Авксентьева: Нөхөр миний гол шүүмжлэгч бас шүтэн бишрэгч минь юм

2021-09-14
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

З.Батцэцэг

Сардана Авксентьева ер бусын удирдах аргаараа олонд танигдсан Якутын ард түмний хотын дарга. Албан тушаалаа авсан эхний жилд тэрбээр албаны үнэтэй жийп машинуудыг зарж, өндөр өртөгтэй хүлээн авалтуудын санхүүжилтийг зогсоож, мэдээлэл, томилолт, төлөөлөгчдийн  үйл ажиллагааны зардлыг багасгаж, тэр ч байтугай хотын танхимын барилгыг зарж, дарга нарыг илүү хямд оффис руу шилжүүлэх санаа гаргаж байсан. Түүнийг популизм нар алдрын төлөө ажилладаг гэж буруутгадгийг Авскентьева үгүйсгэдэг. Учир нь түүний авч буй арга хэмжээ илүү чухал зүйлд зориулж эдийн засгийг хэмнэх арга гэж тайлбарладаг. Хувийн шалтгаанаар Якутын хотын даргын ажлаа өгсөн ч тэрбээр удаан зүгээр суусангүй. “Шинэ хүмүүс” намын дарга Алексей Нечаевын хүсэлтээр Авксентьева уг намаас ДУМ-ын гишүүнд өрсөлдөхөөр болсон.

-Оросод эмэгтэй улстөрч байна гэдэг одоог хүртэл ер бусын хэрэг. Зөвлөлтийн үед улс төрд үйлдвэрийн тэргүүний ажилтан, саальчид гэсэн том биетэй, толгой дээрээ байшин барьцан юм шиг том үстэй авгайчууд байсан. Тэд бидний амьдралд нэг их нэмэртэй байгаагүй. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн үү эсвэл та бас л эрчүүд дотор цагаан хэрээ шиг байна уу?

-Үгүй ээ, надад тэгж санагддаггүй. Би туршлагатай, мэргэжилдээ сайн бэлтгэгдсэн хүн. Тэгээд ч би түүхч боловсролтой. Би төрийн албаны академи төгссөн. Их сургууль төгсөөд миний анхны хийсэн ажил бол Якутын хотын захиргаанд насанд хүрээгүй хүмүүсийн комисст ажиллаж байлаа. Дараа нь хотын даргын орлогч хийж байсан. Тэгээд дараа нь ард түмэн намайг сонгоод хотын дарга болсон. Тиймээс би өөртөө итгэлтэй байдаг. Миний талаар мэргэжлийн бус, чадваргүй гэх яриа үүсгэх боломж ч гаргаагүй.

-Якутын хотын даргад нэр дэвшихэд таны нөхөр яаж хандсан бэ?

-Үүнээс өмнө нэгэн зүйл болсон юм. Миний ажиллаж байсан газрын удирдлага солигдлоо. Шинэ дарга багтайгаа ирээд, хуучин багийг халсан. Яг энэ үед тэтгэврийн хууль шинэчлэгдээд, би үүний золиос болсон юм. Энэ хоёр нөхцөл байдал намайг их зүйл бодоход хүргэсэн. Бид гэнэт хэнд ч хэрэггүй болдог, бидний саналыг хэн ч сонсохгүй, бид юунд ч нөлөөлж чадахгүй. Сэтгэл зүйн тодорхой нэг үеийг даван туулмагцаа би дүгнэлтэд хүрсэн. Юу гэхээр юу ч өөрчилж чадахгүй хэрнээ буйдан дээрээ суучихаад бүгдийг шүүмжилдэг хүн болж хувирхыг би хүсээгүй. Мэдээж намайг бодож, санаа зовж байхад миний нөхөр хажууд байсан. Тэгээд намайг улс төрд хүчээ үзье гэхэд тэр намайг дэмжсэн. Миний нөхөр Виктор эдийн засгийн ухааны доктор, Якутын том даатгалын компанийг тэргүүлдэг нэгэн. Түүний дэмжлэг, мэргэжлийн зөвлөгөө байгаагүй бол юу ч бүтэхгүй байсан. Намайг бодохын бол их тайван, юманд их дүгнэлт хийдэг хүн. Тиймээс түүнгүйгээр би чадахгүй байсан. Тэр миний хувьд хань, найз, хамтрагч, гол шүүмжлэгч, шүтэн бишрэгч минь юм. Сонгуулийн кампанит ажлын үеэр тэр миний жолооч, бие хамгаалагч, сэтгэлзүйч байсан. Зурагчнаар хүртэл ажилласа,н тараах хуудсан дээрхи миний зургийг авч өгсөн. Их ачааг өөр дээрээ үүрсэн учраас би түүнд талархаж явдаг.

-Та хоёр их хожуу учирсан. Та бараг 40 нас хүрч байсан байх. Нөхөртэй болсны дараа хэр хэцүү байсан бэ. Таарч тохирохгүй, маргалдах, дасан зохицох үе байсан уу?

-Үгүй ээ, бид хоёр Энэтхэг киноны Зита, Гита шиг бие биеэ олсон ихрүүд шиг л байсан. Тиймээс маргалдах зүйл байгаагүй. Тэгээд ч бид хоёр нэг цэцэрлэгт явдаг, бага ангидаа нэг сургуульд байсан, нэг дээд сургууль төгссөн, зэргэлдээ гудамжинд амьдардаг, ижил ном уншиж, ээж нараараа хүмүүжүүлэгдсэн хүмүүс. Манай хадам ээж их эрт бэлэвсэрсэн. Тиймээс бид үндсэндээ их ижил.

-Насан туршдаа нэг замаар явчихаад, хожуу бие биеэ олжээ?

-Бид хоёр анх танилцахад би долоо, тэр найман настай байсан. Тэр миний сайн найзын ах нь. Гэхдээ Виктор эрт эхнэр авч, их гэр бүлсэг нэгэн байсан л даа. Мэдээж энэ хүн миний хань болно гэсэн бодол толгойд байгаагүй. Хүний юм руу нүд унагах буруу. Надаас хамаарахгүй шалтгаанаар эхнэрээсээ салсны дараа бид хоёрын дунд харьцаа үүсэх боломж гарсан. Гэхдээ аль алиных нь хувьд гэнэтийн байсан. Бид хотын захиргаанд хамт ажилладаг, ямар ч хайр сэтгэлийн холбоо байгаагүй.

-Сонирхолтой түүх байна?

-Бид сиамын ихрүүд шиг, 90 хувь нийцдэг. Нийцдэггүй 10 хувь нь бол үнэхээр гайхалтай. Манай нөхөр их тайван, цаг сайн барьдаг, хэлсэн үгэндээ хүрдэг хүн. Тэр за л гэж хэлсэн бол за байдаг. Би эр хүний энэ шинж чанарыг их үнэлдэг. Мөн ухаан. Гайхалтай ухаан эр хүнийг чимдэг. Их хошин мэдрэмжтэй. Би нөхрийнхөө энэ чанаруудад дуртай.

-Та охиноо гурван нас хүрээгүй байхад анхны нөхрөөсөө салсан. Олон эмэгтэй ганцаараа үлдэхгүйн тулд тэвчдэг. Та яагаад жаахан хүүхэдтэй байж нөхрөөсөө салах шийдвэр гаргасан юм бэ?

-Хэсэг хугацааны дараа би тодорхойгүй байдалд орсон. Миний анхны нөхөр ямар ч шийдвэр гаргадаггүй. Би бүх юм тодорхой, ил тод, шударга байхад дуртай. Тиймээс би эхэлж салахаар шийдсэн. Залуу насны сайхан зүйл нь болж байгаа явдлын гүн гүнзгий байдлыг ойлгодог. Мэдээж хэцүү байсан. Гэхдээ би энэ бүгдэд цэг тавиад, тодорхой болгосон нь дээр гэж шийдсэн. Хэрвээ би энэ хэвээрээ байвал намагт суусан юм шиг доошоо татагдаж, өөрчлөгдөнө гэж мэдэрч байсан. Амьдрал ямар ч өнгөгүй. Одоо бодоход их гүн сэтгэл гутралд орсон байж. Би хажуугаар өнгөрч байгаа машины чимээг мэдрэхээ больсон байсан. Тиймээс би энэ бүгдийг дуусгахыг хүссэн юм.

-Ганцаараа хүүхдээ өсгөх хэцүү байсан уу?

-Мэдээж хэцүү. Энэ бүгдийг даван туулсан эсвэл яг одоо ийм байдалд байгаа бүх хүнд хөрөнгө мөнгөнөөс гадна сэтгэл зүйн хувьд хүнд байдаг. Би охиныхоо өмнөөс их санаа зовж байсан. Томчууд ч яахав, хүүхдийн хувьд гэр бүл салалт насан туршийн сэтгэл зүйн гэмтэл учруулж болзошгүй. Гэхдээ азаар Наташа бид хоёр энэ байдлаас гарч чадсан. Одоо охин минь хүүхэд насаа хамгийн аз жаргалтай үе гэж дурсаж ярихад би өөрийгөө чаджээ гэж боддог.

-Та охиноо ганцаардуулахгүйн талаар юу хийсэн бэ?

-Бид хоёрт л ийм зүйл тохиолсдон гэр бүл байгаагүй. Бидний найз нөхөд, ангийн хүүхдүүд, эргэн тойронд салсан гэр бүл зөндөө байсан. Гэхдээ би Наташаг байнга магтаж, дэмжиж, жижиг зүйлд хүртэл баярлаж, өөртөө итгэлтэй болгож хүмүүжүүлсэн. Болохгүй бүтэхгүй бол айгаад байх зүйлгүй, засчихна. Хичээлийн дүн бол тэр хугацаанд авсан оноо, энэ чиний хувь хүн өөрийн чинь үнэлгээнд нөлөөлөхгүй гэж хэлдэг байсан. Бидний үед хүүхэд хүмүүжлийн ном, сэтгэл зүйчид байгаагүй, бүгдийг өөрийн мэдрэмжээр. Мэдээж үргэлж тусалдаг байсан ээждээ баярлалаа. Манай ээж ухаанаараа биднийг чиглүүлж өгдөг байсан. Тиймээс би ганцаараа байгаагүй, нагац нар, ах, эгч  гээд Наташа бид хоёр хайртай хүмүүсээр хүрээлэгдэж байсан юм. Гэр бүлийн дэмжлэг маш чухал. Цар тахал бидэнд үүнийг сануулсан гэж бодож байна.

-Якутад гэр бүлийн уламжлал их чухал уу?

-Минийхээр бол хаа сайгүй л тийм байдаг байх. Онцгой юм байхгүй. Манайх хүнд цаг ууртай газар, түүхэндээ бид тус тусдаа амьдардаг байлаа. Урьд нь тосгон гэж байдаггүй, гэр бүлээрээ л амьдарч байсан. Ийм хүнд цаг ууртай газар гэр бүлээрээ амьдарч амьд гарцгаасан. Тиймээс бид их гэр бүлсэг.

-Цаг уурын талаар ярихад, Якут том газар нутаг дэвсгэртэй. Аргентинаас том. Гэхдээ өвөлдөө -50 хүрдэг, мөнхийн хүйтэн. Энэ хүний амьдралд ямар ул мөр үлдээдэг вэ?

-Манайх зундаа +40 хүрдэг. Температурын ялгаа бараг 100 хүрнэ. Бид байгальтайгаа илүү холбоотой, илүү тунгаан боддог, тэвчээртэй байх. Та ойн түймэрт гэрээ алдсан хүмүүсийн царайг хараарай.  Дууг нь унтраагаад үзэх юм бол бүгд нүүрний хувиралгүй байгаа. Энэ биеэ барьж чаддаг, тэвчээртэй чанар нь биднийг ялгаатай болгодог.

-Гадаа -50 хэм байх нь хотод ямар байдаг вэ. Хүмүүс аль болохоор гэрээсээ гардаггүй юу. Төмөр хугарч байгаа хүйтэнд яаж амьдардаг юм бэ?

-Хүмүүс ажилдаа яваад, дэлгүүрүүд онгорхой, шууданчид захиагаа зөөгөөд л. Тодорхой хэмд хүрэхээр хүүхдүүд сургуульдаа явдаггүй, замдаа хөлдчихнө гээд. Харин цэцэрлэг бол ажилласаар байна. Ээж аав нь өөрсдөө хүргэж ирдэг болохоор. Бүх юм ажиллана, амьдрал зогсохгүй ээ. Гэхдээ зам цэвэрлэх мэтийн ажилд саад учирдаг. Учир нь энэ хүйтэнд техник нь ажиллахаа байчихдаг. Би хотын дарга байхдаа энэ асуудлыг сайн мэдсэн. Надаас жийп машинуудыг зарсан, шубны үзэсгэлэнг цуцалсан, дарга нарыг таксинд суулгасан, албан байгууллагын шинэ жил тэмдэглэхийг хориглосон талаар их асуудаг. Энэ бол хэвлэлээр их цацагдсан, олонд ил тод болсон нэг л удаагийн шийдвэр. Гэтэл хотын бүх төсвийг системтэйгээр өөрчилж, “нарийн” хэсэг рүү эдийн засгийг чиглүүлж, дахин хуваарилалт хийсэн. Жишээлбэл, илүү дутуу зүйлээсээ татгалзаж, хэмнэж, хасаж байж хотын захиргаа олж авсан 800 сая рублиэр хотын замуудад бүрэн хэмжээний хучилт хийж эхэлсэн. Ийм явдал Зөвлөлт засгаас хойш болоогүй. Нийт зам барихад хоёр тэрбум рубль босгосон, тэрбум гаруй рубль сургууль, цэцэрлэгт илгээсэн.

-Өвлийн талаар эргэж ярихад улирал өөрчлөгдөх бүрт нийтийн үйлчилгээнээс гадна хүмүүс хувцас, орон байр, унаа тэргээ бэлдэх шаардлагатай болдог?

-Бид энд төрж өсөөд, насаараа амьдарч байгаа болохоор дасан зохицсон. Машинаа онцгой аргаар дулаална, өвөлдөө цонхоо давхар шилээр шиллэнэ. Манайд дизель машин тохиромжгүй. Манай нөхөр бид хоёр хотын захад байшинд амьдардаг болохоор цонх, турбагаа өөрсдөө дулаалдаг. Онцгой зүйл үгүй, айл бүр өвөлд гэрээ бэлддэг.

-Та их эх оронч үзэлтэй хүн. Гэхдээ улстөрч хүн хаана ч амьдарч чаддаг байх хэрэгтэй. Ажлын шаардлагаар Липецк эсвэл Волгоградад амьдарч чадах уу?

-Саяхныг хүртэл би бие даасан улстөрч байж өөрөө шийдвэрээ гаргадаг байлаа. “Шинэ хүмүүс” намд элссэнээр мэдээж намын үүрэг даалгаврыг биелүүлнэ. Бидний нийгэмд, намын үйл хэрэгт энэ  нь хэрэгтэй байвал мэдээж би ойлгоно. Би Орос улсын иргэн, энэ бүхэлдээ бидний эх орон, тиймээс би хаана хэрэгтэй байна тийшээ явна.

-Оросод удирдагч эмэгтэй хүн өөрөөсөө илүү амбицтай эрчүүдтэй ажилладаг. Зарим нь эмэгтэй даргатай байх дургүй. Хотын дарга байхдаа энэ тал дээр ямар байв?

-Хэлэхэд хэцүү юм. Чи өөрөө удирдагч үед чам руу хараад таагүй зүйл хэлэх хүн цөөн. Гэхдээ би баг дотроо аль болохоор ардчилсан дүрэм баримталж, хүн бүрт хэлэх эрх олгож байсан. Чи удирдагч боллоо гээд бусдаас илүү гэсэн үг биш. Үгүй. Чи илүү хариуцлага үүрнэ л гэсэн үг. Би өөрөөсөө илүү ухаантай, туршлагатай, салбараа сайн мэддэг хүмүүсээс багаа бүрдүүлэхийг хичээсэн. Эрэгтэй, эмэгтэй улстөрчдийн ялгаа үүнд оршдог байх. Бид өрсөлдөхөөс айдаггүй. Тэгээд ч би хэзээ ч өөрийгөө эмэгтэй удирдагч гэж дөвийлгөж байгаагүй. Хотын амьдралыг хариуцахад энэ ямар хамаатай юм. Чи хэр мэргэжлийн хүн бэ, хэр үр днтэй вэ, тодорхой нөхцөлд хэр хурдан зөв шийдвэр гаргаж чадах вэ гэдэг чухал. Тиймээс намайг үл тоомсорлосон, надад их зан гаргасан тохиолдол байгаагүй. Аз таарсан ч байж магад. Тэгээд ч би нэг үг газар гээдэггүй, эрчүүдтэй ямар ч сэдвээр эн тэнцүү ярьж чадна.

-Та улс төр рүү орсондоо харамсадаг уу. Улс төрд орохын өмнөх үедээ буцаж очоод өөр зам сонгохыг хүсэж байна уу?

-Үгүй. Өнгөрснөө чирч амьдрах сэтгэл зүйд муу гэж боддог. Эргэж хараад үйлдлээ дахин бодоод байх шаардлагагүй гэж бодож байна. Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, урагш ахихгүй, амжилтад хүрэхгүй. Мэдээж хүн бүр дүгнэлт хийдэг, гэхдээ би “хэрвээ тэгсэн бол” гэж боддоггүй. Ганцхан олон хүүхэдтэй болж чадаагүйдээ харамсдаг. Өнгөрсөндөө үүнийг л засмаар байна.

-Таны улс төрийн замд ганцхан ялалт байгаагүй, ялагдал байсан. Тэглээ гээд таньд сонгосон замаа өөрчлөх хүсэл байгаагүй юу?

-Бодоод, харамсаад байх ялагдал надад байгаагүй. Чи өөртөө хэт өндөр шаардлага, хүлээлт тавихгүй бол сэтгэл гонсойлгосон ялагдал байхгүй л гэсэн үг.

-Таныг хотын даргын ажлаа өгөхөд хотоо хаялаа гэж буруутгаж байсан?

-Энэ миний урам хугаралт биш, тэгж бодсон хүмүүсийнх. Миний нэгдүгээр орлогч даргыг хотын даргаар сонгосонд Якут хотынхонд би баярлаж байгаа. Миний багийн хүнийг сонгоно гэдэг чинь миний ажлын үр дүнг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биз дээ.

-Танаас их зүйл хүсэж байсан байх?

-Хүнийг хэт тахин шүтээд хэрэггүй, тэгвэл урам хугарах зүйл гарахгүй. Системийг өөрчилж, үндсэн чигийн эсрэг явна гэдэг ОХУ-д ер бусын зүйл. Хоёр жил гарангийн хугацаанд би системийн эсрэг тэмцэн байж хийсэн ажлаа том амжилт гэж бодож байна. Хаяад явчихлаа гэх ярианы хувьд хүнийг шүүмжлэхийн тулд гутлыг нь өмсөөд, туулсан замыг нь туулаад үз. Төрөлх хотынхоо төлөө шүдээ зуугаад, системийн эсрэг зогсох хүчийг олж олон хүн чадах уу. Үүнийг бичиж байгаа хүмүүс чадах уу. Тиймээс энэ асуудалд би тайван ханддаг.

-“Шинэ хүмүүс” намын тэргүүн Алексей Нечаев таны шинэ ажлын сонголтод хэр нөлөөлсөн бэ?

-Мэдээж нөлөөлсөн, үндсэн хүчин зүйл ч болсон. Алексей хүнд хэцүү 2000-аад оны үед үйлдвэрлэлээ тэгээс нь босгосон. Ямар нэгэн зүйл хувьчилж аваагүй, булаагаагүй, улсын захиалгаар худалдаж аваагүй, цэвэр ил тод, нээлттэй бизнес. Энэ бол том хүндэтгэл. Тэгээд ч түүний компани хүнийг халамжлах хамгаалах чиглэлтэй, манай улсад энэ бол ховор. Энэ талаараа Алексей бид хоёр амьдрал, улс төрийн нэг ижил байр суурьтай хүмүүс. Тиймээс манай намын гол уриа “Хүмүүс чухал”.

-Танд сонгуульд амжилт хүсмээр байна. Якутад амжилт, азтай холбоотой зан үйл бий юу. Норвегид жишээ нь загасанд явахдаа муур гэж хэлдэггүй гэсэн?

-Одоо санахгүй байна. Миний хувьд дөрвийн тоо азтай байдаг. Миний төрсөн өдрөөс эхлээд амьдралд минь тохиолдсон бүх сайн сайхан зүйлс дөрвийн тоотой холбоотой байдаг. Алексей Нечаев санамсаргүй аргаар дөрвийн тоог сонгоод, энэ нь манай нам саналын жагсаалтад дөрөвт бичигдэх болсон нь сайны тэмдэг гэж би билэгшээж байгаа.

Эх сурвалж: www.7dn.ru

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

6 цаг 54 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

7 цаг 18 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

7 цаг 18 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

7 цаг 19 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

8 цаг 30 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

9 цаг 5 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

9 цаг 27 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

9 цаг 48 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

10 цаг 5 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

10 цаг 21 мин