“Mu” хувилбар АНУ-ын 47 мужид тархжээ

2021-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

COVID-19-ийн мутацид орсон шинэ хувилбар болох “Mu” АНУ-д аюул учруулж чадахгүй гэж Цагаан ордны анагаах ухааны тэргүүлэх зөвлөх Энтони Фаучи пүрэв гарагт мэдэгдэж байв.

Тэгвэл “Mu” хувилбарын халдварын тохиолдол АНУ-ын 47 муж болон нийслэл Вашингтон хотод бүртгэгдсэн тухай Newsweek сэтгүүл бямба гарагт мэдээллээ.Хамгийн их тархалттай байгаа муж нь Аляска байна. Тус мужид хамгийн сүүлд 3837 сорьцод геномын шинжилгээ хийхэд 139-д нь буюу дөрвөн хувьд нь “Mu” хувилбарын вирус илэрчээ.Харин үнэмлэхүй тоон утгаараа 232 тохиолдол илэрсэн Калифорни муж нэгдүгээрт бичигдэж байна.Тодруулбал, Калифорни мужид сүүлийн байдлаар 139930 сорьцод геномын шинжилгээ хийхэд 232 тохиолдол илэрсэн нь нэг хүрэхгүй хувь болжээ. Дельта хувилбарын тархалт хамгийн түгээмэл байгаа АНУ-д “Mu” хувилбарын тархалтын эзлэх хэмжээ одоогоор нэг хүрэхгүй хувьтай байна.

“Mu” буюу шинжлэх ухаанчдын нэрлэснээр B.1.621 хувилбарыг  ДЭМБ-ын COVID-19-ийн мутацид орсон хувилбарын жагсаалтад оруулсныг өнгөрсөн даваа гарагт зарласан билээ. Энэ тухай доктор Энтони Фаучи “Энэ хувилбар нь вакцинаар үүссэн болон халдвараар үүссэн эсрэг биетүүдийг эсэргүүцэх чадвартай байж болзошгүй гэсэн таамаг бий. Гэхдээ үүнийг батлах клиникийн туршилтын мэдээлэл хангалттай их биш байна. Одоогоор ихэнх мэдээлэл лабораторид хийсэн туршилтынх юм. Шинээр гарч ирж байгаа хувилбаруудын эсрэг үзүүлэх вакцины нөлөөлөл бага гэж эхэндээ мэдэгддэг боловч одоогийн байдлаар бүртгэгдээд байгаа хувилбаруудын эсрэг вакцинууд нөлөө үзүүлсээр байна” гэв.

ДЭМБ-аас тавдугаар сарын эхээр дельта гэсэн өмнөх хувилбаруудаасаа хурдацтай тархдаг шинэ хувилбар гарч ирснийг зарлаж эхэлсэн билээ. Тэгвэл одоогийн дэлхийн улс орнуудын хурдацтай тархалт тэр дундаа АНУ-ын халдварын тархалт буураагүйд дельта хувилбарыг буруутгаж байна. Тухайлбал, АНУ-ын нийт халдварын 99 хувийг дельта хувилбар эзэлж байна. Харин “Mu” хувилбар тийм ч хурдацтай тархаагүй байгаа юм. “Mu” хувилбар нь Колумб улсад анх энэ оны нэгдүгээр сард бүртгэгдсэнээс хойш 39 оронд гараад байгааг ДЭМБ мэдэгдэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.6 ДАВАА № 174 (6651)

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

15 цаг 5 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

15 цаг 9 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

15 цаг 18 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05