Дельта хувилбарын шинэ дэгдэлт Хятадыг “онилжээ”

2021-08-05
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Дэлхий нийтийг айлгаж буй COVID-19 халдварын анхны тохиолдол БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод 2019 оны арванхоёрдугаар сард бүртгэгдэж байв. Тус хот 76 хоногийн хатуу хөл хориог оновчтой хэрэгжүүлсний үр дүнд халдварыг хяналтдаа оруулж чадсан. Бусад улс орон халдварын хоёр болон гуравдугаар давалгаатай “ноцолдож”, хатуу хөл хорио тогтоон, эдийн засгийн хямралд орж байхад Хятад улс хэдийнэ хэвийн амьдралдаа шилжээд байв. Тиймээс улс орнууд цар тахлын эсрэг тэмцэлдээ Хятадын “тактик”-ыг ашиглахыг эрмэлзэж эхэлсэн билээ. Гэвч COVID-19-ийн хамгийн аюултай дельта хувилбар тус улсад тархан, эрх баригчдыг сандаргаж эхлээд байна. Тиймээс энэ талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

 

Ухань хотод дельта хувилбарын долоон тохиолдол бүртгэгдэв

Жил гаруйн хугацаанд шинэ тохиолдол бүртгэгдээгүй Ухань хотод дельта вирусын долоон тохиолдол илэрсэн нь эрх баригчдыг түгшээж эхлэв. Ухань хотод дотоодын халдвар хамгийн сүүлд 2020 оны зургадугаар сард бүртгэгдэж байсан юм. Үүнээс гадна Энэтхэгээс эхлэн тархсан COVID-19-ийн мутацид орсон дельта хувилбар нь бусад хувилбараасаа хэд дахин илүү хурдацтай тархдаг төдийгүй вакцинд хамрагдаагүй хүмүүсийг өвчлүүлж байгаад дэлхий нийтээрээ сэтгэл зовниж байна. Сүүлийн мэдээллээр дельта хувилбар дэлхийн 132 оронд тархаад буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэв.

Сүүлийн хэд хоногийн хугацаанд БНХАУ-ын Ухань хотод коронавирусын халдварын шинэ тохиолдол дахин бүртгэгдэж буйтай холбогдуулан тус хотын 11 сая иргэнийг ойрын хугацаанд коронавирусын шинжилгээнд хамруулах болсон талаар ВВС өчигдөр мэдээллээ. Хүн амын дунд халдварыг алдахгүйн тулд Ухань хотын 11 сая иргэнийг шинжилгээнд хамруулах арга хэмжээ авч буй нь энэ юм. Өмнө нь өнгөрсөн жилийн тавдугаар сард Ухань хотод халдварын хэд хэдэн тохиолдол илэрсний дараа тус хотын бүх иргэнийг 10 хоногийн дотор коронавирусын шинжилгээнд хамруулж байсан билээ. Олон сая иргэнийг богино хугацаанд шинжилгээнд хамруулж байгаагаараа Хятад улс бусад орны атаархлыг төрүүлж байсан юм. Судлаачдын зүгээс бүх нийтийг шинжилгээнд хамруулах нь халдварыг эрт илрүүлэх, цааш тархахгүй байхад туслах хамгийн оновчтой арга гэдэгтэй санал нэгдээд байна.

 

“Дельта вирус  ОХУ-аас  онгоцоор зөөвөрлөгдөн ирсэн”

Дан ганц Ухань хот биш бусад хотыг ч дельта хувилбарын шинэ дэгдэлт заналхийлж эхлээд байна. Тухайлбал, Жяньсу мужийн Нанжин хотын Лукоу олон улсын нисэх буудлын есөн цэвэрлэгчээс долдугаар сарын 20-ны өдөр COVID-19 халдварын дельта хувилбар илэрсэн юм. Нанжинаас гаралтай халдвар долоо хоногийн дотор Бээжин, Чэнду гэсэн Хятадын 16 хотод тархаж, өчигдрийн байдлаар 300 гаруй хүнийг өвчлүүлээд байна. Нанжин хотын нисэх буудлын захиргаа олон улсын болон дотоодын нислэгт үйлчилдэг ажилчдыг тусад нь томилолгүй, хольж сольдог байсан нь вирусын халдвар дэгдэхэд нөлөөлсөн гэж Хятадын хяналт шалгалтын байгууллага дүгнэжээ.Тиймээс Хятадын иргэний агаарын тээврийн захиргаа шинэчилсэн журамдаа олон улсын нислэгт үйлчилдэг ажилчдыг орон нутгийн нислэгийн ажилтнуудтай харилцахгүй байх мөн өөрсдийгөө зорчигчдоос тусгаарлахыг заасан байна. Мөн Нанжинын нисэх буудлыг наймдугаар сарын 11 хүртэл хааж, Хятадын бусад хот нисэх буудлынхаа халдвар хамгааллын дэглэмийг чангатгах арга хэмжээг авч эхлээд байна.Хятадын эрүүл мэндийн үндэсний хорооны дэд захирал Ван Хэшэнь, Лэй Хайчао нар Нанжин хотод лхагва гарагт ажиллахаар очиж, вирусын тархалттай тэмцэхэд нь орон нутгийн удирдлагуудад зөвлөгөө өгсөн юм. Энэ хүрээнд Нанжин хотын 9.3 сая оршин суугчийн шилжилт хөдөлгөөнийг хориглож, шинжилгээнд бөөнөөр хамруулах ажил эхлээд байна. Мөн тус хот кино театр, бар, спорт заал, номын сангаа хаажээ.

Эрх баригчид дельта вирус  ОХУ-аас онгоцоор зөөвөрлөгдөн ирсэн гэж үзэж байна. Учир нь эрх баригчдын мэдээлснээр долдугаар сарын 10-ны өдөр Оросоос ирсэн онгоцыг цэвэрлэсэн Нанжин хотын үйлчлэгчдээс дельта хувилбар илэрсэн байна. Дельта хувилбар нь ДЭМБ-ын “анхааралтай ажиглах” ангилалд орсон, дөрвөн мутацийн нэг бөгөөд альфа хувилбар 182 оронд, бетта” хувилбар 131 оронд, гамма хувилбар 81 оронд илрээд байна. Тиймээс Хятадын тус хувилбар илрээгүй бусад хот онц байдал зарлаж, иргэдээ шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.

 

Бээжин рүү аялагчид нэвтрэхийг хориглолоо

 

Хятадын нийслэл Бээжинд бүртгэгдсэн дельта хувилбарын таван тохиолдол аялагчидтай холбоотой байна. Тиймээс нийслэл рүү орох бүх жуулчныг хориглон, зайлшгүй шаардлагатай аялагчдыг шинжилгээний сөрөг хариутай нэвтрүүлэхээр болжээ. Хятадад лхагва гарагт 96 тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сараас хойшх нэг өдөр илэрч байгаа хамгийн олон халдвар юм.Үүнээс өмнө мягмар гарагт 90, даваа гарагт 98 тохиолдол бүртгэгдсэн билээ. Дельта хувилбараас хамгаалахын тулд Хятадын Засгийн газар 12-17 насны хүүхдүүдээ вакцинд хамруулж эхэллээ.

Одоогийн байдлаар тус улс 1.6 тэрбум тун вакцинд иргэдээ хамруулжээ. Энэ жилийн сүүлээр гэхэд нийт хүн амынхаа 80-85 хувийг вакцинд хамруулах зорилт тавин ажиллаж байна. Үүнээс гадна дельта хувилбар тархсанаас үүдэн иргэдийн дунд нэмэлт тун вакциныг  тарих ёстой талаарх хэлэлцүүлэг өрнөж байна. Тус улсын үйлдвэрлэсэн Синовак болон Синофармын вакцинууд 50-79 хувь хүртэл халдвараас сэргийлдэг нь батлагдсан төдийгүй өвчин хүндэрч, нас барах эрсдэлээс сэргийлж байгаа тухай мэдээлж байна. Гэвч Нанжин хотод бүртгэгдсэн дельта хувилбарын нэг нь вакцинд хамрагдсан 18 настай иргэн байжээ. Мөн Хятадын Синовак үйлдвэрийн вакцин тариулсан Индонезийн 350 эрүүл мэндийн ажилтан халдвар авсан байна. Гэвч мэргэжилтнүүд вирусын тархалт эхний шатандаа байгаа учраас зогсоох бүрэн боломжтой,  Хятад вакцин дельта вирусаас сэргийлнэ гэсэн байр суурь дээрээ бат зогсож байна.

Дэлхийд 200 гаруй сая хүн COVID-19 халдвар авч, 4.2 сая хүн нас бараад байна. Харин Хятадад өчигдрийн байдлаар 93 мянган хүн халдвар авч, 4600 хүн нас барсан үзүүлэлтээр 107-д жагсжээ. Цар тахал богино хугацаанд алга болж, урт хугацааны турш дахин илрэхгүй гэсэн баталгаа байхгүйг Хятадын жишээ бидэнд баталлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.5 ПҮРЭВ № 152 (6629)

УИХ-ын гишүүд Дэгийн хуулийг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, ө

17 цаг 57 мин
Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

17 цаг 57 мин
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Өчигдөр 17 цаг 57 мин
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

Өчигдөр 17 цаг 38 мин
Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Өчигдөр 17 цаг 27 мин
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Өчигдөр 17 цаг 23 мин
Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Өчигдөр 11 цаг 32 мин
С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төсөл дээр нээлттэй сонсгол хийнэ

С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төслүүдээр нээлттэй сонсгол хийнэ

Өчигдөр 11 цаг 23 мин
О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

Өчигдөр 11 цаг 15 мин
Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эди

Өчигдөр 06 цаг 00 мин