Энэтхэг энэ оныг дуустал COVAX хөтөлбөрт вакцин нийлүүлэхгүйгээ мэдэгдэв

2021-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Энэтхэг бол вакцины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч орон.  Тиймээс халдварын тоо бага байх үед Энэтхэгийн Серум хүрээлэн энэ оны эхээр бусад орнуудад вакцин хандивлаж байсан билээ. Гэвч халдварын тоо эрс нэмэгдэж, цар тахлын хоёрдугаар давлагаанд “цохигдсон”-ы улмаас дотоодын вакцины хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч, вакцины экспортоо зогсоосон нь дэлхийн олон орныг тун хэцүүхэн байдалд орууллаа. Хүн амынх нь ердөө гурван хувь нь бүрэн тундаа хамрагдаад байгаа тус улсын хамгийн том вакцин үйлдвэрлэгч Серум хүрээлэн энэ жилийг дуустал COVAX  хөтөлбөрт вакцин нийлүүлэхгүйгээ мэдэгдсэн нь дэлхий нийтийн санааг хамгийн ихээр зовоолоо. Ядуу буурай орнуудад вакцины тусламж үзүүлэх зорилготой COVAX  хөтөлбөрийн вакцины нийлүүлэлт хойшилсноос үүдэн хэд хэдэн орны иргэдийн вакцины хоёрдугаар тунг хэзээ хийх нь тодорхойгүй байдал үүсээд байна. Тухайлбал,халдварын тархалт болон нас баралт эрчимтэй нэмэгдэж, хүн амын ердөө 1.9 хувь нь бүрэн тун вакциндаа хамрагдсан Непаль улс Серум хүрээлэнгээс COVAX-ийн хүрээнд дөрөвдүгээр сарын сүүлээр нэг сая тун вакцин авах байсан ч очоогүй юм. Энэ нь тус улсын эрх баригчдыг сандаргаад байна. Үүнээс гадна Бангладеш, Шри Ланк, Камбож, Папуа Шинэ Гвиней гэсэн орнуудын вакцины түгээлт Энэтхэгээс шалтгаалан зогсоод байна. Үүнээс гадна цар тахлын төв голомт болсон Азийн бага орлоготой орнууд ч вакцины хомсдолд ороод байгаа юм.

Өнөөдрийн байдлаар COVAX хөтөлбөр 140 сая тун вакциныг улс орнуудад хүргэх дутуу байгаа бөгөөд энэ тоо зургадугаар сарын сүүлээр 190 саяд хүрнэ гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдэв.  Уг нь Энэтхэгийн Серум хүрээлэн 200 сая тун AstraZeneca вакциныг COVAX  хөтөлбөрт нийлүүлэхээ амласан юм. Үүнээс 111 сая тунг нь хоёр болон гуравдугаар сард хүлээн авч Африк, Ази-Номхон далайн орнуудад түгээхээр тохиролцсон. Гэвч одоогийн байдлаар ердөө 30 сая тун вакциныг л нийлүүлсэн гэдгийг Гави хүрээлэн мягмар гаригт мэдээлэв. Түүнчлэн ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр нийт вакцины 75-аас илүү хувьд ердөө 10 орон иргэдээ хамруулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.28 БААСАН № 108 (6585)

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

5 цаг 30 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

21 цаг 45 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

22 цаг 15 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

22 цаг 19 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин