Япон таван сая иргэнийг нүүлгэн шилжүүлэхээр боллоо

2021-08-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Япон улсын баруун бүс нутагт бямба гарагт их усархаг аадар бороо орсны улмаас үер ус, хөрсний гулсалтын гамшиг нүүрлэжээ.Гамшгийн улмаас нэг хүний амь үрэгдэж, хоёр хүн сураггүй болсон байна.Олон хоног үргэлжилсэн аадар борооноос үүдэлтэй үерээс болж Японы Засгийн газар Сага, Нагасаки, Фүкүока, Хирошима хотуудын нэг сая иргэнд тавдугаар буюу хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг, түүнчлэн өөр 17 хотын дөрвөн сая гаруй иргэнд дөрөвдүгээр буюу дараагийн түвшний сэрэмжлүүлэг зарлаж, нүүлгэн шилжүүлэх тушаал гаргажээ.

Нагасаки мужийн Унзен хотод хөрсний гулсалтын улмаас хоёр айлын амины орон сууц нурахад 59 настай эмэгтэй амь үрэгдэж, түүний гэр бүлийн хоёр гишүүн сураггүй болжээ.Сураггүй болсон иргэдийг аврах ажиллагаанд 150 гаруй цэрэг, цагдаа, гал сөнөөгчид ажиллаж байгааг орон нутгийн захиргаа мэдээлсэн байна. Гал сөнөөгч болон бусад онцгой байдлын яаралтай тусламжийн ажилтнууд гацсан иргэдэд завиар хүрч, аюулгүй газарт хүргэж байгаа юм.Хүчтэй аадар бороо ойрын өдрүүдэд үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллага мэдээлжээ. Японд жил бүрийн энэ үед борооны улирал тохиодог ч энэ жилийн хувьд урьд өмнө үзэгдээгүй их хур тунадас унасан нь агаарын хэт халалттай холбоотой гэж судлаачид тайлбарлаж байна.

 Эх сурвалж:Reuters

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

5 цаг 12 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

21 цаг 28 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

21 цаг 57 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

22 цаг 1 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин