Родриго Дутерте вакцинд хамрагдахгүй бол шоронд хорино гэж мэдэгджээ

2021-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте COVID-19-ийн вакцин хийлгэхээс татгалзсан иргэдийг  шоронд хорино гэж сүрдүүлсэн талаар “Ройтерс” мэдээлжээ. Тэрээр “Та нар вакцин эсвэл шоронг сонго”  гэж тус улсын нийслэл Манила хотод  цар тахлаас урьдчилан хамгаалах тарилгын төвд цөөхөн хүн очиж байгаа тухай мэдэгдсэн тайлангийн дараа энэ даваа гаригт телевизээр танилцуулсан илтгэлийнхээ үеэр мэдэгдсэн байна. 110 сая хүн амтай Филлипин улсад  COVID-19-ийн халдвар авсан 1.3 сая гаруй тохиолдол бүртгэгджээ. Мөн энэ өвчнөөр тус улсад 23000 хүн нас барсан байна. Гэтэл ердөө 2.1 сая иргэн нь урьдчилан сэргийлэх тарилгад хамрагджээ.

Родриго Дутерте хийсэн мэдэгдэлдээ “Намайг буруугаар битгий ойлгоорой. Энэ оронд хямрал нүүрлээд байна.  Мөн Филиппинийн иргэд яагаад Засгийн газрынхаа үгийг сонсдоггүйд би бухимдаж байна” гэж   цар тахлаас урьдчилан сэргийлэх тариаг сайн дурын үндсэн дээр хүсвэл хийлгэнэ гэж мэдэгдсэн Эрүүл мэндийн салбарын ажилтнуудтайгаа маргалдсаны дараа  онцолсон байна. Тэрээр цар тахлын тархалтыг зогсоохын тулд хатуу арга хэмжээ авсан гэж шүүмжлүүлсэн ч сургуулиудыг дахин нээхгүй гэсэн шийдвэрээ өөрчлөөгүй байна. Түүнээс гадна  Олон улсын эрүүгийн шүүхийг  Филиппинд мансууруулах бодистой хийсэн дайны үеэр  болсон аллагын талаар бүрэн судалгаа, мөрдөн байцаалт хийхийн тулд тус байгууллагын нэг прокурор зөвшөөрөл хүссэний дараа шүүмжилжээ.  Ерөнхийлөгч Родриго Дутерте 2018 оны гуравдугаар сард Олон улсын эрүүгийн шүүхийн байгуулсан гэрээнээс Филиппин улсыг гаргасан юм. Мөн энэ асуудлаар судалгаа, мөрдөх ажиллагаанд хамтарч ажиллахгүй гэж дахин мэдэгдсэнээс гадна тус шүүхийг утгагүй замбараагүй байгууллага гэж тодорхойлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.23 Лхагва № 125 (6602)

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

6 цаг 57 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

7 цаг 1 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

7 цаг 3 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

7 цаг 10 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

15 цаг 1 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

15 цаг 1 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

15 цаг 1 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин