А.Антонов ОХУ-ыг дарамтлахын тулд Украиныг ашиглаж байна гэв

2021-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ОЮУНБОЛД

ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд Анатоли Антонов АНУ-ын зарим улс төрч зөвхөн Москвагийн эдийн засаг,  бие даасан гадаад бодлогыг өөрчлөхийн тулд Украиныг  зэвсэг болгон ашиглаж байна гэж мэдэгджээ. Тэрээр энэ тухай Вашингтоны зүгээс “Умардын хоолой 2” төслийг эсэргүүцэж байгаа талаар “RT” телевизээр ярьсан байна. Анатоли Антонов энэ төслийг  цэвэр эдийн засгийн төсөл гэж онцолжээ. Мөн эрчим хүчний зах зээлийг төрөлжүүлэх зорилготой гэж тодорхойлсон байна. Түүнээс гадна АНУ, ОХУ цаг уурын өөрчлөлт, олон улсын алан хядах ажиллагаа, Вашингтон цэргээ нэгмөсөн татаж гаргасны дараа Афганистаны нөхцөл байдал гэсэн сэдвийн талаар хэлэлцэхийн тулд хамтран  ажиллахад төвлөрч анхаарах ёстой гэв. ОХУ-ын эрчим хүчний “Газпром” компани болон Европын таван компанийн  хамтарсан энэ төслөөр барьж байгаа хийн хоолойгоор Балтийн тэнгисээр дамжуулан ОХУ-аас Герман хүртэл жилд 55000 тэрбум метр куб байгалийн хийг тээвэрлэхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.22 ПҮРЭВ № 142 (6619)

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

6 цаг 56 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

7 цаг 0 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

7 цаг 2 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

7 цаг 10 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

15 цаг 0 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

15 цаг 0 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

15 цаг 0 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин