Хагас жилийн дотор сурч болох долоон мэргэжил

2021-08-04
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Цахим спортын менежер, шалгагч, видео эвлүүлэгч, вэб дизайнер гэсэн хэдхэн сарын дотор эзэмшиж болдог мэргэжил бий. Туршлага, суурь боловсролын шаардлага байхгүй. Эдгээр чадамжаар холын зайнаас ажиллах эсвэл уян хатан цагийн нөхцөлтэй ажиллах, өөртөө ажиллаж болно.

Цар тахал дэлхийн хөдөлмөрийн зах зээлийг өөрчлөөд байна. Өнгөрсөн жил цар тахлаас болж Оросод 12 сая хүн ажилгүй болжээ. Олон компани ажилчдынхаа тоог цөөлсөн. Гэхдээ эсрэгээрээ ажлын орон тоо нэмэгдсэн салбар бол IT технологи. Үүнээс үүдэн зарим нэг нь зайнаас ажиллаж мөнгө олох боломжтой болсон. BCG, The Network-ийн санал асуулгаар оросуудын 56 хувь нь өөр ур чадвар эзэмших хүсэлтэй байна. Тиймээс 2-6 сарын дотор эзэмшиж болох мэргэжлийг танилцуулж байна.

 

Шалгагч

IT-д орох хамгийн хурдан арга бол шалгагч болох. Энэ нь программ аппликейшнийг шалгадаг мэргэжилтэн. Техникийн мэдлэггүй ч сурахад амархан гэж үздэг. IT-тэй холбоогүй хүмүүс шалгагч болсон талаар олон хүнтэй уулзаж ярилцсан. Зарим нэг нь хэцүү, сонирхолгүй учраас хаясан байсан. Гэхдээ эхний ээлжинд их цалинд найдах хэрэггүй. Бага багаар урагшлан, дэвжиж болно. Учир нь орон тоо их бий. Тэгээд ч гэрээсээ ажиллаж болно. Зургадугаар сард hh.ru цахим дээр IT чиглэлээр зайнаас ажиллах 32.5 мянган ажлын санал нээгдсэн гэж ТАСС мэдээлж байна.  Курс бүр харилцан адилгүй 3-6 сар сурна. Үнэ нь ойролцоогоор 30-60 мянган рубль. Компьютерийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Техникийн боловсролтой бол давуу тал болно. Учир нь сурахад хэцүү, дараа нь ажиллахад сонирхолгүй байх магадлалтай. “Шалгагчийн үүрэг бол зохион бүтээгчдийн гаргасан алдааг хайж олно, модуль эвдэж байгаа зүйлийг илрүүлнэ. Надад бол юмыг эвдээд, яаж ажилладгийг нь харах сонирхолтой байдаг. Ямар нэгэн зүйл муу ажиллаж байвал шалтгааныг нь олох сонирхолтой. Алдаа байхад, надад таатай байдаг. Сонирхолгүй бол хүн бүхэнд тохирох ажил биш л дээ” гэж өнгөрсөн жил шалгагч болсон Олег Пронин хэлж байна. Шалгагчид ихэнхдээ компанийн зохион бүтээх хэлтэст ажилладаг.

 

Фронтэнд- хөгжүүлэгч

IT-д хурдан орох хоёр дахь хурдан арга. Арай жаахан хүнд. Фронтэнд- хөгжүүлэгчид нь аппликейшн, цахимын гадаад төрхийг бүтээгчид. Тэд программчилж сурдаг. Шалгагчдаас арай илүү цалинтай. Зургадугаар сарын байдлаар Москвад дунджаар 150 мянган рубль авдаг, бүс нутагт 100 мянга.  Эхний саруудад 80-90 мянга. Сургалт 6-12 сар. Төлбөр нь 50 мянган рублиэс эхэлдэг.

 

Видео эвлүүлэгч

Видео бол хөгжиж байгаа салбарын нэг. Янз бүрийн аппликейшний тусламжтайгаар бараг хэрэглэгч бүр видео хийж чаддаг болж. Гэхдээ чанар шаардсан эрэлт хэвээр байна. Видео эвлүүлэгчээр 2-3 сарын дотор суралцаад, шууд ажил хайж болно. “Хурдан суралцах хүсэлтэй хүмүүс үүнийг санал болгож байна. Одоо олон нийтийн сүлжээ, видео контенттай холбоотой чанартай мэргэжилтэн эрэлт ихтэй байгаа. Дундаж цалин 80 мянган рубль” гэж Skiilbox-ын мультимедиа чиглүүлэгч продюссер Ксения Сидорова ярьж байна. Суралцахад эвлүүлгийн хүнд программ ажиллуулах хүчин чадалтай компьютер байхад хангалттай.

 

Вэб-дизайнер

Цар тахлын эхэн үед л эрэлттэй байсан мэргэжил бол дизайн. Жилийн дотор бас л хэвээр байна. “Манай курсэд хамгийн их эрэлттэй байгаа нь зорилтот болон контекст зар сурталчилгаа, SMM, фронтэнд, вэб-дизайнер” гэж “Нетологийн” программын захирал Алексей Полехин ярьж байна. Хамгийн эрэлттэй байгаа нь вэб-дизайнер, интерактив дизайн, график дизайн. Вэб-дизайн, график дизайнд туршлага шаардлагагүй. Гэхдээ зургаан сарын дотор сурна гэвэл вэб-дизайнер л байна. Төлбөр нь ойролцоогоор 50 мянган рубль. Цалин Москвад 40 мянга хүртэл. Орост вэб-дизайнерын цалин 35-60 мянган рубль. Москвад 75-125 мянга. Энэ ажилд бас мэргэжлийн сайн комп хэрэгтэй.

 

Таргетологч

Энэ бол интернэтэд реклам түгээгчид. Гэрээсээ ажиллах боломжтой. Өөртөө зориулж сурах эсвэл та блог хөтөлдөг бол таньд тохирно.

“Маркетингийн зах зээл дээр интернэтэд реклам түгээгчид их, тэдний дунд өрсөлдөөн их байгаа талаар таван жил ярьж байна. Бага, дунд бизнесст байнгын эрэлт байсаар байгаа.

Интернэт бол тэдний хувьд урагшаа ахих том оройн зай” гэж “Таргетлогийг тэгээс нь суръя” курсын багш Николай Смирнов ярьж байна. Курс 2-3.5 сар. Төлбөр нь 35 мянган рублтиэс эхэлнэ. Цалин Москвад 60 мянган рублиэс эхэлнэ.

 

Цахим спортын медиаменежер

Орост таван жилийн өмнөөс цахим спорт хүлээн зөвшөөрөгдсөн. Хэрэв та видео тоглоомд дуртай бол цахим спортын медиаменежерт суралцаж болно.

“Медиаменежер нь контентын ахлах редактор эсвэл маркетлогч хийж болно. Цахим спортын үзэгчдийг дүгнэж, маркетлогийн хувьд сурталчилж болдог. Медиаменежерүүд их, гэхдээ цахим спортыг мэддэг нь цөөн” гэж Skiilbox-ын брэнд менежер Антон Ладовир хэллээ. Таван жилийн хугацаанд Орост цахим спортын медиаменежерын ажлын орон тоо 24 дахин өссөн. Сургалт хоёр сар. Төлбөр нь 35 мянган рубль.

 

Мэдээллийн шинжээч

IT-г тэгээс нь эхлэх бас нэг арга. “Олон хүн техникийн боловсролгүй бол сурахад хэцүү гэж боддог. Энэ бол худлаа. Шинжээчид бизнесс асуудлыг шийдвэрлэхийн тулд мэдээллийн сангаас өгөгдлийг ойлгомжтой дүгнэлт болгон хөрвүүлэх ёстой. Техникийн талыг богино хугацаанд сурдаг” гэж “Нетологийн” программын захирал Алексей Полехин хэллээ. Дата шинжээч, маркетлоги шинжээчид илүү хурдан сурч болно. Курс багадаа 6-7 сар үргэлжилнэ.

Цар тахлын үеэр суралцах хүсэлтэй хүмүүс нэмэгдсэн учраас онлайн сургуулиуд нэмэгдсэн. 2019 онтой харьцуулахад 2020 онд онлайн сургалтад хамрагдсан төлбөрийн хэмжээ 48 хувиар нэмэгджээ. Шинэ мэргэжил эзэмших нь 63 хувиар өссөн байна. ЮКасса, Нетологийн хамтран хийсэн судалгаагаар дахин суралцахад 45-55 насныхан их хандаж, өсөлт нь 110 хувь байна. Харин 35-44 насныхны өсөлт 80 хувь байна. Гуравдугаарт, 77 хувиар 18-24 насныхан оржээ. Залуучууд эхлээд үнэгүй туршилтын курсэд суугаад дараа нь төлбөртэй курс рүү шилжих нь элбэг байжээ. Мөн өнгөрсөн жил бүс нутгийнхан онлайн сургалтад идэвхтэй хамрагдаж эхэлжээ. “Өмнө нь голдуу Москва, Санкт-Петербургийн оршин суугчид их суралцдаг байсан бол 2020 онд Самар, Екатеринбург, Новосибирьск, Казань, Нижний Новгород, Пермь, Уфа бүсийнхэн идэвхтэй суралцаж байна” гэж судалгаагаар гарчээ.

Эх сурвалж: www.tass.ru

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.4 ЛХАГВА № 151 (6628)

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

15 цаг 22 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29