Светлана Гомбоева Олимпийн мөнгөн медалийн тухай: “Энэ бол гайхалтай”

2021-07-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Буриадын Олимпийн медальт тамирчин урьдчилан сонгон шалгаруулалтын үеэр ухаан алдаж унасны дараа өөрийгөө хэрхэн барьж чадсан талаар ярилаа.

Оросын байт харвааны үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан Буриадын харваач Светлана Гомбоева долдугаар сарын 25-нд Токиогийн Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн билээ. Светлана Гомбоева, Ксения Перова, Елена Осипова нар 1/8 шигшээд Украйны багтай тэмцээнээ эхлүүлсэн. Оросууд 6:2 харьцаатайгаар ялалт байгуулсан. 1/4 шигшээд  ОХУ-ын баг АНУ-ын хүчтэй багтай тулгарав. Светлана, Ксения, Елена нар итгэлтэйгээр 6:0 харьцаатайгаар ялалт байгуулсан. Харин АНУ-ын баг шалгаруулалтын дүнгээр 3-р байрт орсон юм.

Хагас шигшээд бүсгүйчүүд Германы багтай учирсан. “Тэмцээн тэгш ширүүн тэмцэлээр эхэлсэн. Хоёрдугаар сетийн үеэр онооны харьцаа 1:1 байхад шийдвэрлэх харвалтыг Германы шигшээ багийн удирдагч, өмнөх Олимпийн наадмын мөнгөн медальт Лиза Унруч хийж, хоёр оноот бай оносон нь сэтгэл хөдөлгөм байлаа. Энэ бүтэлгүйтлийн  дараагаас Германы баг сэтгэл зүйн хувьд уналтанд орсон байх шиг байсан” гэж Оросын байт харвааны холбоо тайлбарлаж байсан. Германы харваачид сандарч улам их алдаа гаргаж эхэлсний дараа ОХУ-ын шигшээ баг энэ тоглолтыг итгэл төгс ялалтад хүргэсэн бөгөөд 2016 оны Олимпийг давтаж дахин Солонгосын багтай финалд үлджээ. Сет болгоныг Светлана Гомбоева эхэлж байлаа.

Солонгосын шигшээ багтай өрсөлдөнө гэдэг ямар ч багийн хувьд хэцүү. Үүний тулд та хамгийн сайн буудлагаа харуулах хэрэгтэй бөгөөд солонгос эмэгтэйчүүдийг алдана гэж найдах хэрэгтэй. Үнэхээр л солонгосын тамирчдын гар чичрэлгүй  дахин алт хүртэв.  Оросын баг таван жилийн өмнө Рио-д үзүүлсэн амжилтаа давтан дахин мөнгөн медальтнууд болжээ.

Светлана Гомбоевагийн төлөө Буриадууд баярлаж байна. Буриадын тэргүүн Алексей Цыденов Facebook хуудсаараа дамжуулж баяр хүргэжээ.

-“Манай Светлана Гомбоева Олимпийн мөнгөн медаль хүртлээ. Багийнхаа хамгийн шилдэг нь. Бид нутаг нэгт бүсгүйгээрээ бахархаж байна. Тайлбарлагчид манай тамирчны буудлагын чанар, манлайллын талаар онцолсон. “Тэрээр бүх тэмцээний туршид багийхаа шилдэг нь байлаа”. Ийм тод ялалт байгуулсан Буриадын бүх харваачиддаа баяр хүргэе. Шинэ зорилгын төлөө. Урагшаа!!!” гэж Цыденов бичжээ.

Светлана өөрийн цахим хуудаснаа медаль гардуулсны дараа итгэж өгөхгүй байгаа талаараа ярьсан богино хэмжээний видео оруулжээ.

-Олимпийн медаль энэ байна. Би маш их баяртай байна. Одоо бүгдэд нь хариулж чадахгүй байгаа тул боломжоороо бага багаар хариулна аа. Мэдээж сэтгэл хөдлөлийг үгээр хэлэхийн аргагүй байна. Манай багийн охид бид бүх зүйлийг хараахан сайн ойлгоогүй байх шиг байна. Энэ бол гайхалтай- гэж Гомбоева хэлжээ.

Дагагчид нь түүнд сэтгэлээсээ баяр хүргэж байна. Багийн дасгалжуулагч Станислав Попов тамирчдаа магтаад, Светланаг онцлон тэмдэглэжээ. Түүний хэлсэнийг Оросын Олимпийн хорооны Telegram суваг дамжуулсан байна. “Охид Рио-гийн адилаар сайн тоглосон. Солонгост илүү эсэргүүцэл үзүүлэх ёстой байсан. Хариуцлага их өндөр байлаа. Светлана Гомбоева урьдчилсан шатанд наранд цохиулсан нь “сайн” боллоо. Би түүнд хэлсэн. Чиний хувьд болох муу зүйл чинь болоод өнгөрсөн. Санаа зовох зүйлгүй, зоригтой бай гэж хэлсэн” гэжээ.

Урьд нь мэдээлснээр урьдчилсан шатанд Светлана ухаан алдсан. Японы эмч нар түүнийг эмнэлэг рүү аваад явсан юм. Гэхдээ бие нь таагүй байсан ч тэрээр урьдчилсан шатыг дуустал буудсан. Наранд цохиулсаны дараа түүний санаа зовж байсан ч, дасгалжуулагч нь сэтгэл санаагаар дэмжсэн талаар тэр ярьсан билээ.

-Сэтгэгдэл сайхан байна. Манай багийн охид сайн ажиллалаа. Энэ улирал бидний хувьд үр дүнтэй байлаа. Олимпийн тоглолтоос мөнгө авсандаа бид их баяртай байна. Ухаан алдаж унасны дараа сурвалжлагч нар, найзууд надаас “Чи тэмцээнээ цааш үргэлжлүүлж чадах уу” гэж асууж байсан. Би ч бас охидыхоо итгэлийг алдахаас айж байлаа. Дасгалжуулагч надад  “Чи өөрийгөө “рестарт” хийсэн, одоо цаашаа айлтгүй” гэж хэлсэн. Яг л түүний хэлсэнээр болсон доо” гэж Светланагийн ярьсныг Телеграм дамжуулж байна.

Оросын харваачид 2016 оны Рио-гийн амжилтаа дахин давтлаа. Тэгэхэд тэд бас Солонгосын тамирчдад ялагдаж мөнгө авч байсан. Тэр шигшээ багт Буриадын харваач Инна Степанова явсан юм.

Эх сурвалж: www.baikal-daily.ru

О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

“Монголын урчуудын эвлэл”-ийн Арт галерейд энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн “Мөнх тэнгэр” үзэсгэлэнд

2026-02-16
Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал болж, шинэ ерөнхийлөгчөөр УИХ-

2026-02-16
Төв шуудангийн урд байрлах 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

Төв шуудангийн урдахь 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

2026-02-15
NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

2026-02-13
Б.Энхбаяр VS Б.Тулга

Б.Энхбаяр VS Б.Тулга

2026-02-13
Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

2026-02-13
“Оюу толгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгджээ

“Оюу толгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгджээ

2026-02-13
Э.Батшугар: Уул уурхайг түшиглэсэн  хиймэл оюуныг хөгжүүлэх нь Монгол Улсын давуу тал байх болно

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-02-13
Ж.Баярмаа: Сонгогчдын саналыг худалдан авахын эсрэг хуулийн төсөл боловсруулж байна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2026-02-13
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдэгдэл гаргажээ

2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын нэгдс

2026-02-12