Энэтхэгийн амьтны хүрээлэнд COVID-19 халдвар тархжээ

2021-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Энэтхэгийн эргэн тойрон дахь хотуудын амьтны хүрээлэнгүүдэд COVID-19 халдвар гарсантай холбогдуулан бүх амьтны хүрээлэнгээ түр хугацаагаар хааж байгаагаа тус улсын Засгийн газар өчигдөр зарлалаа. Тодруулбал, Барыг хамгаалах үндэсний газраас мэдээлж байгаагаар  халдвар авсан хүрээлэнгийн бар даваа гарагт нас баржээ. Энэ талаар “Амьтны хүрээлэнгээс халдвар илэрсэн сүүлийн тохиолдол нь зэрлэг амьтнаас хүнд халдвар тархах магадлал өндөр байгааг харууллаа. Иймээс бар болон бусад зэрлэг амьтнаа халдвараас сэргийлэхийн тулд жуулчдад үзүүлдэг барын бүх үзүүлбэрээ түр хугацаагаар зогсоолоо” гэж Засгийн газрын тушаалд дурджээ. Мөн нэг бар нас барсны дараа тус хүрээлэнгийнхэн бусад барыг нэн даруй тусгаарлан малын эмч нар антибиотикоор эмчилж эхэлжээ. Үүний дараагаар арслан, бар болон хүрээлэнгийн бусад хөхтөн амьтнаас шинжилгээ аван ямар хувилбарын вирусаар халдварласныг нь тогтоохоор ажиллаж байгаа аж.Тамил Наду мужийн Ерөнхий сайд М.К.Сталин амьтны хүрээлэнд зочлон нөхцөл байдалтай нь танилцжээ. Энэ үеэрээ хүрээлэнгийн бүх ажилтныг вакцинжуулж, халдвар авсан баруудад хамгийн сайн эмчилгээ үзүүлэхийг тушаасан байна.

Хамгийн анх гуравдугаар сард Хайдерабадын амьтны хүрээлэнгийн найман арслангаас халдвар илэрч байсан. Үүний дараагаас хэд хэдэн хүрээлэнд халдвар тархаж, үйл ажиллагаагаа зогсоосон билээ. Дэлхийн бусад улс оронд ч амьтнаас халдвар илрэх тохиолдол гарсан. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сард Нью-Йорк хотын хүрээлэнгийн олон тооны арслан, бараас халдвар илэрсэн ч бүгдийг  нь эдгээсэн юм.Хүмүүс халдвар авах эрсдэл өндөр байх тусам амьтдын халдвар авах эрсдэл нэмэгдэнэ гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Арслан, бар, муур,усны булга нь өвчлөх магадлал өндөр эмзэг байдаг аж. Тиймээс тоо толгой нь цөөрч байгаа амьтдад анхаарлаа хандуулахыг санууллаа. Дэлхийн зэрлэг ан амьтныг хамгаалах сангаас мэдээлснээр өдгөө дэлхий дээр 4000 хүрэхгүй бар үлдсэн бөгөөд ховордсон амьтны тоонд оржээ. Үүнээс хэдэн мянга нь Энэтхэгт амьдардаг. Сүүлийн жилүүдэд Энэтхэг улс зэрлэг амьтдыг агнасан тохиолдолд хорих эсвэл торгох шийтгэл ногдуулж, ойн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор барын тоо толгой эрчимтэй өсчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.10 ПҮРЭВ № 116 (6593)

 

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

7 цаг 46 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

7 цаг 50 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

7 цаг 53 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

8 цаг 0 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

15 цаг 50 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

15 цаг 50 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

15 цаг 50 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин