Монсеф Дахман: Бид зүрхний иллэг хийж, цахилгаан хүчдэлд цохиулсан ч гүнжийн зүрхийг дахин цохилуулж чадаагүй

2021-06-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Х.ОЮУНБОЛД

Мэс  засалч Монсеф Дахман 1997 онд Парисын Понт де Алмагийн тунельд Диана гүнж, найз залуу Доди Файед, жолооч Генри Паул нартай автомашины ослоор нас барснаас хойш дэгдсэн таамаглалыг тэглэхээр шийдсэн байна.  Тэрээр  осол болсон өдөр  Парист байхгүй ёстой байжээ. Гэвч түүний эхнэр нь хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж  байсан учраас Парист үлдсэн байна. Харин тэр өдрийн шөнийн 2:00 цагт  түүнд яаралтай тусламжийн тасаг руу очихыг тушаасан мэдээ алдуулагч эмчээс гэнэтийн дуудлага хүлээн авсан гэж “Дейли Майл” сонинд ярьжээ.  Мэс засалч “Тэд надад Диана гүнж  байсан гэж хэлээгүй. Зөвхөн  нэг залуу эмэгтэйд тохиолдсон ноцтой осол байсан гэж хэлсэн. Питье-Сальпетриер эмнэлгийн байгууллага их шатлан захирах ёс дэглэмтэй. Хэрвээ чи  өндөр албан тушаалтнаас  дуудлага хүлээж авбал тэр тохиолдол нь  өвөрмөц ноцтой” гэсэн үг гэж ярьжээ.

Түүнээс гадна дөнгөж яаралтай тусламжийн өрөөнд ормогц тэд эмчлэх гэж байгаа өвчтөн нь Уэльсийн гүнж болохыг хэлсэн байна.Эмчийн үзлэгийн үеэр Диана гүнжийг дотуур цус алдаж их хүнд байгааг нотолж чадсан байна. Тиймээс түүний амь насыг аврахын тулд  яаралтай эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Автомашины ослоор Доди Файед  болон жолооч Генри Паул нар тэр даруй нас барсан байна. Харин Диана гүнж  хүнд бэртсэнээс гадна осол болсон газар  зүрхний шигдээс болох гэж байсан учраас  тусламж үзүүлсэн аж. Мөн яаралтай тусламжийн өрөөнд байсан гүнжийн зүрх шөнийн 2:15 цагт  дахин зүрхний шигдээс болсон байна. Тиймээс Дахман түүнд амьсгалах боломж олгохын тулд мэс засал хийсэн аж.

Мэс заслын эмч тэрээр “Түүнд цус дутагдсаны улмаас зүрх нь хэвийн ажиллаж чадахгүй байсан” гэв. Гэхдээ  мэс засал хийснээр эмч нар Диана гүнжийн уушигных нь венийн судас гэмтсэнийг харсан байна.Гүнжийн амийг аврах хагалгаанд оролцсон зүрхний мэс засалч Алайн Пави гэмтлийг оёсон ч Дахман эмчийн гэрчилснээр  Уэльсийн гүнж Дианагийн зүрх зогссон байна.

Тэрээр “Бид яаралтай тусламжийн өрөөнд  түүнд хийсэн шиг зүрхний иллэг хийж, цахилгаан хүчдэлд олон удаа цохиулсан. Профессор Рио түүнд адреналин хийсэн. Гэхдээ бид түүний зүрхийг дахин цохилуулж чадаагүй. Бид тэмцсэн үнэхээр олон удаа оролдсон. Ний нуугүй хэлэхэд ийм нөхцөлд ажиллаж байхад цаг хугацаа өнгөрснийг анзаардаггүй” гэж харамсан ярьжээ.

Харин Францын болон Их Британийн цагдаагийнхны хийсэн  судалгаагаар ослын буруутан нь жолооч Генри Паул байжээ. Тэрээр  хонгилд папарацци нараас зугтахын тулд их хурдтай машин барьж явсан байна. Мөн согтууруулах  ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн байсан аж.

Хэдийгээр ийм байсан ч Диана гүнжийн үхлийн тухай таамаг үргэлжилсээр байна. Энэ осолтой холбоотой таамгуудын нэгэнд  Францын эмч Диана гүнжийг алахыг төлөвлөж байсан гэж баталдаг байна. Харин бусад нь  М16-ийн төлөвлөсөн осол болон хатан хаан II Элизабетийн  талийгаач нөхөртэй холбоотой гэж ярьдаг байна. Мөн энэ сэжиг таамгаар  ханхүү Карлос үүнд оролцсон байж болохыг үгүйсгэдэггүй байна.

Харин Диана гүнжийг нас барсан тухай судалгаанд оролцсон Их Британийн шүүх эмнэлгийн эмч Ричард Шеперд “Байгалийн бус тохиолдол” номондоо Диана гүнж  аюулгүйн бүсээ зүүсэн байсан бол, машин бага хурдтай явж байсан бол эсвэл ослын дараа түргэн тусламжийн машинд шилжүүлсэн бол амьд үлдэх боломжтой байсан” гэж бичжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

7 цаг 48 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

7 цаг 52 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

7 цаг 54 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

8 цаг 2 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

15 цаг 52 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

15 цаг 52 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

15 цаг 52 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин