Билл Гейтс 2021 оны зун уншихыг зөвлөж буй таван ном

2021-06-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Майкрософт компанийн үндэслэгчдийн нэг тэрбээр General Electric-ийн уналтын дүн шинжилгээ, хүн ба байгалийн сөргөлдөөний тухай түүхүүд, Обамагийн намтар болон бусад зөвлөгөөг өглөө.

Би сүүлийн үед хүн төрөлхтөн ба байгалийн хоорондын хэцүү харьцааны талаарх номуудыг илүү сонирхдог болсон. Вирусээс болж бүх хүний амьдрал өөрчлөгдсөнтэй холбоотой ч байж магад. Эсвэл би энэ жил цаг агаарын гамшигт өртөхгүйн тулд юу хийх хэрэгтэй талаар их ярьсантай ч холбоотой ч байх. Ямартай ч 2021 оны зун миний уншихыг санал болгож байгаа номны ихэнх нь хүн байгаль орчинтойгоо зөрчилдөхөд юу болдог тухай юм. Миний оруулсан жагсаалтанд хүний байгальд учруулсан хор хөнөөлийг эрдэмтэд яаж засах гэж оролдож байгаа талаар, таны бие бичил түрэмгийлэгчдээс таныг яаж хамгаалдаг, ерөнхийлөгчийн намтар, газрын тос асгарсаны дараахь үр дүн, мод аврахын төлөө тэмцэж буй жирийн хүмүүсийн бүлэг зэрэг багтсан. Энд бас Америкийн нэгэн агуу компанийн дампуурлын талаарх сонирхолтой түүх бий. Ядаж аль нэг нь энэ зун таны сонирхолыг татах байх гэж найдаж байна.

“Lights out: Бардамнал, төөрөгдөл ба General Electric-ийн уналт”, Тэд Манн, Томас Грита.

General Electric шиг том, амжилттай компани яаж уналтанд оров? Би хэдэн жил энэ тухай бодож байтал энэ ном миний бүх асуултанд хариулт өгөв. Зохиогчид  General Electric-ийн удирдлагуудын алдаануудыг бодитоор үнэлэж, дүгнэжээ. Хэрвээ та компани, ТББ, өөр ямар нэгэн газар удирдах албан тушаал хашдаг бол олон хэрэгтэй зүйлийг олж мэднэ.

“Цагаан тэнгэр дор”, Элизабет Колберт

Миний жагсаалтанд багтсан Колбертийн сүүлчийн ном бол “хүн төрөлхтөн байгалийн эсрэг” сэдвээр сайн судалгаа хийсэн бүтээл. Тэрбээр номоо “асуудлыг шийдэх гэж оролдсон хүмүүсээс үүссэн асуудлыг шийдэх гэж буй хүмүүсийн” тухай гэжээ. Тэрээр хүн байгальд нөлөөлөх гэж оролдож буй хэд хэдэн асуудлууд, тэр дундаа миний сонирхолыг их татдаг геоинженер, генийн инженэрчлэлийн талаар бичжээ. Колбертийн бусад номыг уншихад ч таатай байдаг.

“Зорьсон газар”, Барак Обама

Би Америкийн Ерөнхийлөгчдийн тухай номыг их сонирхдог. “Зорьсон газар” их таалагдсан. Обамагийн дурсамж ном 2011 оны Осама Бин Ладеныг устгах ажиллагаа хүртэлх цаг хугацааг хамарчээ. Тэрээр Цагаан ордонд ажилласан туршлагаа ер бусын шударгаар өгүүлжээ. Энэ бол хүнд хэцүү үед улс орныг удирдах ямар хэцүү байдаг талаар сонирхолтой бичсэн байна.          

“The Overstory”, Ричард Пауэрс

Миний сүүлийн жилүүдэд уншсан ер бусын романуудын нэг. Есөн хүний амьдралыг модтой холбосон түүх юм. Зарим нэг баатрууд нь хоорондоо зохиолын явцад холбогддог. Ой хамгаалах аргын талаар арай  “хэтрүүлэгтэй” бичсэн ч, тэдгээр хүмүүсийн ажилдаа үнэнч байгаа нь таалагдсан. Энэ номыг уншиж дуусмагцаа би моддын талаар их зүйл мэдэхийг хүссэн.

“Дэгжин хамгаалалт: Дархлааны тогтолцооны шинэ ер бусын шинжлэх ухаан. Дөрвөн амьдарлын тухай түүх”, Мэтт Рихтел

Рихтер цар тахлаас өмнө энэ номыг бичсэн ч, түүний  дархлааны системийн судалгаа нь Ковид-19-ийг зогсоохын тулд юу хэрэгтэй талаар ойлгоход тусална. Өөрийн дархлалын системээ удирдаж сурахаас өөр аргагүй байдалд хүрч буй 4 өвчтөнөөр дамжуулан уг сэдвийг нээжээ. Тэдний түүх дархлааны шинжлэх ухааны талаар сонирхолтой үзэл бодлыг харуулдаг.

Эх сурвалж: www.vc.ru

УИХ-ын гишүүд Дэгийн хуулийг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, ө

19 цаг 1 мин
Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

19 цаг 1 мин
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Уржигдар 17 цаг 57 мин
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

Уржигдар 17 цаг 38 мин
Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Уржигдар 17 цаг 27 мин
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Уржигдар 17 цаг 23 мин
Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Уржигдар 11 цаг 32 мин
С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төсөл дээр нээлттэй сонсгол хийнэ

С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төслүүдээр нээлттэй сонсгол хийнэ

Уржигдар 11 цаг 23 мин
О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

Уржигдар 11 цаг 15 мин
Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эди

Уржигдар 06 цаг 00 мин