Зохиолч Андрей Аствацатуров авъяаслаг орос зохиолчид, Бродскийн тухай мөн хэл бичгийн мэргэжилтний гэр бүлд өссөн тухайгаа

2021-05-29
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

З.Батцэцэг

Зохиолч Андрей Аствацатуров нь Петербургийн сэхээтэн гэр бүлд өссөн нэгэн. Түүний өвөө Бродскийтой найз; аав нь алдартай, герман хэл судлаач, тиймээс тэрбээр хүүхэд байхаасаа номон дунд өсчээ. Esquire сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ээж, ааваасаа нууцаар Апулийн “Алтан илжиг” эротик зохиол уншиж байсан талаар, тэднийхээ хүслийн эсрэг яаж Америк уран зохиолд дуртай болсон зэргээсээ хуваалцсаныг орчуулан уншигчдадаа хүргэж байна.

Хүүхэд байхдаа уншсан зохиолын талаар

Жаахан хүүхэд байхдаа Стивенсон, Хаггард, Шарль де Костерын “Тиль Уленшпигель” уншиж байсан. Дараа нь жаахан том болоод Бальзак, Толстой, Достоевский, Тургенев уншсан. Нийгмийн ухааны гэр бүлээс гаралтай Петербургийн бүхий л хүүхдүүдийн адил. Техникийн сэхээтэн гэр бүлээс гаралтай миний найз нар шинжлэх ухааны уран зөгнөл илүү уншдаг- Брэдбери, Шекли, Азимов, ах дүү Стургацки гэх мэт. Би энэ  бүгдийг уншиж байгаагүй, нас ахисан ч үүнийг унших сонирхол бий болоогүй. Зарим нэг Курт Воннегут мэтийн уран зөгнөгчдийн зохиол зүгээр, гэхдээ л би уран зөгнөлт зохиолд автдаггүй. Хэт хуучинсаг үзлээр хүмүүжигдсэн байх.

Эротик сонгодог зохиолын талаар

Зөвлөлтийн уран зохиолын сурах бичигт байдаг зарим нэг “дүрсгүй” зохиолыг намайг уншихыг зөвшөөрдөггүй байсан. Номын шүүгээнд Эварист Парнийн “Бурхдын дайн” гээд зохиол байхыг хараад нэр нь таалагдсан. Ээж, ааваасаа юун тухай ном бэ гэж асуулаа. Миний сонголтыг сайшаах байх гэж бодтол хоёулаа биеэ бариад л, сонин байна. Тэр ном шууд нүднээс алга болсон. Ээж хураачихсан. Гэвч би тун удалгүй тэрийг нь олоод уншлаа. Би гэдэг хүн чинь бөөн аз жаргал. Тэр үед аав, ээж хоёр гал тогооны өрөөнд ярьж байна аа. Юмыг яаж мэдэх вэ. “Алтан илжиг”-ийг бас нууя гэж байна. “Бурхдын дайн”-ыг уншиж дуусмагцаа мэдээж шууд “Алтан илжиг”-ийг хайж олоод уншсан. 15 настай байхдаа “дүрсгүй” зохиолууд болох Вольтерын “Орлеаны онгон бүсгүй”, Боккаччогийн “Декамерон” зэргийг маш анхааралтай уншсан. Дараа нь “Татвар эмсийн сүр жавхлан ба ядуурал”, Мопассаны “Хонгор найз” зэргийг уншихад уйтгартай байсан.

Америк уран зохиол, өсвөр насны эсэргүүцэл

Өсвөр насанд бүгд л эсэргүүцлээ илэрхийлдэг. Би ч мөн адил. Буруу хүмүүстэй найзална, аав ээжид таалагдахгүй охидтой үерхэнэ, рок хөгжим сонсоно. Манай аав ээж Америк уран зохиолд дургүй. Би тэрийг нь сонирхож эхэллээ. Ээж оросын сонгодог утга зохиол судалдаг, Толстойн талаар зэрэг хамгаалсан. Аав герман роман судалдаг- Шиллер, Гете, Томас Манн гээд.  Америк зохиолчдоос Фолкнерыг л уншдаг. Би бол америк зохиолчдод дуртай. Сэлинжер, Воннегут, Харпер Ли, Бел Кауфман. Бүр сүүлд аав Апдайк, Сэлинжерыг жинхэнээсээ уншаад таалагдсан. Бараг л миний ачаар гэж хэлж болно доо.

Хориотой ном, зах зээлийн үеийн талаар

Нууцаар хэвлүүлсэн зохиолуудыг манай ааь ээж хоёр “дүрсгүй” зохиолоос илүү надаас нууж байсан. Сургууль дээрээ илүү дутуу юм ярьчихна гээд. Гэсэн хэдий ч хориотой номнуудаас Ахматова, Мандельштам, Пастернакийг би өвөөгийндөө уншсан. (Түүний өвөө Виктор Жирмунский Зөвлөлтийн алдарт хэл, утга зохиол судлаач, ЗХУ-ын шинжлэх ухааны академич).

1980-аад оны төгсгөл үед зах зээлийн үеэр олон зохиолыг өөртөө нээж илрүүлсэн. Набоков, Платонов, Ходасевич, Газданов. “Октябрь” сэтгүүлд Саша Соколовын гайхалтай роман “Тэнэгүүдийн сургууль”, “Знамени” сэтгүүлд Лимоновын “Манайх аугаа үетэй байсан” зохиолуудыг уншиж байсан. Тэр үед Латвийн “Булаг” сэтгүүлийг захиалдаг байлаа. Тэнд Набоковын “Лолита”, Ницшегийн бүтээлүүд, манайд мэддэггүй орчин үеийн зохиолчид нийтлэгддэг байсан юм. Үүнээс би зохиолч Аркадий Бартовын “Зохиолчдын өглөөний цай” зохиолыг өөртөө нээсэн.

Бродскийн талаар

Мэдээж манай гэрт хэн нэгний машинаар бичсэн Бродскийн шүлгүүд байсан. Тэр манай гэр бүлийн сайн танил байсан юм. Манай зусланд олонтаа ирж, өвөөтэй уулздаг байсан. 1960-аад оны төгсгөл үед тэр хоёр метафизигч яруу найрагчид болох Жон Донн, Эндрю Марвел, Жорж Герберт нарын шүлэг дээр хамтран ажиллаж байсан юм. Бродский орчуулга хийгээд, өвөө өгүүлэл бичиж, тайлбар хийдэг. Өвөө академич байсан учраас энэ ажлаа хийх зөвшөөрөл авч чадсан. Гэвч энэ мөрөөдөл нь биелээгүй,  өвөө 1971 онд өөд болсон. Бродскийн зарим нэг орчуулга хадгалагдаж үлдсэн, дараа нь нийтлүүлсэн. Одоог хүртэл гайхамшигтай орчуулгын тоонд орно, ер бусын чадвар, барокко яруу найргийг их гүн ойлгодог байсан байгаа юм. Бродский их удаан, нарийвчилж орчуулдаг. Хамгийн түрүүнд өөрийн бүтээлээ тавьдаг байсан учраас энэ орчуулгын ажил удаад, дараа нь бүр бүтэлгүйтсэн.

Амьдралыг өөрчилсөн номны талаар

Оюутан байхад Венедикт Ерофеев, түүний “Москва-Петушки” зохиол том нээлт болсон. Сонирхолтой нь би номыг нь уншаагүй, радиогоор сонссон. Уншигч нь маш зөв өнгө аястай, их үнэмшилтэй уншиж чадсан. Эхний хэсгийг нь сонсомогцоо шууд кассет дээр хуулж буулгаад хэд хэдэн удаа сонссон. Зарим нэгэн хэсгийг цээжилсэн. Энэ нь миний хувьд цочрол, гэнэтийн нээлт байсан. Хүчтэй, утга зохиолын тоглоом, мэддэг ишлэлүүдийг сайн ашигласан. Урьд өмнө нь би хэзээ ч ийм юм уншиж байгаагүй. Энэ ном миний амьдарлыг өөрчилсөн.

“Улисс”-т хүрэх зам

Английн уран зохиолыг уншихаасаа илүү судлах сонирхолтой байсан. 1988 онд II курст сурч байхад аавын зөвлөгөөгөөр английн зохиолыг судалж эхэлсэн. Ямар зохиолч сонгохоо мэдэхгүй их удсан. Байрон надад хэтэрхий энгийн, хуучирсан санагдсан. Манай өвөө цагтаа судалж байсан юм. Өвөөг дууриагаад өчнөөн хүмүүс судалсан. Би Шеллийг сонгосон. Шелли онгод оруулсан уянгын зохиолч, Байронаас дутахааргүй гайхалтай яруу найрагч. Дараа нь Шелли, английн утга зохиол сонирхох сонирхол алга болсон. III курсдээ Жеймс Жойсыг сонирхож эхэлсэн. “Зохиолчийн залуу насны хөрөг”-өөр курсын ажил бичээд, IV курсдээ хөгжмийн зөгнөл “Уллис”-ээр томоохон курсын ажил хийн, дараа нь дипломоо хамгаалсан. Докторын зэрэг хамгаалахдаа Британnay модернизмын гоо зүй, яруу найргийн гол хүн Томас Элиот, түүний “Үргүй газар” найраглалыг сонгосон. Энэ их хэцүү, ухаалаг, ер бусын бараан найраглал, инээдтэй.

Хулгайлагдсан агаар: Өөрийн зохиолын талаар

Миний сүүлчийн роман болох “Хотон шувууг бүү хоолло, бүү хүр” зохиолын эхний гурван бүлгийн үйл явдал Лондонд болдог. Би тийшээ гурван удаа дараалж очсон. Би эхлээд Лондонгийн цэцэрлэгт хүрээлэнг сайн ажигласан, суугаад, алхаад, хараад, яаж дүрслэн бичих талаараа байнга тэмдэглэл хөтөлж байсан. Дараа нь хэсэг хугацаанд Хэмпстедэд амьдарсан. Олон зохиолч амьдарч байсан уран зохиолын газар. Орой нь лекц уншдаг. Өдөр нь бол сул чөлөөтэй байсан. Питерт буцаж ирээд Хэмпстедыг дүрсэлсэн хэсгүүдийг дахин уншиж, Питер Акройдын бичсэн Лондонгийн намтрыг дахин анхааралтай уншсан. Диккенсын зохиолыг дахин уншиж, Лондонгийн гарцуудыг судалсан. Би өөрийн гэсэн Лондонг харах өнцөгтэй ч, бусад зохиолчийн үзэлтэй холбож бичихийг хүссэн. Би нэг талаас Лондонг жуулчдын нүдээр, нөгөө талаас  Хэмпстедын оршин суугчдын нүдээр төсөөлүүлэн уран зохиолын орон зай бий болгохыг хүссэн.

Миний зохиолын хоёрдугаар бүлэгт Петербург гардаг хэсгийг бас тэгж бичихийг хичээсэн. Хаант засгийн үеийн Петербургийн талаар бичихээр өөрийн эрхгүй Пушкин, Гоголь, Белый нарын зохиолд ханддаг. Би Белыйгийн “Петербург” зохиолыг дахин уншсан. Тэрээр хаант засгийн үеийг маш тодорхой, их нарийн жижиг зүйлсийг хүртэл дүрслэн харуулсан байдаг. Тиймээс би түүний зохиолоос хэд хэдэн зүйлийг тусгаж авсан.

Түрүүчийн роман “Халаасан дахь намар” зохиолдоо Петербургийг дүрслэхдээ би Дмитрий Быковын лекцэд тулгуурласан. Парисын талаар бичихдээ америкчуудын зохиолыг уншсан. Францчууд биш, америкчууд Парисыг яаж дүрсэлсэнийг. Миний танил Франц судлаач хэлэхдээ “Чиний зохиол америк хүн Парист очсон юм шиг болж” гэсэн. Миний Парис үнэхээр Хэмингуэ, Пассос, Миллер нарын Парис шиг болсон. Хотын тухай бичихдээ урд нь бичигдэж байсан зүйлийн нийлбэр юм шиг санагддаг. Пушкин, Белыйг уншсан, уншаагүй тэдний бичилт бидэнд коод болон хадгалагдсан байгаа. Бүгд ил захидал, зураг, хүүхдийн тоглоом дээр байгаа. Мэдээж би бичиж байгаа хотыхоо талаар уншдаг, үүнийг материалаа мэдэх гэж нэрлэдэг. Үүнд би байнга суралцаж байгаа.

Орчин үеийн утга зохиолын талаар: Глуховский, Водолазкин, Елизаров

Сүүлд гарсан зохиолуудаас Водолазкины “Брисбен” их таалагдсан. “Нисэгчтэй” харьцуулах юм бол урагшаа алхсан томоохон алхам. Уянга, гайхалтай хүч чадлаар дүүрэн энэ текст нь “Лавр”-аас илүү гарсан гэж хэлж болно.

Глуховскийн “Текст” роман мөн адил. Дима өөрийгөө чадалтай зохиолч гэдгээ харуулаад төрөл жанрын уран зохиол гаргаж чаддаг төдийгүй, туйлын нухацтай, ухаалаг бичдэг гэдгээ нотоллоо.

Надад Ольга Славниковагийн шүлэг таалагддаг. Тэрээр Казаков, Набоков, Бунины хэв маягаар бичдэг. Надад Дмирий Быковын найраглал таалагддаг. Би түүнтэй тэр бүр гоо зүй, үзэл бодол нийлдэггүй ч, түүнийг уншиж хариу урвал үзүүлэх дуртай. Би неоготик Михайл Елизаровд дуртай. Түүнийг орчин үеийн шилдэг зохиолчдын нэг гэж боддог. Үгтэй, дүрслэх систем дээр ажиллаж байгааг нь харахад орчин үед түүнтэй эн зэрэгцэх хүн байхгүй. Герман Садулаевын философ, үзэл сурталаар баялаг зохиолд би дуртай. Илья Бояшовг бол яруу найргийн шидтэн гэж боддог. Мөн Ильдар Абузяров, Лора Белоиван, Андрей Геласимовд дуртай. Орчин үеийн уран зохиол олон чиглэлтэй болохоор нэгийг сонгоход хэцүү.

Орчин үеийн гадаад зохиолын талаар

Орчин үеийн гадаад зохиолыг би бага уншдаг. Жулиан Барнс сонирхолтой. Би түүний уран бүтээлийг ажиглах дуртай. Тибор Фишер таалагддаг. Тэрээр алдартай “Их замын гүн ухаантнууд”, “Цуглуулганы эд”, “Өрөөний нөгөө хэсэг рүү аялсан нь” зохиолуудыг бичсэн. Моодонд ороод байсан Уэлшээс илүү сонирхолтой. Гэхдээ би цагтаа Уэлшийг их сонирхож уншиж байсан. Фишерын бүтэлгүй, азгүй болсон роман нь хүртэл миний амьдралд хандах хандлагатай ойр байдаг.

Хүүхдэд ном унших талаар

Манай хүү Гоша гурван настай. Би түүнд шалгарсан сонгодог зохиолоос гадна орчин үеийн зохиол уншиж өгдөг. Жишээ нь Петербургийн гайхалтай зохиолч эмэгтэй Ольга Кахоненкогийн “Ах дүү Гавв” гэж ном бий. Их сонирхолтой детектив: 2 хав мөрдлөг хийж байгаа тухай. Зургаан наснаас дээш насныханд гэсэн тэмдэглэгээтэй ч манай хүү дуртай сонсдог. Одоо хүүхдийн зохиолууд олон болсон. Бүгд тийм чанартай биш. Ольга Кахоненко харин хүчтэй, ирээдүйтэй зохиолч. Наринэ Абгарян- их сайн зохиолч, киплинг хэв маягийн, өрнө-дорно, хэцүү асуудлыг харуулсан, томчуудын зохиолч. “Манюни”, “Семен Андреевич” мэтийн хүүхдийн сайхан зохиолууд бий. Эдгээрийг хүүдээ уншиж өгөхөд арай эрт, гэхдээ манай гэрт бий, би заримдаа авч үздэг, хүүдээ уншиж өгөх үеийг хүлээж байгаа.

Уран зохиол амтархан уншдаг хүмүүст зориулсан ном

Би саяхан нэг гоё зохиол уншсан. Хүмүүст сонирхолтой байх. Милана Алдаровагийн “Дедал”. Нэг хэсэг нь хэмнэлттэй, нөгөө хэсэг нь яруу найргаар бичигдсэн. 1980-аад онд бичигдсэн ч, одоо хэвлэгдэж байгаа юм. Грекийн домог амилж байгаа тухай, чи яг тэр орон зайд орсон юм шиг, хүний үзэл бодол дотор орсон юм шиг санагдана. Чи энийг уншихаар олимпчууд хүний амьдрал, сансар огторгуйг эвлүүлсэн юм шиг санагдана. “Дедал”- мөнхийн зүйлстэй харилцан ярилцаж байгаа мэт. Үнэхээр уран зохилын мэдрэмж сайтай хүмүүст таалагдсан томоохон үйл явдал болсон.

Эх сурвалж: www.polit.mn

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

13 цаг 7 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

16 цаг 54 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

17 цаг 9 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

17 цаг 16 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

17 цаг 26 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

21 цаг 32 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

21 цаг 32 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

22 цаг 2 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

23 цаг 23 мин