Бенедикт Камбербэтч: Хөл хорионы үеэр би жинхэнэ “бүлэглэл”-тэй хоригдсон

2021-07-05
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Онцлох ярилцлага

-Тэдний ачаар би эрүүл ухаантай байсан. Банжо тоглоод, жигнэмэг хийгээд. Бас их завгүй байсан тул ухаан санаа эрүүл байсан. Гэхдээ бид Англи руу буцаж чадахгүй их удсан-

З.БАТЦЭЦЭГ

Английн алдартай хувийн сургууль төгссөн тэрбээр олон дүр бүтээсэн. Гэхдээ түүний хамгийн алдартай дүрүүд бол доктор Стрэнж, Шерлок Холмс. Мөн цөөнгүй бодит хүний дүрийг ч бүтээсэн. Физикч Стивен Хокинг, математикч Алан Тьюринг, сэтгүүлч Жуллиан Ассанж, зураач Ван Гог. Хамгийн сүүлд The Courier кинонд Английн МИ-6 болон Оросын офицер Олег Пеньковский нарын дунд зуучлагч хийдэг Английн бизнесмен Гревилл Винны дүрд тоглосон.

Бенедикт маш их алдартай, ялангуяа бүсгүйчүүд дунд. Хайр сэтгэлийн хувьд тэрээр нэг л эмэгтэйг хайрлаж чадна гэдгээ 2015 онд нотолсон. Түүний эхнэр Софи Хантер жүжигчин, театрын найруулагч, кино зохиолч. Тэд ижил хүмүүжилтэй, удам угсаа сайтай хүмүүс. Софи Франц, Итали хэлтэй, Оксфорд төгсөөд, дараа нь Парист театрын сургуульд суралцсан. Түүнд Английн цэрэг, армид өндөр албан тушаал хашдаг, Черчилльтэй найзууд байсан, том том эдлэнт газар, цамхагуудтай хамаатан олон бий. Өөрийн хувийн амьдралаа Бенедикт их нууцалдаг. Харин тоглосон дүрүүдийхээ тухай дуртайяа ярьдаг.

-Ta Tinker Tailor soldier spy кинонд тагнуулын дүрд тоглосон. Шинэ дүр чинь юугаараа ялгаатай вэ?

-Эхний кинонд бол би мэргэжлийн тагнуулын дүрд тоглосон. Энэ удаа жирийн иргэний дүрд тоглолоо. Харилцагчаа ятгаж чаддаг хүн. Дээд зиндаааны хүн шиг аялгуугаар ярьдаг. Үнэндээ тийм биш л дээ. Надад энэ нь их таалагдсан. Ядуу гэр бүлээс гаралтай залуу, бусдаас хурдан хөдөлсний ачаар бизнесмен болсон. Өөрөөсөө хэд дахин илүү дээд хүрээллийн бүсгүйтэй гэр бүл болсон. Гэнэт тэр маш хариуцлагатай байр сууринд очдог. Түүнийг ардаа тэс өөр түүх нуусан, өнгөлөн далдалтад ашигладаг. Гэвч тэр өөрийн амьдралын хэв маягийг золиослон, олон аюултай үйлдлүүд хийн, цөмийн дайнаас зугтахад их хувь нэмэр оруулдаг.

-Энэ таны тоглосон баатруудаас тэс өөр юм...

-Тиймээс миний сонирхлыг татсан. Миний тоглож байсан дүрүүдээс тэс өөр. Энгийн, онц ялгарах зүйлгүй, Жеймс Бондоос тэс өөр учраас надад таалагдсан. Мөн түүний биеийн хөгжлийн өөрчлөлт. Мэдээж найруулагч Доминик Кук надад таалагдсан. Тэр “Ричард III” жүжгийг дэглэж, би гол дүрд нь тоглосон нь миний хамгийн сайн хайртай ажлын нэг. (500 гаруй жилийн өмнө нас барсан Ричард III хааны холын хамаатан жүжигчин өөрөө бөгөөд тэрбээр 2016 онд “Хоосон титэм” сериалд гайхалтай сайн тоглосон).

-Энэ киноны ээдрээт, бараан геополитикийн байдал танд ямар санагдав. Одоогийн цаг үеийг санагдуулахгүй байна уу?

-Харамсалтай нь энэ одоо бас тохиолдож байгаа нь гунигтай. Дэлхийд болж буй геополитикийн энэ чучил асвал юу болох бол....Карибийн хямралын үед дэлхий устаж сөнөхөд ямар ойрхон байсныг бид мартсан бололтой.

-Цар тахалтай холбоотой хямралыг юу гэж үзэж байна?

-Дэлхийн өнцөг, булан бүрт гайхалтай эр зоригтой бид тулгарч байна. Энгийн жирийн хүмүүс. Эмч, үйлчлэгч, зөөгчид...Тэд галын шугамны эхэнд байна. Зөвлөлтийн агуу тагнуулч Олег Пиньковскийн хэлснээр хэцүү цаг үед, дэлхийг сайн тал руу өөрчлөхөд хэдхэн хүний хичээл зүтгэл л хангалттай. Гревилл өөрийн арай гэж бүтээсэн тухтай амьдралаас татгалзан МИ-6-тай хамтарч ажилладаг. Пеньковский тэр хоёр ижил үзэл бодолтой, адилхан дэлхийг хадгалж үлдэх сонирхолтой. Өнөөдөр энэ мессеж их чухал.

-Саяхан таны тоглосон “Мавритани” кино гарсан. Та улс төрийн сэдэв их сонирхож байгаа бололтой. Энэ бас бодит хүний тухай. Та цэргийн прокурорын дүрд, Жоди Фостер хоригдлыг гаргаж авах гэж оролддог өмгөөлөгчийн дүрд тоглосон.

-Тиймээ, би улс төрийн үзлээ нуухгүй. Намайг хэд ч шүүмжилсэн болно. Жүжигчид улс төрийг оролдох хэрэггүй гэж загнаж болно. Би аав, ээжийгээ дуурайсан жүжиглэх авъяасаас гадна Турк, Ливанд дипломат байсан өвөг эцэг Хенри Арнольдыг дуурайсан бололтой. Түүний аав Крымын дайны үеэр Орос дахь Британийн Элчин сайд байсан....Надад продюсерын ажил таалагддаг. Өөрт чухал гэсэн сэдвээрээ ярих боломжийг надад олгодог.

-Таныг яагаад оюуны чадамж өндөртэй хүний дүрд урьж тоглуулдаг юм бол? Ийм олон хүний дүрд олон тоглосон өөр жүжигчин байхгүй.

-Ээждээ талархах хэрэгтэй. Би ээжийхээ нүдийг дуурайж төрсөн. Гол учир нь нүдэнд байдаг гэж би боддог. Би юм бодох дуртай ч, тэр  хүмүүсийн генийн чадвар надад байхгүй. Энэ бүгд жүжиглэлт. Эрдэмтний дүрд тоглож байгаа ч, хар нүхийг зарчмыг эсрэг зүг рүү эргүүлбэл юу болох талаар би юу ч мэдэхгүй. Толгойд буу тулгасан ч би хэлж чадахгүй.

-Гэхдээ л та сэхээтний дүрд сайн тоглосоор байгаа. Ийм дүрд тоглох өөрийгөө онцгой эрхтэй гэж мэдрэгдэж байна уу?

-Эсрэгээрээ. Бүх дүр өөр. Тиймээс л надад таалагдаж, жүжигчин хүний хувьд надад дуудлага болдог. Би инээдмийн дүрд муугүй тоглодог гэдгийг та мартаад байна. Доктор Стрэнж бол инээдмийн дүр. Мэдээж би жинхэнэ инээдмийн дүрд тогломоор байна. Жүд Апатоугийн найруулдаг. Ер нь бол би мюзикл, аймшгийн гэсэн хоёр жанрт тоглоогүй. Мэдээж үхэхээсээ өмнө хийх зүйлсийн жагсаалтад багтсан байгаа.

-Олны танил байхад яаж дасан зохицож байна? Яагаад та нэт-д байдаггүй юм бэ?

-Би интернетэд ажиллаж мэддэггүй. Эхний асуултад хариулахад...Алдар нэр хүнд их сонин. Байнга нэр хүнддээ эн тэнцэж биеэ авч явах шаардлагатай болдог. Зүгээр олны танил байвал болж байна, окей. Би аль болохоор толгой дээгүүр байж, баярлалаа гэж хэлэхийг хичээдэг. Шүтэн бишрэгчдэдээ талархахыг хичээдэг. Тэдний ачаар би ийм олон кинонд тоглож байгаа. Үзэгчид намайг харахыг хүсэж байгаа учраас би тоглож байгаа. Дуртай ажлыг минь хийх боломж олгож байгаа тэдэнд талархахгүй байхын аргагүй. Инээмсэглээд, гар барихад болохгүй зүйл үгүй. Ганцхан сэлфи л биш. Харамсалтай нь сэлфи гар барилтыг орлох болсон. Орчин үеийн гар барилт. Энэ буруу.

-Хөл хорионы үеэр ямар байв? Та Шинэ Зеландад “Нохойны хүч” кинонд тоглохоор очоод тэндээ гацсан уу?

-Би тэнд эхнэр, 3 хүү, настай аав ээжтэйгээ байсан. Жинхэнэ бүлэглэл, их хөгжилтэй. Тэдний ачаар би эрүүл ухаантай байсан. Банжо тоглоод, жигнэмэг хийгээд. Бас их завгүй байсан тул ухаан санаа эрүүл байсан. Гэхдээ бид Англи руу буцаж чадахгүй их удсан. Миний аав, ээж нас ная гарсан хүмүүс. Аав минь астматай. Тэднийгээ үлдээгээд явалтай биш. Тэднийгээ аль болохоор зүрхэндээ ойрхон тэврээд, хажуудаа байлгана. (түүний аав ээж алдартай жүжигчид).

-Уламжлал болсон асуулт. Жүжигчин болоогүй бол хэн болох байсан бэ? Эсвэл кинонд тоглохоо болих үедээ юу хийх вэ?

-Хэн мэдэх вэ? Коста Рикад серфингийн багш болох байсан байх. Эсвэл модны эмч. Модны мөчрийг тайрч эмчилдэг. 2005 онд үхсэн байх ч байсан юм билүү...

-Таныг зураг авалтын үеэр хулгайлахад уу?

-Тиймээ, өмнөд Африкт намайг болон манай багийн хоёр гүшүүнийг хулгайлсан. Бид ВВС-гийн “Ертөнцийн төгсгөл” сериалд тоглож байсан. Далайд сэлчихээд буцаж явсан юм. Зам дээр машины дугуй хагараад. Гэнэт хаанаас ч юм буутай хүмүүс гараад ирсэн. Бидэнд хамгаалалтгүй явах аюултай гэж сануулж байсан. Азаар машины багажинд хэсэг хугацааг өнгөрөөгөөд, нэг АТМ-ийн хажууд биднийг авчирсан. Биднийг бүх карт, мөнгөө өгсний дараа явуулсан... Үүнээс хойш ч би адал явдалд дуртай хэвээрээ. Усанд шумбах ч дуртай хэвээрээ.

-Шерлокийн тавдугаар сезон гарах уу?

-Энэ асуултад хариулж чадах хамгийн сүүлчийн хүн бол би. Би хэзээ ч, “хэзээ ч үгүй” гэж хэлдэггүй. Гэхдээ мэдэхгүй байна. Тэгээд ч миний ажлын хуваарь битүү. Цаг гаргах боломжгүй байгаа. Ватсоны дүрд тоглосон Мартин Фримэн ч мөн ялгаагүй. Бусад жүжигчин ч гэсэн ажилгүй зүгээр суугаагүй. Тиймээс мэдэхгүй байна. Нэг л сайхан өдөр гайхалтай кино зохиол гараад ирвэл. Кино зохиол, сериалын зохиол биш шүү...Ямартай ч ойрын хугацаанд бол үгүй.

Эх сурвалж: www.7dn.ru

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

1 цаг 26 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

1 цаг 49 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

1 цаг 53 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

8 цаг 4 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

8 цаг 6 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

11 цаг 56 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

12 цаг 1 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

12 цаг 6 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

12 цаг 11 мин