COVID-19 цар тахлын III давалгааны тухай америкчууд юу хэлэв?

2021-08-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-д мягмар гарагийн байдлаар 35.8 сая хүн COVID-19 халдвар авч, 630 мянга орчим хүн нас барсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. Вакцины нөлөөгөөр халдварын тархалт буураад байсан ч дахин нэмэгдэж, эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо ихэссэн нь иргэдийн санааг ихээр зовоож эхэллээ.  Тус улс вакцинжуулалтын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж, хязгаарлалтаа сулруулж, хэвийн амьдралдаа шилжээд байсан билээ. Гэвч дельта вирусын тархалттай холбоотой халдварын тоо дахин нэмэгдэж, вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран дотоод орчинд бүх хүн маск зүүх шаардлагыг АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв танилцууллаа. Сургуулийн хичээл эхлэх дөхөж байгаа үед тархалт нэмэгдсэн нь иргэдийг дахин айдаст автууллаа. Энэ тухай Америк иргэд юу хэлснийг CNN сайтаас орчуулан хүргэж байна.

 

Виржина мужийн иргэн Кейт:Удирдагчид халдварыг улс төржүүлсэн

-Цар тахлыг улстөржүүлж, зөв менежментээр хянаж чадаагүй нь уурыг минь хүргэж байна. Буруу удирдлагаас үүдэн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг харахын тулд би одоог хүртэл вакциндаа хамрагдаагүй. Учир нь миний биед ямар нөлөө үзүүлэхийг сайн мэдэхгүй. Энэ талаарх хангалттай судалгаа ч байхгүй. Вакцин хийлгэснээс хэдхэн хоногийн дараа зарим таньдаг хүмүүс минь халдвар авсан. Тиймээс би анхаарал сэрэмжээ улам нэмэгдүүлсэн. Ингэхдээ байнга маск зүүж, аль болох гадуур гарахгүйг хичээж байгаа. Гадуур үйл ажиллагаанд оролцох үедээ хүмүүсээс зайгаа барьж, надаас хол байхыг бусдад анхааруулдаг. Эрх баригчид хамгийн эмзэг хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангахын оронд хэвийн байдалдаа эргэж орохыг илүүд үзэж байгаа мэт санагдаж байна. Хүмүүсийг дахин маскаа зүүхийг зөвлөсөнд үнэхээр их талархаж байна. Виржина муж дахин хөл хорио тогтоох хэрэгтэй.

 

Невада мужийн иргэн Жонатан: Жуулчид ирснээс хойш дельта вирус тархаж эхэлсэн

-Би аялал жуулчлалаас эдийн засгийн ихэнх хувиа бүрдүүлдэг Невада мужийн Лас Вегас хотод амьдардаг. Тиймээс үнэхээр их сэтгэл зовниж байна. Учир нь жуулчдын ихэнх нь казино болон зоогийн газарт маск зүүхээс татгалзана. Зургадугаар сард халдвар буурч,  маск зүүхээ больсон. Гэтэл жуулчид ирснээс хойш дельта вирус тархаж эхэлж, халдварын тоо дахин нэмэгдсэн. Тиймээс дахин маскаа зүүж эхэлсэн. Хэдийгээр вакцины хоёр тундаа хамрагдсан ч 90 настай өвөө болон эрүүл мэндийн асуудалтай найзууддаа халдвар тараахыг хүсэхгүй байна. Вакцин хийлгэх нь эх оронч хүн бүрийн үүрэг юм.

 

Луизана мужийн иргэн Майкл: Ирэх намар илүү эрх чөлөөтэй байна гэж  найдаж байна.

-Энэ зундаа багтаж цар тахал алга болохгүй байх вий гэдгээс айж байна. Би болон гэр бүлийнхэн минь бүгд вакцинд хамрагдсан учир сэтгэл санаа арай тайван байна. Гэхдээ дельта вирус тархаж, олон хүн вакциндаа хамрагдаагүй байгаа нь намайг айлгаж байгаа. Луизана муж халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоогоороо нэгт жагсаж байгаа. Ийм хүнд цаг үед олон хүн вакцины аюулгүй байдалд итгэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Мөн цар тахал байсаар байхад маск зүүхээ больж, хэвийн амьдралдаа шилжиж эхэлсэнд үнэхээр цочирдож байна. Их сургуулийн кампустаа буцаж очихын тулд заавал вакцин хийлгэх ёстой гэсэн шаардлага үйлчилж байгаа. Дотны найзууд минь бүгд вакцинаа хийлгэж, болгоомжтой байгаа тул ирэх намар илүү эрх чөлөөтэй байна гэж найдаж байна.

 

Аризона мужийн иргэн Мартин: Бид хэвийн амьдралдаа шилжсэн

 -Манай мужид амьдрал хэвийн байдалдаа шилжсэн төдийгүй сурагчид ирэх долоо хоногоос хичээлдээ явж эхлэхээр бэлтгэж байна. Би энэ долоо хоногт вакцины эхний тундаа хамрагдсан. Учир нь вакцинд эргэлзэж, хийлгэх талаараа удаан бодсон. Вакцин халдварын тархалт болон дельта хувилбарын нөлөөг буруулдаг талаар олон эх сурвалжаас мэдээлэл уншсан. Мөн аялах болон бусад зорилгоор гадаад явахад хэрэгтэй учир вакцин хийлгэхээр шийдсэн. Удирдагчдын тахлын эсрэг авсан арга хэмжээ буруу байсан. Үүнд бухимдаж, туйлдаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.4 ЛХАГВА № 151 (6628)

 

УИХ-ын гишүүд Дэгийн хуулийг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, ө

17 цаг 57 мин
Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

17 цаг 57 мин
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Өчигдөр 17 цаг 57 мин
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

Өчигдөр 17 цаг 38 мин
Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Өчигдөр 17 цаг 27 мин
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Өчигдөр 17 цаг 23 мин
Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Өчигдөр 11 цаг 32 мин
С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төсөл дээр нээлттэй сонсгол хийнэ

С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төслүүдээр нээлттэй сонсгол хийнэ

Өчигдөр 11 цаг 23 мин
О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

Өчигдөр 11 цаг 15 мин
Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эди

Өчигдөр 06 цаг 00 мин