С.Ерөөлт: Сэнжиг ухах, мэх хийхийн аль нь идэвх гэдгийг тодорхой болгох хэрэгтэй

2021-07-20
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

 

Цар тахлаас болж үндэсний их баяр наадмыг өнжсөн ч монгол түмний наадмын тухай бодол, бөхчүүдийн талаарх хууч хөөрөлдөөн дараа жилийн наадам хүртэл хуучирдаггүй билээ. Тиймээс нутаг орныхоо үндэсний бөхийн энэ цагийн өнгийг тодорхойлж яваа Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат аймгийн арслан С.Ерөөлттэй ярилцлаа.

 

-Бөхөд хэрхэн хөл тавьж байв?

-Би багаасаа бөх болохыг мөрөөдөж, үеийн хүүхдүүдтэй ноцолддож өссөн. Анх 1999 онд есдүгээр ангиасаа Дарханд бөхийн секцэнд  явж эхэлсэн ч хоёр жил ямар нэгэн ахиц, амжилт гаргаагүй. Тэгээд 2001 онд сургуулиа төгсөөд багшийн их сургуулийн хуваарь авч хотод ирээд аав, ээжээсээ нууцаар “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд сурч сайн багш нараар заалгаж илүү бэлтгэл хийснээр их зүйлийг өөрчилсөн. Сургуулиа төгсөхөд л аав, ээж бөхийн сургуульд сурсныг маань мэдсэн.

-Эхний жилүүдэд амжилт гаргахгүй болохоор больё гэж бодож байв уу?

-Шантралгүй яахав. Нэг жилээр түрүүлээд секцэнд явсан хүүхдүүд надаас хол илүү. Тэгээд тэднийг хүчрэхгүй сэтгэлээр унаад  “Би ч бүтэхгүй юм байна даа” гэж боддог байлаа. Гэхдээ дур хүсэл байсан даа орхиогүй байх. Анхны даваанаас урам авч түүнээсээ улам таашаал аваад орхилгүй 20 жил болж.

 -Бөхөд маш их дуртай байсныг тань батлах нэг зүйл бол “Бөх” сонины цуглуулга байдаг гэж сонссон. 1993 оноос хойш цуглуулсан гэсэн. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

-Эхлээд бөхийн зураг , сонины хайчилбар цуглуулдаг байлаа.Тэгээд “Бөх” сонин байдгийг мэдээд цуглуулж эхэлсэн. Эхэндээ олдохгүй хэцүү байлаа. Тэгээд 2002 оноос захиалж эхэлснээр хоббигоо арвижуулахад илүү амар болсон.

Сонин их уншихын хэрээр агуулга, булангийн өөрчлөлтийг андахгүй.  Уламжлалт булангуудыг ойрхон ойрхон өөрчлөөд байвал утга учраа алдана. Тиймээс анхныхаараа байх нь сайхан санагддаг.

 -Сонин дээр гарч байгаа бөхчүүд шиг болохыг мөрөөддөг байсан байх. Сонин дээр өөрөө гарахад ямар мэдрэмж төрж байв?

 -Их сайхан мэдрэмж  төрдөг юм билээ. Харин спортын төрлөөр бичдэг сэтгүүлчдийн хувьд үндэсний бөхийн үнэт зүйл өвийг таниулах , бөхчүүдийн хүч хөдөлмөр сайн сайхныг тодотгож харуулаасай гэж боддог.

 -Хамгийн аз жаргал мэдэрсэн барилдаанаа нэрлэвэл юу гэх вэ?

-Аймгийн арслан болсон жилийн барилдаан хамгийн сайхан байсан. Бэртэл гэмтэл , хүнд хэцүү бүгдийг туулаад хүсэл мөрөөдлийнхөө ард нь гараад уйлж байлаа.

 Харин өвдөг шороодохоороо өөртөө уур хүрдэг. Улсын баяр наадмын гурвын даваанд сар гаруйн өмнө давчихсан байсан аймгийн заан Мөнх-Одтой таараад өвдөг шороодсон. Өөрийн буруугаас болоод тавдугаар сард хөлөө бэртээсэн байсан  л даа. Гэхдээ тэр барилдаанд унасандаа сар гаруй шаналсан. Уг нь давсан бол гайгүй оноолт авч улсын цолонд хүрэх боломж байсан. Ер нь  бэлтгэлээр стрессээ тайлдаг даа.

 -Үндэсний бөхөд допинг, найраанаас эхлээд бас бус асуудлууд байгаа. Та ямар байр суурьтай явдаг вэ?

-Үндэсний бөхийн “Их эе”-ээр допингийг хэрэглэсэн хэмжээнээс болж 2-4  жил эрх хасах, давтан хэрэглэвэл бүх насаар нь эрхийг нь хасах арга хэмжээ авахаар болсон. Үүнтэй санал нэг байгаа. Хариуцлагыг нь ихэсгэж байж алга болно. Өөгшүүлж болохгүй.

-Бас барьц сонгоог үгүй хийчихлээ?

-Маш зөв шийдвэр. Уран мэхийг уралдуулан хийж барилддаг үндсэн ухагдахууныг барьж зогсож байгаад давдаг болгосон. Өөрийгөө бүрэн дайчилж тамираа тасартал барилдах ёстой байтал шооны нүхээр шийднэ гэдэг байж болохгүй. Энд тамирчдын буруу байхгүй дүрмэндээ л тааруулж бэлдэнэ шүү дээ.

- Барилдааны идэвх гаргасан бөхөд барьцны давуу талыг өгдөг болох талаар зарим барилдаан дээр туршиж байгаа харагдсан?

-Идэвх гэж чухам юуг хэлэхээ тодорхой болгох хэрэгтэй. Сэнжиг ухаад байхыг хэлэх юм уу, мэх хийгээд байхыг хэлэх юм уу гэдгээ.

 -Ойрхон газардах, хашлага тулах зэргээс болоод барьц байрлалын хувьд маргаан гарч барилдаан удааширдаг. Засуулууд шаардлагаа тавьж чадахгүй байна уу бөхчүүд түүнийг нь хүлээж авахгүй байна уу?

-Нэгдүгээрт бөхчүүдийн жудаг. Хоёрдугаарт засуулын хариуцлага чухал. Энэ асуудал дээр дүрмэнд өөрчлөлт орох ёстой. Засуул шаардлага тавиад хүлээж авахгүй бол хасах хүртэл арга хэмжээ авах  хэрэгтэй. Тэгвэл засуулын үг хууль болно.

-Уг нь засуул барилдааныг хамгийн ойроос харж байгаа шүүгч биз дээ?

-Тийм. Засуул зүй ёсны шаардлага тавьдаг , шударга байх ёстой. Намайг Дарханы засуул заслаа гэхэд надад давуу тал өгдөг байж болохгүй.

 -Дэлхийн бусад спортод тамирчны ёс зүй гэж байдаг.Дэвжээний гадуур биеэ авч явах соёл. Энэ тал дээр бөхчүүд хариуцлага алдаж бөхийн нэр хүндийг унагаагаад байх шиг?

-Холбоо дорвитой арга хэмжээ авах юм шиг байна лээ. Сумын начинаас улсын аварга хүртэл бөхчүүд холбоотойгоо гэрээ байгуулаад холбооны харьяат болж тодорхой хэмжээний татвар төлдөг. Энэ нь холбооны зүгээс бөхчүүддээ нийгмийн дэмжлэг үзүүлэх зэрэг нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох мөн цолны хишиг олгодог болно гэсэн үг. Эсрэгээрээ хариуцлага тооцох боломжтой болно. Нэг бөх “баар”-нд согтуурч танхайрлаа гэхэд хуулийн хариуцлагаа үүрнэ, дээр нь ядаж холбооноос бөхийн өргөөнд үзэгчдээс уучлалт гуйлгадаг болох юм.

-Ковидын нөхцөл байдлын улмаас баяр наадам хойшиллоо. Үүнийг хэрхэн хүлээж авав?

-Цар тахлын нөхцөл байдал хүнд улс орон амаргүй байгаа. Гэхдээ монгол түмний дархлаа болсон эрийн гурван наадмаа зохион байгуулахгүй байх нь буруу. Энэ бол маш муу үр дагавартай гэж бодож байгаа. Олноор цугларч болохгүй гэсэн. Гэтэл бараг 1000 бөх барилдсанаас олон хүн жагслаа шүү дээ. Наадам эсэргүүцсэн залуус түүхэн ой уламжлал , дархлаа энэ бүхнийг үгүйсгэлээ гэж харлаа.

 -Та болон хэсэг бөхчүүд бай шагналаа ЭМЯ-д хандивлах уриалга гаргаад байсан. Энэ юу болсон бэ?

-Бөхчүүд дуу нэгтэйгээр санал нэгдсэн. Наадмын төсвийн тэр их мөнгөнөөс бөхчүүд засуулуудын хөлсөнд 100 орчим сая төгрөг л зарцуулдаг. Бид түүхэн уламжлалт 100 жилээ тасламааргүй байсан. Улсын их баяр наадам бол нэг жилийн биш 20-30 жилийн хөдөлмөрөө үнэлүүлэх чухал үе байдаг. Бөх нь стадиондоо, морь нь Хүй долоон худагтаа, сур нь сурынхаа талбайд хийсэн бол болохгүй зүйл байгаагүй болов уу. Нийтээрээ эрсдэл дунд амьдарч байна. Гол нуурын захаар амарч зугаалж байгаа хүмүүс халдвар хамгааллын дэглэм барьдаг билүү.

 -Бөхчүүд байр, машин бэлгэнд авдаг гэж шүүмжилдэг. Үүнийг няцаамаар санагддаг уу?

-Нэгдүгээрт, бөхчүүд бусдаас илүү бяртай төрсөн байна. Хоёрдугаарт, бусдаас илүү бэлтгэл хийсэн. Бас бусдаас илүү толгойгоо ажиллуулж байна. Энэ бүхний эцэст амжилтанд хүрч байна .Үүнтэй адил хөдөлмөрлөвөл хүн бүхэнд боломж бий. Миний хувьд 20 гаруй жил бэлтгэл хийлээ бэртэл гэмтэл хүнд хэцүү бүгдийг нь тойрч биш дайрч өнгөрлөө. Хоёр гараараа, хөлс зүтгэлээрээ амьдралаа босгоод л явж байна.

Бэлтгэлээ маш сайн хийхгүй бол нэг үеийнхэн болон бусад бөхчүүдтэй өрсөлдөхөд хэцүү. Өдөрт дор хаяж 2-3 цагийг бэлтгэлдээ зарцуулдаг. Тэвчээр хэрэгтэй. Хэд хоног бэлтгэл хийж байгаад архи дарс гээд гам алдчихвал нэг жилийн хөдөлмөр үгүй болно. Үндэсний бөх маш том жудаг, цаагуураа том агуулга, сургалт, эр хүний тэвчээр хатуужил шаарддаг спорт.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.20 МЯГМАР № 140 (6617)

 

new
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
DR. UROLOGIST
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

2 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

16 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

38 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

5 цаг 1 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

5 цаг 6 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

5 цаг 16 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

5 цаг 21 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

5 цаг 26 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 цаг 31 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

5 цаг 36 мин