Л.Өлзийсайханы үүрэг хүлээх цаг буюу Цэцээс УИХ руу буцахын учир…

2025-11-28
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.Баяр

 

Нуран алдаад өндийж буй төрийн дээд шатанд сүүлийн өдрүүдэд томилгоо тасрахгүй байна. Олон томилгоо хийгдлээ. Харин тэдний дундаа онцолмоор нэг томилгоо байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохоор болжээ. 

Тэрбээр 1998-2002 онд МУБИС, 2002-2015 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд ШЕЗ-ийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд УИХ-ын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд ЗГХЭГ-т газрын дарга, 2019 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх, 2019-2023 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2023 оны арваннэгдүгээр сараас Үндсэн хуулийн Цэцийн гишүүн ажиллаж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, түүний хувьд УИХ-ын Тамгын газарт шинэ хүн биш, өмнө нь 2019 оны тавдугаар сарын 9-нд яг энэ УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдож байжээ. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр яг хоёр жил ажиллаад буцаад УИХ-ын Тамгын газартаа ирэхээр болжээ. 

Үнэнийг хэлэхэд, МАН боловсон хүчин сайтай. Энэ албан тушаалд тохирох хийгээд сонирхох хүн цөөнгүй байгаа нь ойлгомжтой. Гэвч яг энэ цаг үед УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хаших нь тийм хялбар биш байх болно. 

Учир нь өнгөрсөн зун намраас эхлээд МАН-ын даргын сонгуулиас улбаатайгаар УИХ дахь олонхын буюу МАН-ын бүлгийнхэн хоёр хуваагдаж УИХ-ын үйл ажиллагааг үндсэнд нь гацаасан. Энэ нь Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын үйл ажиллагаагаар илэрсэн. Уг шийдвэрийг хүч түрэн гаргасан. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн болохыг Үндсэн хуулийн Цэц 2025 оны аравдугаар сарын 22-нд дүгнэсэн. Түүнчлэн уг зөрчлийн үеэр УИХ-ын дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, УИХ сар гаруй даргагүй явсан. Тэгж явсаар өнгөрсөн долоо хоногт даргатай болсон. 

Өөрөөр хэлбэл, УИХ түүхэндээ байгаагүй хямралт байдалд орж түүний “шок”-оос гарч хараахан амжаагүй байна. 

Тэгвэл Л.Өлзийсайханыг ийм цаг үед өмнө хашиж байсан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд дахин томилохоор болжээ. Өмнө нь 2019 онд томилоход УИХ-ын дарга түүнийг танилцуулахдаа “…Тэрбээр төрийн албанд 21 жил, үүнээс найман жилд нь УИХ-ын Тамгын газарт ажиллаж байгаа дадлага туршлагатай төрийн албан хаагч бөгөөд хуульд заасан шалгуур, шаардлагыг бүрэн хангаж байгаа. Цаг үеийн болон албан ажлын шаардлагыг харгалзан түүнийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулах саналтай байна” гэж байв. Тэгэхэд “…Цаг үеийн болон албан ажлын шаардлагыг харгалзан томилуулъя” хэмээсэн нь өнөөгийн цагт улам яв цав нийцэх шалтгаан бололтой. 

Учир нь Л.Өлзийсайхан нь чанга, чамбай хуульч гэгддэг. Тэр дундаа УИХ-ын Тамгын газарт 10 гаруй жил ажиллачихсан. Үндсэн хуулийн Цэц, Шүүх, ШЕЗ, ЗГХЭГ-т ажиллаж, Хууль зүйн сургуульд багшилж байсан туршлагатай. 

Хамгийн гол нь түүнийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн жилд УИХ-аас Үндсэн хуульд томоохон нэмэлт өөрчлөлт оруулсан. 

Хэдийгээр уг нэмэлт өөрчлөлтийг хийсэн нүсэр ажлын үр дүн УИХ-ын гишүүдэд оногдох ч Л.Өлзийсайхан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд баг хамт олонтойгоо хамтдаа тэр их үйлийн ар тал болж зүтгэсэн байдаг. 

Энэ тухайд тэрбээр сүүлд даруухан ярьж үлдээсэн нь бий. Л.Өлзийсайхан “…Монгол Улсын гавьяат хуульч, доктор, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн зүтгэл чармайлт асар их үүрэг гүйцэтгэсэн. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн Эхийг баригчийн хувьд өдөр шөнөгүй ажиллаж байж, энэ их ажлын ард гарсан даа, багш маань. Би энэ хүнтэй, энэ төсөл дээр хамт ажиллаж, хамгийн ойр байсан хүний хувьд хэр их сэтгэл, хөдөлмөрөө зориулсныг маш сайн мэдэж байна. …С.Бямбацогт, Ө.Энхтүвшин, Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ж.Мөнхбат нарын зэрэг олон гишүүн тэргүүлэх, хошуучлах хувь нэмэр оруулсныг тэмдэглэе. Ер нь бол энэ Их Хурлын бүх гишүүдийн хамтын бүтээл.

Лүндээ гишүүнээр ахлуулсан Ажлын хэсгийн дэргэд Дэд ажлын хэсэг ажиллаж, маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэдний дотроос гавьяат хуульч Н.Лувсанжав, Үндсэн хууль судлаач Р.Хатанбаатар, Д.Ламжав, Ц.Товуусүрэн нарыг онцлон нэрлэмээр байна. Аль аль нь УБХ, АИХ, УИХ-д гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалдаа үнэнч, гэхдээ өнгөрсөн 30 жилийн алдаа, оноог маш сайн мэдэрсэн, юуг, яаж өөрчлөн шинэчилбэл зохилтойг бүрэн ухаарч ойлгосон хүмүүс учраас тулах, түших багана маань болж ирсэнд талархал илэрхийлэх ёстой. Үндсэн хуулийн төсөл боловсруулагч-зөвлөх болоход хууль бүтээх, тайлбарлах, хэрэглэхэд шаардлагатай онолын мэдлэг, сэтгэлгээний соёл, эргэцүүлэн бодох ур ухаан, сэтгэх чадвар чухал. Ийм чадварыг эзэмшихийн тулд сэтгэх урлагийн жишээнээс суралцаж, оюун ухаанаа цэнэглэж байх хэрэгтэй хэмээн зөвлөж, шүүмжилж, сургаж байсан, Монголын том хуульч Н.Лүндэндорж багшдаа мөн талархал илэрхийлэх учиртай. Дэд ажлын хэсэгт орж ажилласан О.Мөнхсайхан, О.Машбат, Ц.Цогт, А.Бямбажаргал нарын залуу хуульчдад “…Баярлалаа” гэж хэлмээр байна. Эцэст нь УИХ-ын Тамгын газрынхаа хамт олонд гүнээ талархъя. Асар их ачаалалтай байсан ч нэгдмэл зорилготой, нэг хүн шиг байж, бие биеийг нөхөж, үндсэндээ гурван хүний хийх ажлыг нэг ажилтан нуруундаа үүрч гарсан. Ажлын найман цаг, хагас, бүтэн сайн, ээлжийн амралт гэдгийг үндсэндээ гурван жил мартсан хүмүүс цөөнгүй. Өмнөх практикт хэзээ ч тохиолдож байгаагүй асуудал, шийдэл, сорилттой тулах үе бидэнд байсаан, нуух юм алга. Гэхдээ үүнийг шийдэх ёстой, гаргалгаа олох учиртай, давж цаана нь заавал гарна гэсэн итгэл бидэнд байсан. Цоо шинэ замыг бид өөрсдөө гаргаж, өөрсдөө тэр замын анхны зорчигч байснаараа манайхан бахархаж байгаа” гэж ярьсан нь бий. 

Л.Өлзийсайхан хувьд УИХ-ын түүхэнд хамгийн анхны Тамгын газрын эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож ажилласан. Одоо Үндсэн хуулийн Цэцээс энэ албандаа буцаж ажиллахаар томилогдох гэж байна. Тийм л дээ, одоо түүний үүрэг хүлээх цаг…

Эх сурвалж: polit.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
1
0
0
0
OYUN
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зайлаа, яасан пялдага бичвэр вэ. Шүүгч байснаа хаана хаана ажиллаж байсан гэчвээ. Одоо ийм ийшээ тийшээ үсчсэн хүний дохио заавраар ажилладаг доороо суурьгүй хүмүүс төрөөс зайлбал таарна.
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

2 цаг 47 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

2 цаг 47 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

2 цаг 47 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27