Парламентын сонгуулийг угтан Путин Сөрөг хүчнээ "намнаж" эхлэв үү

2021-06-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин саяхан “экстремист” үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдсон байгууллагуудыг хориглох шинэ хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулан  Путины гол “дайсан”, Кремлийг шүүмжлэгч, Сөрөг хүчний удирдагч мөнгө угаасан хэргээр шоронд хоригдож байгаа Алексей Навальныйтэй холбоотой улс төрийн байгууллага тэр дундаа Авлигийн эсрэг санг /FBK/ “экстремист” ангилалд оруулж, үйл ажиллагааг нь хориглож байгаагаа Моксвагийн шүүх лхагва гаригт зарлажээ. Ингэснээр тус байгууллагууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж, Навальныйг дэмжих юм бол шоронд хоригдох хүртэл эрсдэлтэй болж байгаа юм. Мөн төрийн албанд ажилладаг хүн Навальныйг дэмжвэл ажлаасаа халагдаж болзошгүй нөхцөл үүслээ.

Энэ талаар прокурорын хэвлэлийн төлөөлөгч Алексей Жафяров “Эдгээр байгууллага төрийн албан тушаалтнуудыг иргэдээр үзэн ядуулах зорилготой, дайсагнасан, өдөөн турхирсан мэдээлэл тараахаас гадна хэт туйлширсан “экстремист” үйлдэл гаргасан нь тогтоогдсон” гэж ярьжээ. Харин Навальныйгийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаа мэдэгдэв.

Шүүхийн шийдвэрийн дараа Навальный “Бид хаашаа ч явахгүй. Одоогийн энэ байдлыг засаж сайжруулж, өөрчилж, хөгжүүлнэ. Тохирсон арга хэмжээг хэрэгжүүлнэ. Бид зорилго, санаа бодлоосоо урвахгүй. Энэ бол бидний улс. Бидэнд өөр орон байхгүй” гэж инстаграммдаа бичжээ.Ийн Навальныйн байгуулсан Авлигийн эсрэг санг “эксремист” ангилалд оруулснаар Алексей Навальныйн дэмжигчид болон түүний улс төрийн үйл ажиллагаанд маш ноцтой үр дагавар учрах юм. Тиймээс Навальныйг дэмжигчид үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөхөд хүрлээ.

"ОХУ-д Сөрөг хүчин  орших боломжийг санаатай хаасан үйлдэл боллоо”

ОХУ-ын парламентын сонгууль ирэх есдүгээр сард болно. Гэвч санал асуулга эрх баригч намын нэр хүнд улам унаж байгааг харуулсаар байна. Тиймээс Навальныйн зарим дэмжигч сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байсантай холбоотойгоор дээрх хоригийг тавьсан хэмээн үзэж байна. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Кремлийг шүүмжлэгч Дмитрий Гудков эрх баригчдын дарамт шахалтнаас үүдэн эх орноосоо явсан билээ. Энэ бүхнийг ирэх сонгуульд сөрөг хүчнийг оролцуулахаас урьдчилан сэргийлсэн эрх баригчдын үйлдэл хэмээн дүгнэж байна.

Хэргийг эргэн сануулвал Алексей Навальный өнгөрсөн наймдугаар сард Сибир руу явж байхдаа хорлогод орон Германд эмчилгээ хийлгэсэн билээ. Ийн нэгдүгээр сард эх орондоо ирсэн ч удалгүй баривчлагдан улмаар шоронд орсон юм. Түүнийг хордуулж, амийг нь егүүтгэх шахсан хэрэгт тэрбээр Ерөнхийлөгч Путинг буруутгасан. Гэвч Кремль эсэргүүцсээр ирсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Путин нарын энэ сарын 16-нд хийх дээд хэмжээний уулзалтын сэдэв нь Навальный байх болно хэмээн тэрбээр таамаглаж байгаа аж. Учир нь АНУ, Их Британи зэрэг улс орон Москвагийн шүүхийн шийдвэрийг буруутгасан мэдэгдэл гаргасан юм. Тухайлбал, Их Британийн Гадаад харилцааны сайд Доминик Рааб Энэ бол авлигатай тэмцэж, нээлттэй нийгэм байгуулахыг зорьж буй хүмүүсийн эсрэг үйлдсэн халдлага юм.  ОХУ-д Сөрөг хүчин жинхэнэ утгаараа оршин тогтнох боломжийг санаатай хаасан үйлдэл боллоо” гэж мэдэгджээ.

Эх сурвалж:BBC

 

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

17 цаг 24 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

17 цаг 28 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

17 цаг 37 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05