Япон ба COVID-19

2021-08-10
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Зуны олимпийн 32 дахь наадам өнгөрсөн сарын 23-наас наймдугаар сарын 8-нд Японы Токио хотноо болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон тус наадмыг байгальд ээлтэй олимп болсныг  дэлхий даяар онцолж байна. Учир нь олимпийн хотхонд устөрөгчөөр ажилладаг тээврийн хэрэгсэл үйлчилж, тэмцээний эрчим хүчийг устөрөгчийн хийгээр хангаснаас гадна тамирчдын орыг картонон цаасаар хийсэн байв. Үүнээс гадна олимпийн медалийг зургаан сая хуучин гар утас, 78 мянга гаруй  тонн загвар нь хуучирсан компьютер болон бусад электрон хог хаягдлаар хийсэн нь дараа дараагийн олимпод үлгэр дуурайлал болохуйц шинэлэг үйл явдал болсон юм. Ийн “Токио-2020” зуны олимпийг зохион байгуулалт болоод уур амьсгал нь чамбай сайн байсан хэмээн олон улс шагшсан ч  дотоодод буюу Японы иргэд олимпийн талаар сэтгэл хангалуун үлдсэнгүй.  Учир нь олимпийг зохион байгуулсан Япон улсад баасан гарагт 15 мянга гаруй COVID-19-ийн халдвар бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо нэг саяыг давлаа. Тиймээс  тус улсын халдварын хурдацтай тархалттай холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

Нэг өдөрт бүртгэгдэх халдварын тоо 15 мянгад хүрэв

Токиогийн олимп эхэлснээс хойш  Япон улсын халдварын тархалт улам нэмэгдсээр пүрэв гарагт 15 мянгад хүрсэн нь олныг цочроолоо. Үүнээс хойш халдварын тоо 15 мянгаас буурсангүй. Тухайлбал, даваа гарагт 15753 хүнээс халдвар илэрч,18 хүн нас барлаа. Тус улсад энэ сарын 3-нд өдөрт 7900 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас барж байв. Гэтэл пүрэв гарагаас хойш халдварын тоо хоёр дахин нэмэгдээд зогсохгүй өдөрт 10 орчим хүн нас барж байсан бол өдгөө 20 орчим хүн халдварын улмаас амиа алдаж эхэллээ.

Токиогийн олимп эхэлснээс хойш  Япон улсын халдварын тархалт улам нэмэгдсээр пүрэв гарагт 15 мянгад хүрсэн нь олныг цочроолоо. Үүнээс хойш халдварын тоо 15 мянгаас буурсангүй. Тухайлбал, даваа гарагт 15753 хүнээс халдвар илэрч,18 хүн нас барлаа. Тус улсад энэ сарын 3-нд өдөрт 7900 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас барж байв. Гэтэл пүрэв гарагаас хойш халдварын тоо хоёр дахин нэмэгдээд зогсохгүй өдөрт 10  хүн нас барж байсан бол өдгөө 20 хүн халдварын улмаас амиа алдаж эхэллээ. COVID-19-ийн хүнд өвчтөнүүдийн тоо хоёр долоо хоногт хоёр дахин нэмэгдсэн учир эмнэлгүүд дүүрэх эрсдэлтэй тулгараад байна. Тиймээс тус улсын эрх баригчид эмнэлгийн чадавх, багтаамжинд анхаарлаа хандуулахаас гадна  хөнгөн өвчтөнүүдийг гэртээ тусгаарлагдахыг зөвлөж эхэлсэн юм.

Халдварын хурдацтай тархалтад анагаах ухааны мэргэжилтнүүд болон иргэд  олимпийг буруутгаж байна. Учир нь халдварын ихэнх нь олимпод оролцож байгаа тамирчид, албаны хүмүүс болон бусад зочид төвлөрсөн Токио хотоос илэрсэн юм. Тухайлбал, пүрэв гарагт Токиод 5042 тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал хотод тархаж эхэлснээс хойшх хамгийн олон тохиолдол юм. Гэхдээ халдварын тоо буурч даваа гарагт Токио хотод 2884 хүнээс халдвар илэрчээ. Токиогийн олимп долдугаар сарын 23-нд эхэлснээс хойш халдварын тоо 144 мянгаар нэмэгджээ. Тодруулбал, олимпийн бүрэлдэхүүнээс илэрсэн халдварын тоо 404 болсны 16 нь Токиогийн иргэн байна.

Энэ тухай Коронавирусын эсрэг арга хэмжээг хариуцсан сайд Нишимура Ясутоши “Шинэ халдварын тоо улс даяар бидний таамаглаагүй түвшинд хүртлээ нэмэгдлээ. Нөхцөл байдал маш ноцтой боллоо. Тодруулбал, халдвар өнгөрсөн 14 хоногт хоёр дахин нэмэгдэж, эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байна. Халдвар их дэлгүүр, үсчин, их сургуульд элсэх сурагчдыг бэлтгэдэг сургуулиудад голомтлон тархаж байна” гэж шинжээчдийн зөвлөлд хандан хэлэв. Шинжээчдийн бүрэлдэхүүн онц байдлын дэглэмийг өргөтгөх шийдвэрт хүрснээс гадна зарим нь улс даяар хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байв. Гэвч хөл хорио тогтоох хүртэл хатуу арга хэмжээ авсангүй. Ресторан, баруудыг согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглож, өмнөхөөсөө эрт тарах шаардлагыг тавьсан юм. Найман мужид шинээр  даваа гарагаас эхлэн онц байдал зарлаад байна.

 

“Олимп хүмүүсийн анхаарал сэрэмжид нөлөөлсөн”

 

Халдвар огцом нэмэгдсэнээс үүдэн иргэд ерөнхий сайдын ордны гадаа олимп болон паралимпийг эсэргүүцэн энэ сарын 2-нд жагсав. Олимп зохион байгуулагчдын зүгээс зочдын ихэнх нь вакциндаа хамрагдсанаас гадна халдвар хамгааллын дэглэмийг сайн баримталж ажилласнаа тайлбарлав. Гэвч Японы сайн дурынхан болон бусад ажилтан олимпийн хотхонд хэдэн өдөр ажилласны дараа гэртээ очиж байгаа нь эрсдэлтэй хэмээн шинжээчид анхааруулсан юм.

Харин Засгийн газрын анагаах ухааны тэргүүлэх зөвлөх Оми Шигерү “Халдварын хурдацтай тархалтад олимптой хамааралтай хүмүүс нөлөөлсөн гэж бодохгүй байна. Харин олимп хүмүүсийн анхаарал сэрэмжид нөлөөлсөн нь үнэн. Халдварын тархалтад хамгийн их нөлөөлсөн зүйл нь илүү хурдацтай тархаж, хүмүүсийг илүү хүнд өвчлүүлдэг дельта хувилбар юм” гэж хууль тогтоогчдод хандан хэлэв. Мөн Японы ерөнхий сайд Сүга Ёшихидэ халдварын тохиолдол нэмэгдсэн нь олимпийн наадамтай холбоогүй гэж мэдэгдээд байгаа юм. Тэрбээр олимпийн хаалтын үеэр “Энэ удаагийн олимп хүн төрөлхтөн цар тахлыг ялсны нотолгоо биш ч аюулгүй байдлыг маш сайн хангасан наадам боллоо” гэдгийг тодотгосон юм.

Харин халдварын тоо ихсэхэд дельта хувилбар нөлөөлсөн хэмээн тайлбарлаж байна. Энэ тухай Эрүүл мэндийн сайд Норихиса Тамура “Мэргэжилтнүүд дельта хувилбарын нөлөөгөөр ирэх 14 хоногт тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна” гэв.

Бүх төрлийн олныг хамарсан үйл ажиллагаа, фэнүүдийн цугларалтыг хориглосон учир иргэдээ гэрээсээ зурагтаар олимпоо үзэхийг эрх баригчид анхааруулсан. Гэвч иргэд энэ анхааруулгыг үл тоон Токио болон бусад хотод олон нийтийн үйл ажиллагаа явуулсан юм. Энэ тухай Кейюү эмнэлгийн халдварт өвчний судлаач, доктор  Сугаяа Норио “Олимпийн үеэр гэртээ байгаарай гэсэн анхааруулга ихэнх япон хүнд инээдтэй санагдсан. Олимпийн туршид яагаад гэртээ байх ёстойгоо Японы иргэд ойлгоогүй” гэж “Америкийн дуу хоолой” /VOA/ агентлагт ярьжээ. Сугаяа Норио бол олимпийг зохион байгуулахыг эсэргүүцсэн эрдэмтдийн төлөөлөл юм. Олимп эхлэхээс өмнө иргэд эсэргүүцэн жагсаж, санал асуулгаар ихэнх нь олимпийг хойшлуулах саналтай байгаа тухай мэдээлж байв.

 

Паралимпийг үзэгчтэй зохион байгуулах эсэхийг удахгүй зарлана

 

Сөрөг хүчний хууль тогтоогчид анхааруулсаар байтал дельта хувилбараас урьдчилан сэргийлж эмнэлгийн  хүчин чадлаа нэмэгдүүлсэнгүй хэмээн ерөнхий сайд Сүга Ёшихидэг шүүмжилж байна. Тус улс  хангалттай тоног төхөөрөмжтэй, туршлагатай хамт олонтой улсын болон хувийн их сургуулиудын эмнэлэгт COVID-19 халдвартай өвчтөнүүдээ хүлээн авч байгаа юм. Гэрээр эмчлүүлэх иргэдийн тоо нэмэгдвэл эмчлэх аргаа өөрчлөхөөс өөр аргагүй болно гэдгийг Токиогийн Эрүүл мэндийн холбооны дэд дарга, доктор Инокүчи Масатака анхаарууллаа.

Үзэгчгүй зохион байгуулсан тул эдийн засгийн өгөөжгүй олимп болсон учир зохион байгуулах нь зөв шийдвэр эсэхэд судлаачид эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. “Асахи Шимбун” сонинд мэдээлснээр тус олимпод Япон улс 15 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Удахгүй наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд үргэлжлэх паралимпийг үзэгчтэй зохион байгуулах эсэхийг Японы Засгийн газар удахгүй шийдвэрлэнэ. Удаан үргэлжилж байсан Японы вакцинжуулалт саяхнаас хурдаа нэмлээ. Өнөөдрийн байдлаар тус улсын хүн амын 32 хувь нь бүрэн тундаа, 45 хувь нь эхний тундаа хамрагдаад байна. Мөн тус улс дараа жилээс вакцины нэмэлт тунг тарьж эхлэхээр төлөвлөн судалгаагаа эхлүүлснээ Засгийн газар нь баасан гарагт зарлав. Герман, Англи, Израйль, Швед тэргүүтэй улс есдүгээр сараас гурав дахь тунд иргэдээ хамруулахаа мэдэгдээд байна. Халдварын тархалт 100 мянган хүн тутамд ес ногдож байгаа нь АНУ-тай харьцуулахад маш бага үзүүлэлт гэдгийг судлаачид онцолж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.10 МЯГМАР № 155 (6632)

Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

31 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

4 цаг 28 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

4 цаг 28 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

4 цаг 28 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

18 цаг 57 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

21 цаг 0 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

21 цаг 6 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

21 цаг 7 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

21 цаг 8 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

21 цаг 9 мин