Мариэттэ Шагинян, дүрэлзсэн бүсгүй ба “төмөр эмгэн”

2021-06-13
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Онигооны эзэн

 

Нэгэн удаа зохиолч Новиков-Прибой Зохиолчдын төв ордонд уран зохиолын үдэшт иржээ. Өлгүүрчин байхгүй байсан тул өөрөө хувцсаа тайлж өлгөчихөөд, сахлаа эргүүлэн гарах гэж байтал Мариэттэ Шагинян ороод ирлээ. Шубээ тайлаад түүний гарт өгснөө, нэг рубль сарвайж байна....Зохиолч эхлээд гайхсанаа, хэдэн хормын дараа шубыг нь өлгүүрт өлгөөд өглөө. Завсарлагааны үеэр Мариэттаа зохиолчтой тааралдаад, нүдээ онийлгон харснаа, уулга алдан:

-Алексей Силыч, уучлаарай. Би мэдсэнгүй...

-Шударгаар, хөдөлмөрлөж олсон мөнгөө танд өгөхгүй шүү хэмээн Новиков-Прибой инээмсэглэв.  

Мариэттэ Сергеевнагийн хувьд үргэлж ийм эвгүй байдалд орж явдаг хүн. Голдуу хүмүүс түүнийг шоолно. Зарим нь хайрлана, зарим нь үзэн ядна. Харин үл тоохгүй өнгөрөх хүн байхгүй. Сэтгэл хөдлөл ихтэй, хөгширтөлөө төгс гэж бодсон зүйлдээ үнэнчээр итгэдэг, муу зүйлсийн эсрэг хэзээд тэмцэхэд бэлэн тэрбээр бусдаас өөр нэгэн байсан юм.

 

Дуэль

Нэгэн удаа тэрээр яруу найрагч Ходасевич үзэсгэлэнтэй эхнэрээ зоддог талаар сонсожээ. Тэрээр яруу найрагчийг ч, эхнэрийг нь ч таньдаггүй байлаа. Гэсэн хэдий ч зүгээр өнгөрөөж чадсангүй, түүн рүү захиа бичжээ: “Та М.-ыг зоддог гэнэ. Тэр надад таалагддаг. Би таныг дуэльд дуудаж байна. Зэвсэгний хувьд сэлэм санал болгож байна. Таны секунданттай хэзээ, хаана уулзахыг хэлээрэй. Мариэттэ Шагинян”. Ходасевич ихэд гайхаад, хэзээ ч эхнэрээ зодож байгаагүй гээд, хүүхнүүдтэй зодолддоггүй гэж хариу өгчээ. Дараа нь тэр Мариэттатай эвлэрэн, найзууд болжээ. Ходасевич түүний талаар “Надад Мариэттэ таалагддаг. Тэрээр холион бантан хутгасан арваннаймт шиг л байсан. Санаа дүрэм, сургууль, шинжлэх ухаан бүх зүйлд тэрээр сайн мэдлэгтэй байгаагүй ч, үргэлж нэг юм сэдэж явдаг. Хүмүүсийг танихдаа муу ч, их сайхан сэтгэлтэй. Үргэлж л хэн нэгнийг аврах гэж цаасан сэлэм туялзуулан гүйдэг нэгэн” гэж бичжээ. Тэр бүх зүйлийг сэтгэлээсээ, сайн сайхныг хүсэж хийдэг.

 

Сонирхол

Тэрээр Андрей Белый, Рахмининов, Зинаида Гиппиус эсвэл өөр хэн нэгнийг үргэлж бишрэн шүтэж явдаг. МГУ-ийн профессорын охин, эмэгтэйчүүдийн дээд курсийн түүх-гүн ухааны анги төгссөн, жижигхэн биетэй, залуудаа өвчний улмаас сонсгол нь муудсан, том дүрлэгэр нүдтэй тэрээр бодож, ялгахгүйгээр үргэлж хэн нэгнийг хамгаалж, зааж сургаж, засаж залруулж явдаг байлаа.

Хувьсгалын дараа өлсөглөнгийн үед Шагинян, Урлагийн ордонд амьдардаг бүх зохиолчоос дандаа хулгай хийж байдаг хулгайч-гэрийн үйлчлэгчийг гэртээ авчээ. Өөрт нь юу ч үлдээлгүй хулгай хийтэл нь Мариэтта түүнд итгэж байлаа. Гумилевыг буудуулсны дараа тэрээр хөөцөлдөж байгаад бэлэвсэрч үлдсэн эхнэрийг нь гэрээс нь хөөлгөн, өрөөнд нь хамаатнаа оруулж байлаа.  Муу санасандаа биш, зүгээр л “толгойдоо будилснаас” болж.

1920-иод оны үед түүний сэхээтнүүдийг шинэ Засгийн газартай хамтарч ажиллахгүй байна гэж бичиж байсан түүний нийтлэлд олон агуу зохиолч эгдүүцэж байлаа. Жишээ нь зохиолчдийн эвлэлийн хурал дээр бусад нь Зощенко, Ахматоваг гүтгэж байхад Мариэттэ босоод, “Та нарыг үхсэний дараа хэн ч дурсахгүй, харин эднийг бол үргэлж санаж байх болно. Харин одоо би сонсголын аппаратаа унтраалаа, намайг эсэргүүцэж болно” гэж хэлжээ.

 

Ажил

Мариэттэ үргэлж их ажилладаг байсан. Тэр их сайн байсан. Тэр их сайн шүлэг бичдэг байж. 1903 онд 15 настайдаа анхны шүлгээ хэвлүүлжээ. 1913 онд хэвлэгдэн гарсан “Orientalia” ном нь түүнийг алдарт гаргасан. Тэрээр уран зөгнөлт зохиол бичдэг (энэ жанраар бичиж эхэлсэн анхны эмэгтэй зохиолч), Жим Доллар нэрээр адал явдалт зохиол бичдэг, бараг 30 жил “Правда”, “Известия” сонинд сэтгүүлчээр ажиллан, улс орон даяар аялжээ.  1930-аад онд Армений усан цахилгаан станцын барилгын талаар “Гидроцентраль” роман бичихдээ материал цуглуулах гэж бусадтай эн зэрэгцэн барилга дээр ажиллаж байжээ. Түүний “Ульяновын гэр бүл” ном бараг 20 жил номын санд тавигдаагүй. Учир нь Мариэттэ Сергеевна нь Ленины халимаг удам угсааг судлан гаргаж ирж чадсан байжээ. Шагинян маш их шургуу хөдөлмөрлөдөг, ихэнх хүн өөрөө хийсэн гэдэгт нь итгэдэггүй, учир нь хүний хүч чадлаас хэтэрсэн байж. Тэгээд ч түүний хараа муудаж, өдөр ирэх тусам доройтож байлаа. Гэвч Мариэтта бууж өгдөггүй нэгэн байсан. Тэрээр насан туршдаа суралцаж, бичиж байгаа зүйлээ их сайн судалдаг байж: архитектур, математик, хэл шинжлэл, улс төр эдийн засаг, тугал үржүүлэх арга. Мичуринскийн аргаар хашаандаа алим тарьжээ. 70 насандаа санскрит сурч эхэлсэн. Тэр ууланд авиралтын дипломтой- Мариэтта нь армяны Арагац ууланд авирсан анхны эмэгтэй.

Сүүлийн ярилцлагуудыхаа нэгэнд түүний амьдралд хайртай чанарт хувьсгал нөлөөлсөн гэжээ. 30 насандаа тэрээр гэнэт ядарч, уран зохиолоос залхаснаа мэдэрчээ. Гэтэл большевикууд гарч ирэн тэрээр ажиллах эрч хүчтэй нэгэн болжээ. Хаашаа ч явсан биеэсээ салгадаггүй хоёр ном бол Евангелия, Ленины “Засаг ба хувьсгал” байж. 94 насандаа өөд болоход зээ охин нь түүнд энэ хоёр номыг ээлжлэн уншиж өгч байжээ.

 

Агуу эмэгтэйн эрчүүд

 

Залуугаасаа тэрээр өөрийгөө “царай муутай, муухай зантай” гэж шүүмжилдэг байж. Түүнд эрчүүд таалагддаг байсан ч, тэд үргэлж хоёрдугаарт байсан. Тэрээр хөгжмийн зохиолч Сергей Рахманиновтой романтик зурвасаар харьцдаг байж (тэрээр захиагаа Ре нотоор тэмдэглэдэг). Нөхөр нь Армян хэлний орчуулагч, багш, ганц охиных нь эцэг  Акоп Хачатрянц. Мариэтаа шууд түүнтэй тохирсон зүйл нь санхүүгийн бүрэн эрх чөлөө, зуныг хамт өнгөрөөнө гэдэг болзол. Өвөлдөө тусдаа. Акоп түүнээс тэс өөр зантай. Тэрбээр ямар ч хүнийг тахин шүтдэггүй, олноороо ширээ тойрч сууж, сайхан хооллох дуртай, гэнэтийн бэлэг бэлддэг, хөгширтлөө бүсгүйчүүдийг сонирхож байсан.

Гидроцентральд Мариэтта өөр шигээ ажилдаа хамаг амьдралаа зориулсан хүнтэй учирсан нь ахлах инженер Иосиф Тер-Аствацатурян. Тэр өөрт нь их таалагдсан учир романаа түүнд зориулан бичжээ. 1937 онд Иосифийг баривчлан “хорлон сүйтгэгч” хэмээн буруутган бууджээ. Хөгширсөн үедээ Мариэттад Аркадий Райкин таалагддаг байж. Аль болохоор бүх концертыг нь үзэж, тэвэр дүүрэн сарнай илгээдэг байжээ.

Мариэтаа өөд болтлоо ажиллаж байсан. 80 нас хүрээд өдрийн хатуу дэглэм барьж, залхууралгүй, өдөр урт цагаар салхинд алхдаг байжээ. Урт насалж байгаа нууцаа хэлэхдээ юу ч сонсохгүй байна, ямар нэгэн муу юм хэлж байгаа бол би тэрийг чинь сонсохгүй байна гэдэг байж. 90 насандаа “хийж бүтээж, таньж мэдэж, тэмцэх” гэж амьдарч байна гэж хэлдэг байжээ.

Эх сурвалж: www.goodhouse.ru

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

8 цаг 10 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

8 цаг 34 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

8 цаг 38 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

14 цаг 48 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

14 цаг 51 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

18 цаг 40 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

18 цаг 45 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

18 цаг 50 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

18 цаг 55 мин