Жо Байден хүн амын 70 хувиа вакцинжуулах амлалтдаа хугацаандаа хүрэхгүй

2021-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх сарын 4 гэхэд хүн амынхаа 70 хувийг COVID-19 эсрэг вакцинд хамруулах зорилт дэвшүүлсэн. Гэвч  залуусаа вакцинжуулах ажил эрчимжсэнтэй холбоотойгоор зорилтдоо хугацаандаа хүрч чадахгүй байж магадгүй гэсэн мэдэгдлийг Цагаан ордон хийлээ.

Энэ талаар Цагаан ордны COVID-19-ийн хариу арга хэмжээний зохицуулагч Жефф Зиентс “Долдугаар сарын 4 гэхэд насан хүрсэн 160 сая хүнийг вакцины бүрэн тунд, хүн амынхаа 70 хувийг эхний тунд хамруулах ерөнхийлөгч Жо Байдены хоёр зорилт тасалдаж магадгүй боллоо. Насанд хүрэгчдийнхээ 70 хувийг вакцинжуулахын тулд бидэнд нэмэлт хугацаа хэрэгтэй. Одоогийн байдлаар 150 сая хүн бүрэн тундаа хамрагдсан.  Үүнийг долдугаар сарын дунд үеэр 160 саяд хүргэнэ. Бид одоо 18-26 насны залуусаа вакцинжуулахад төвлөрч ажиллаж байна. Сүүлийн үед залуу хүмүүс их халдвар авч байгаа ч вакцинд хамрагдах идэвхи бага байна. Гэтэл вирусын Делта хувилбар илүү хурдацтай тархаж, залуу хүмүүс ихээр өвчилж байгаа үед вакциндаа хамрагдах нь хамгийн чухал юм” гэв.

Харин Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки “Ерөнхийлөгч тавьсан зорилгодоо долдугаар сарын 4-нөөс хоёр долоо хоногийн дараагаас хүрнэ гэж бид таамаглаж байна. Одоогийн байдлаар 30 болон түүнээс дээш насныхнаа хэдийнэ вакцинд хамруулчихсан. Вакцины зорилтдоо хүрээд хэвийн амьдралдаа шилжих өдрийг тэсэн ядан хүлээж байна” гэлээ. Одоогийн байдлаар нийт хүн амын 45.2 хувь  буюу 150 сая гаруй хүн бүтэн тунгаа хийлгэжээ. Тус улс 150 өдрийн дотор 300 сая тун вакцинд иргэдээ хамруулснаа ерөнхийлөгч Байден  өнгөрсөн долоо хоногт зарласан. Вакциндаа хамрагдаагүй хүмүүс халдвар тараахаас гадна шинэ хувилбар хурдацтай тархахад нөлөөлж байгааг эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхаарууллаа. Тиймээс Байдены засаг захиргаа вакцинжуулалтыг хурдасгахад анхаарахаас гадна халдварын эсрэг эмийг үйлдвэрлэхэд зориулан гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа саяхан зарласан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.24 ПҮРЭВ № 126 (6603)

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

6 цаг 58 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

7 цаг 2 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

7 цаг 5 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

7 цаг 12 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

15 цаг 2 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

15 цаг 2 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

15 цаг 2 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин