Халдварыг хумьж чадаагүй удирдагчдыг шийтгэжээ

2021-08-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Дэлхийн 222 улсын 204 сая гаруй хүнийг халдварлуулж, 4.3 сая хүний аминд хүрсэн COVID-19 халдварын анхны тохиолдол БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод жил гаруй хугацааны өмнө бүртгэгдэж байв. Ийн 76 хоногийн хатуу хөл хорио тогтоосны үр дүнд Ухань хот халдварын тархалтыг хумьж чадсан төдийгүй удалгүй хэвийн амьдралдаа шилжсэн билээ. Харин бусад улс орон халдварын хэд хэдэн давалгаатай нүүр тулан, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйгээс гадна чандарлах газрууд хүртэл дүүрсэн аймшигт өдрүүдтэй тулгарч байлаа. Гэвч өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн тус улсад COVID-19-ийн дельта хувилбар тархан, эрх баригчдыг сандаргаж эхэллээ.

Тодруулбал, Жяньсу мужийн Нанжин хотын Лукоу олон улсын нисэх буудлын есөн цэвэрлэгчээс долдугаар сарын 20-ны өдөр COVID-19 халдварын дельта хувилбар илэрсэн юм. Тэгвэл энэ хувилбар өдгөө 31 мужийн талаас илүү хувийг хамарч, гурван долоо хоногийн дотор 1000 гаруй хүнийг халдварлуулсныг Хятадын Эрүүл мэндийн үндэсний хороо өчигдөр мэдэгдлээ. Тус улс өмнөх тархалтыг хөл хорио тогтоож, бүх нийтийг шинжилгээнд хамруулж, аяллыг цуцалсны үр дүнд зогсоож чадсан. Тэгвэл эдгээр арга хэмжээг шуурхай хэрэгжүүлээгүйгээс дельта хувилбарыг тараасан гэх шалтгаанаар орон нутгийн 40 гаруй албан тушаалтныг торгох шийдвэрийг эрх баригчид гаргасан байна. Үүнд орон нутгийн засаг дарга, эрүүл мэндийн хороо, эмнэлэг, нисэх буудал тэргүүтэй газрын 47 удирдагч багтсан гэж төв хэвлэл мэдээлэв. Тухайлбал, дельта хувилбар анх тархсан Нанжин хотын засаг даргын орлогч, нисэх буудлын ажилтан тэргүүтэй 15 удирдах албан тушаалтныг хариуцлага алдсан хэмээн хатуу шийтгэл ногдуулсан гэж Хятадын эрх баригч Коммунист намын сахилга бат шалгах төв комисс мэдэгджээ.

Үүнээс гадна жуулчдын хамгийн ихээр зорьдог Хэнань мужийн Жанжиажэ хотын 18  даргыг шийтгэжээ. Учир нь тус хотод өнгөрсөн сард зохион байгуулсан театрын тоглолтод хэдэн мянган хүн очиж үзсний дотор Нанжин хотоос халдвар авсан хүн олон байсан юм. Түүнээс гадна Нанжин хотын хөрш Янжоу хот халдварын голомт болж, шинээр 394 тохиолдол бүртгэгдсэний 26 нь хүнд, зургаа нь маш хүнд өвчилсөн байна. Иймд эрх баригч нар тус хотын өндөр албан тушаал бүхий зургаан хүнд хатуу анхааруулга өгч, хоёр даргыг шинжилгээний төвүүдийг буруу зохион байгуулан эмч нарын дунд халдвар тараасан хэмээн буруутгажээ.

Хятад өмнөх халдварын тархалтыг богино хугацаанд хянаж чадсанд орон нутгийн засаг дарга нарын өндөр хариуцлага нөлөөлсөн гэж холбогдох албаныхан тайлбарлав. Тиймээс дельта хувилбар хурдацтай тархсан нь удирдагчдын хариуцлага сул байсны илрэл тул торгосон хэмээн ажиглагчид үзжээ. Харин Хятадын Эрүүл мэндийн сайд асан Гао Цян “Америк болон Англи улс иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг үл тоон хөл хориог сулруулснаас үүдэн халдварын тархалт эрчимтэй нэмэгдсэн. Тиймээс хөл хориогүйгээр цар тахлыг бид хумьж чадахгүй. Харин эртнээс иргэдээ сэрэмжлүүлэн, халдварын нөхцөл байдалтай уялдуулан хөл хориогоо алхам алхмаар сулруулах нь зүйтэй. COVID-19 бол бидэнтэй зэрэгцэн оршдог вирус биш. Гэхдээ урт хугацаанд тэмцэж байж “арилах” вирус юм” гэж ярьсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.12 ПҮРЭВ № 157 (6634)

 

УИХ-ын гишүүд Дэгийн хуулийг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, ө

17 цаг 58 мин
Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

17 цаг 58 мин
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Өчигдөр 17 цаг 57 мин
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

Өчигдөр 17 цаг 38 мин
Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Өчигдөр 17 цаг 27 мин
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Өчигдөр 17 цаг 23 мин
Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Өчигдөр 11 цаг 32 мин
С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төсөл дээр нээлттэй сонсгол хийнэ

С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төслүүдээр нээлттэй сонсгол хийнэ

Өчигдөр 11 цаг 23 мин
О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

Өчигдөр 11 цаг 15 мин
Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эди

Өчигдөр 06 цаг 00 мин