Ийм зүйл 200 жилд нэг удаа тохиолддог: Европ дахь цочирдом үйл явдал

2021-07-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Хойд Рейн-Вестфалийн Ерөнхий сайд, Герман дахь үерийг “Түүхэн хэмжээний гамшиг”  гэж нэрлэлээ.  Нас барагсдын жагсаалтанд 140 гаруй герман хүн байна. Олон зуун хүний хувь заяа тодорхойгүй хэвээр байна. Үерээс болж олон усан цахилгаан станц ажиллахгүй болсон. Бельги, Голландад байдал хүндхэн байна. Байгалийн гамшгийн эсрэг бэлэн бус байсан орон нутгийн аврагчдад туслахаар цэргийхэн ирээд байгаа.

Голландад ус татрана гэж найдаж байсан ч, Julianakanaal-д томоохон эвдрэл гарчээ. Тэр үед бүгд сандарч эхэлжээ. Эхлээд ард иргэдэд гэрээсээ хурдан яв гэсэн мессеж ирсэний дараахан орон нутгийн телевизээр одоо зугтахад оройтсон тул бүгд гэрийхээ дээвэр дээр гараарай гэж зарлажээ. Лимбург муж одоог хүртэл үерт автсан хэвээр байна.

Бельгид цочирдом бичлэг гарч байна. Хүчтэй урсгалаас болж байшин нүдэн дээр нурж, дотор нь хүмүүс байгаа ч, эсрэг талд нь зогсож байгаа цагдаа нар, аврах багийнхан юу ч хийж чадахгүй байна. Урсгал дэндүү хүчтэй, нисдэг тэрэг хүн бүрт хүрэлцэхгүй байгаа аж.

 “Энэ бол Иргэний хамгаалалтын албыг шинэчилсэний буруу гэдгийн нотолгоо юм. Армид хүртэл хүчтэй мотортой жижиг завь хэрэгтэй байна. Гамшгийн цар хүрээнээс хархад арми ч, иргэний хамгаалалтын алба ч тоног төхөөрөмжгүй байсан нь илт байна. Хэрвээ байшин үерт автан, нурж байвал усны хүчээс болж байна гэж үзнэ. Харин бид гамшигт  нэрвэгдсэн хүмүүсийг гэрээс нь аварч чадахгүй байгаад сургамж авах ёстой” гэж Бельгийн Валлония мужийн ерөнхийлөгч Элио Ди Рупо хэллээ. 

Орон нутгийн Онцгой байдлын яамтай төстэй 6 станц байснаас 2017 онд зөвхөн хоёрыг нь л хаант улсад үлдээсэн бөгөөд үүнтэй зэрэгцэн гал унтраах ангиудын санхүүжилт буурчээ.

“Бид гамшигтай 24 цаг тэмцэж байгаа бөгөөд гал сөнөөгчдийн гуравны хоёр нь сайн дурыхан, зөвхөн гуравны нэг нь мэргэжлийхэн байна” гэж аврах багийн удирдагч Марк Гильберт хэллээ. Иргэдийн эв нэгдлийн хүчээр өөрсдийгөө аврахад хүрч байна. Эдгээр залуучууд байшинд хүрч очин, ханыг нураан, настай эмэгтэйг аварлаа. Бусад нь өөрсдийн амь насааар дэнчин тавьж гэрийн тэжээвэр амьтдыг аварч байна.

Ийм зүйл 200 жилд нэг удаа болдог гэж цаг уурчид тайлбарлаж байна. Цаг уурчид 150 мм хүртэлх хур тунадасыг урьдчилан тааварлаж байсан, Льежед бараг 2 дахин илүү байна. Цагдаа нар чанга яригчаар хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгааг  мэдэгджээ. Гудамж маш хурдан гол болж хувиран, байшин, машин, ачааны тэрэг, контейнер хөвж байлаа.

“Хэн ч байгалийн гамшигт бэлэн байгаагүй гэдгийг би харамсалтайгаар мэдэгдэж байна. Бид цаг уурчид үерээс 3 хоногийн өмнө тусгай сувгаар дамжуулан үхлийн аюул тулгарна гэж сануулсан. Биднийг худлаа үймээн дэгдээж байна гэж үзэцгээсэн” гэж цаг уур судлаач Доминик Юнг хэллээ. Одоо ус татарч, аймшигтай дүр зураг үлдэж байна. Герман, Бельгид хохирогчдын тоо 170 хол давжээ.

“Германд хүн үерээс болж амиа алдана гэж бодож байсангүй. Өөр хөгжил багатай оронд байж болох ч, энд ийм юм болно гэж огт бодсонгүй. Гэвч энэ бүгд маш хурдан болоод өнгөрсөн” хэмээн нутгийн оршин суугч ярьж байна.

Хэдэн зуун хүн одоог болтол ор сураггүй алга болсонд тооцогдож байна. Гамшигт нэрвэгдсэн бүсүүдийн харилцаа холбоо сэргээгүй байна. Цахилгаан ч мөн адил.

Засгийн газраас орон нутгийханд туслуулах гэж цэрэг, арми, техникийг явуулсан ч, гэмтэлтэй замаар тэд арай гэж явж иржээ.

Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, Христийн ардчилсан намын тэргүүн Армин Лашеттай хамт Рейн-Эрфт-Крейст ирж байгаа. Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Ангела Меркель маргааш Шульд тосгонд ирнэ.

Дэлхийн дулаарлын сэдэв сонгуулийн компанит ажилын гол сэдэв болоод байна. Одоогоор Германы хэвлэлийхэн улс төрийн сэдвээс холдон, эфирт зөвхөн аймшигт үерийн хохирогчдын талаар ярьж байна.

Эх сурвалж: www.smotrim.ru

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

17 цаг 3 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

17 цаг 7 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

17 цаг 16 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05