Мутацид орсон вирусын эсрэг гурав дахь тун вакциныг ашиглана

2021-06-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Шинэ төрлийн коронавирус буюу COVID-19 халдвартай дэлхий нийтээр тэмцээд жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд улс орнууд хөл хорио тогтоож, тус вирусын эсрэг вакциныг гаргаж аван эрчимтэй ажиллалаа. Гэвч өмнөх хувилбараас хэд дахин илүү хурдан тархдаг мутацид орсон хувилбарууд сүүлийн үеэс дэлхий нийтийн санааг зовоох хамгийн ноцтой асуудал болон хувирав. Түүнчлэн дэлхийд төдийгүй Монголд ч мутацид орсон вирус орж ирсэн гэсэн мэдээлэл цацагдлаа.Тухайлбал, Орхон аймгийн ЭМГ-ын шуурхай штабын зөвлөх эмч, тархвар судлаач Л.Уранчимэг "Орхон аймагт коронавирусын халдвараар өвчилсөн хүмүүсийн 188 сорьцыг шинжилгээнд хамруулахад 60 гаруй хувьд нь янз бүрийн мутаци илэрсэн. Өөрөөр хэлбэл Орхон аймагт мутацилагдсан хувилбар илэрсэн. Үүнийг иргэдэд мэдээлэхгүй бол болохгүй.Дэлхий дээр альфа бетта, дельта, гамма  гэсэн коронавирусын дөрвөн төрлийн мутаци тархаад байна. Мутацилагдсан вирусын халдварлах чадвар өндөр байдаг. Энэтхэгийн дельта мутаци гэхэд маш их шингэн нус гоожиж, толгой өвдөөд хамар битүүрэх шинж тэмдэг давамгайлж байх жишээтэй” гэж ярьсан юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Их Британи, Өмнөд Африк, Энэтхэгт анх илэрсэн хувилбарыг тодорхойлохдоо грек цагаан толгойн үсгүүдийг ашиглахаар болсон. Тухайлбал, Их Британийн хувилбарыг альфа, Өмнөд Африкийн хувилбарыг бетта, Энэтхэгийн хувилбарыг дельта гэж тэмдэглэх юм.Ийнхүү өөрөөр тэмдэглэснээр хэлэлцүүлэг хийхэд илүү хялбар болохоос гадна улс орны нэр хүндийг гутаахаас сэргийлнэ хэмээн ДЭМБ мэдэгдэлдээ дурджээ.

АНУ-д таван хүн тутмын нэг нь дельта хувилбараар халдварласан

Бусад бүх хувилбараасаа хамгийн хурдан тархдаг Энэтхэг улсад  дэгдсэн дельта хувилбар  АНУ-ын таван хүн тутмын нэгт нь халдварласан гэдгийг судлаачид анхаарууллаа. Тодруулбал, энэ сарын 05-наас өмнөх хоёр долоо хоногт Дельта хувилбар АНУ-ын нийт халдварын 10 хувийг эзэлж байв. Энэ тухай АНУ-ын Халдварт өвчний тэргүүлэх шинжээч Энтони Фаучи ”Хоёр  хоногийн өмнө дельта вирус тусгаарлаж байгаа хүмүүсийн 20.6 хувийг эзэлж байсан. Энэ тоо хоёр долоо хоног  тутамд хоёр дахин нэмэгдэж байна. Вакцинжуулалтын хурд сайн, хөл хориотой байсан ч энэ хувилбар илүү хурдан тархаж байна. Учир нь вакцинаа хийлгээгүй хүмүүсээр дамжин маш хурдацтай тархаж байгаад би ихэд санаа зовниж байна. Дельта бол манай улсын тэмцэх ёстой, оргилдоо хүрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх ёстой хамгийн том аюул юм” гэв. АНУ-д альфа хувилбар дөрөвдүгээр сард 70 хувьд хүрч байв. Зургадугаар сарын дунд үеэс 42 хувь болж буурчээ.

Энэ талаар Baylor” анагаах ухааны үндэсний их сургуулийн доктор Петер Хотез “Дельта бол миний өмнө нь харж байсан бүх хувилбараас хамгийн хурдан тархдаг нь юм. Англид илэрсэн энэ хувилбар ямар асуудал үүсгэснийг бид харсан. Харин одоо Америкт юу болох бол гэдэгт би санаа зовниж  байна” гэж ярилаа. Харин АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал, доктор Рошель Валенский “Дельта хувилбар ирэх саруудад хамгийн их түгээмэл тархана гэсэн таамаглал байгаа” гэв.

Харин Жон Хопкинсийн их сургуулийн тархвар судлаач Жастин Лесслер “Бид зуны сүүлээр эсвэл намрын эхэн үеэр илүү хурдацтай тархах хувилбартай нүүр тулж магадгүй. Вакцинжуулалтын түвшин доогуур орнуудад улам хурдан тархана” гэлээ. Дельта нь альфагаасаа 60 хувиар хурдацтай тархдаг гэсэн судалгаа гарсан. Тухайлбал, вакцинд хамрагдсан америкчуудын 75 хувь нь зунаас дахин халдварлаж, намар болон өвөлд 3000 орчим хүн нас барж магадгүй гэсэн тооцоолол гарчээ. Судалгаагаар Англид вакцины хоёр тун дельта хувилбараас хамгаалдаг нь батлагджээ. Английн нийгмийн эрүүл мэндийн газраас  Pfizer болон  AstraZeneca вакцинуудын хоёр тун мутацилагдсан дельта вирусын эсрэг үр дүнтэй байгааг даваа гарагт олж тогтоожээ.Мөн дельта хувилбарын эсрэг “booster” буюу вакцины гурав дахь тунг хийлгэх эсэх талаар хэлэлцэж эхэллээ.

Хамгийн анх Энэтхэгт бүртгэгдсэн дельта хувилбар тус улсад дэгдсэн халдварын хоёрдугаар давлагааны гол шалтгаан болсон гэдгийг Энэтхэгийн Эрүүл мэндийн яам мэдээлэв. Тус яамны мэдээлснээр тус хувилбар Энэтхэгт дөрөвдүгээр сараас тархаж эхэлжээ. Мөн энэ хувилбар нь дотроо 166 өөр төрөл байгааг эрдэмтэд тогтоожээ. Гэхдээ дельта нь бусад хувилбаруудаасаа илүү их аюултайг нотолсон хангалттай хэмжээний судалгаа байхгүй тул тайван байхыг зарим судлаач зөвлөлөө. Энэтхэг улсад дельтагийн эсрэг нөлөөтэй вакцин болон эмийг гарган авахаар судалж байна.

Мөн ОХУ-ын нийслэл Москва хотод шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 90 хувь нь Энэтхэг улсаас гаралтай дельта хувилбараар өвчилснийг тус хотын захирагч Сергей Собянин мэдээлээд байна. ОХУ-ын хүн амын 10 орчим хувь нь бүрэн тун вакциндаа хамрагдаад байна. Иргэдийн ихэнх нь вакцины аюулгүй байдалд эргэлзэж байгаагаас үүдэн тус улсад дархлаажуулалт удаан үргэлжилж байгаа аж. Наймдугаар сарын 15 гэхэд ажиллах хүчнийхээ хамгийн багадаа 60 хувийг вакцинжуулах зорилт тавин ажиллаж байна. Учир нь тус улсын парламентын сонгууль есдүгээр сарын 17-19-нд болно. Энэ хүрээнд гурав дахь тун вакцин хийх саналыг Собянин гаргасан юм. Тус улсын зарим албан байгууллага болон бизнес эрхлэгчид  Sputnik V вакцины гурав болон дөрөв дэх тунг тариулсныг Ройтерс агентлаг дөрөвдүгээр сард мэдээлж байв. Дельтагийн анхны тохиолдол Орост дөрөвдүгээр сарын 17-30 нд Энэтхэгт байж байгаад ирсэн Энэтхэгээс оюутнуудаас илэрчээ. Үүнээс гадна Бразилд тархсан Гамма хувилбар ч санаа зовоож байна. Энэ нь вакцинжуулалт өндөртэй орнуудад ч хурдацтай тархаж байгаа юм.

Эх сурвалж:BBC, CNN, New York times, Moscowtimes

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

3 цаг 54 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

4 цаг 18 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

4 цаг 22 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

10 цаг 32 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

10 цаг 34 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

14 цаг 24 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

14 цаг 29 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

14 цаг 34 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

14 цаг 39 мин